2111-р сар, 2026Бямба гараг

Н.Энхбаяраас эхлэлтэй "хаан болох хүсэл" Засгийн газрыг огцруулах санаархлаар үргэлжилж байна

5 сар 27. 15:214 мин унших

Засгийн газар тойрсон шуугиантай зэрэгцсэн нэг том хардлага олны анхааралд байна. "Засгийн газрыг огцруулах хөдөлгөөний нууц ноёнтон нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гасан бор шувуу нисэлдээд эхэллээ.

 

Дахин Ерөнхийлөгч болох хүсэлтэйгээ ил далд илэрхийлсээр ирсэн мань эрд Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгох урт холын бодол бий гэлцдэг.

 

Энэ манийн уг биш, улс төрд маш ойрхон хүмүүсийн өөр зуураа шивнэлддэг жиг жуг яриа. Бүгдийн "хаан" болох санаа нь мань эрийг ийм улайрал руу түлхсэн гэдгийг учир мэдэх улс үгүйсгэсэнгүй. Хаан болох энэ мэт санаархал ганц У.Хүрэлсүхээр тогтохгүй л дээ. Угшил нь бүр Намбарын Энхбаяраас эхтэй юм. Авлигын загалмайлсан эцэг гэдгээрээ улс төрийн түүхэнд үлдсэн Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ төрийн ордонд нэгэн том хурал хийлгэж байв. "Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь хэрхэн хөгжих тухай" гэсэн агуулгатай. Тухайн цагт олон эрдэмтэн Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь ямар ач тустай болох тухай ам уралдуулан илтгэл тавьж байв. Золоор Монгол Улс ардчилсан засаглалтай, ардчиллаа хамгаалсан парламенттай учраас Н.Энхбаярын "Мөнхийн эзэн" болох мөрөөдөл биелээгүй.

 

Ойрхоны жишээ гэхэд Х.Баттулга байна. Тэр төрийн тэргүүн байхдаа Үндсэн хуулийн өөрчлөлт ид явагдах үеэр энэ санаагаа цухуйлгаж байв. Цухуйлгаж ч биш юм аа, шуудхан тулгаж, шаардаж байсан юм.

 

Женко "Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын хувьд ямар хэлбэртэй байвал хөгжих талаар санал асуулга явуулна" гэж ардчилалд хайртай бүхний эгдүү, зэвүүцлийг хүргэж байлаа. УИХ-тай тулдаа түүний хэмжээлшгүй эрхт хаан болох хүсэл биелээгүй. Үе үеийн Ерөнхийлөгч нараас цухалздаг ийм айхавтар хандлага Засгийн газрыг огцруулах шуугиан дэгдсэн энэ халуун өдрүүдэд ахин өндийж эхэллээ. Ганц "хаан" засагладаг хоёр том гүрний завсар хавчуулагдсан Азийн жижигхэн Монголд үүн шиг том эрсдэл үгүй. Бид бас ганц "хаан"-тай болчихвол тэд Монголын тусгаар тогтнолоор жинхэнэ тоглоно.

 

Шуудхан хэлэхэд бид Хойд Солонгос шиг дэлхийгээс таслагдаж, эдийн засаг маань хумигдаж, цөөхөн олигархиуд баян, иргэд нь ташраараа ядуу буурай улс болон хувирна.

 

Гадаадын хөрөнгө оруулалт, том төсөл, эдийн засгийн тэлэлт, иргэдийн хангалуун амьдрал гэх мэт ойлголт ор тас үгүй болно. "Ерөнхийлөгч ч арай тийм санаагаар улс төр хийгээгүй биз" гаж эргэлзэх хэсэг бий байх. Гэхдээ учир мэдэх хүмүүс худлаа хэлэхгүй. Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжин гахад л саяхан нэг том мэдэгдэл, хийгээдэхлээ. Тэр "Х.Баттулгын хаан болох муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явагдаж байна. Муухайгаар, хэлэхэд шээсний шинжилгээ гэдэг шиг юм улс төрд яваад эхэлсэн байна. Тийм учраас АН-ын бүлэг хэн нэгэн хувь хүний эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудал дээрээ үлдэх гэсэн оролдлогыг тас цохих болно. Ийм зорилгоор бид "Үндсэн хуульд Дахин өөрчлөлт оруулахгүй" гэх бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймд энэ нь гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэх хардлага бас байна гэчихлээ. Үнэн бол үүн шиг том аюул бидэнд байхгүй.

 

Хэрвээ У.Хүрэлсүхийн далд санаа биелж Засгийн газар огцорвол, түүний утсан хүүхэлдэй дараагийн Ерөнхий сайд болбол төлөөсийг нь бид ардчиллаа үгүй хийж төлж мэдэх өндөр эрсдэлтэй нүүр тулна.

 

Төрийн тэргүүн суудалдаа улирч, улсаа Ерөнхийлөгчийн засаглалтай болгох далд санаагаа гүйцэлдүүлбэл эдийн засаг тэлэхгүй, дараагийн Хойд Солонгос болох цор ганц хувь тавилан Монголыг хүлээж байгаа. Дэлхийн геополитик эвгүйдсэн ийм цагт ардчиллаа аварч үлдэх найдлага одоо ганцхан УИХ-д л байна. Парламент "Бид муу ч гэсэн Засгийн газраа авч үлдэнэ. Итгэл хүлээлгэнэ. Том төслүүдээ хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг тэдэнд өгнө. Ямар ч үед ардчилал, тусгаар тогтнолоо авч үлдэх ёстой. Ардчилал, тусгаар тогтнол хэн нэгний хаан болох улайрлаас хавь илүү том үнэ цэнтэй" гээд алхаа тогшчихвол л бид ардчиллаа аварч үлдэж чадахаар болчихлоо. Ийм их улс төр яг одоо ид дундаа дүрэлзэж байна даа.

 

Б.ХУЯГ

сонин.мн

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.