
Монгол Улс шинэ Үндсэн хуулийг 1992 онд батлахын өмнө монголын ард түмнээс Хаант засагтай байх, Ерөнхийлөгчийн засагтай байх, эсвэл Парламентын засагтай байхын алийг сонгох талаар саналыг нь авсан байдаг.
Ард түмэн Парламентын засагтай байх түүхэн сонголтыг хийсэн. Ард түмний энэхүү сонголтыг төгс баталгаажуулахын оронд Ерөнхийлөгчийг ард түмнээр сонгодог болгосноор Монгол Улс эрх мэдлийн хоёр толгойтой сүүлийн 30 гаруй жил явж байна. Энэ хугацаанд 6 Ерөнхийлөгчийг сонгожээ.
Ард түмний сонголт ямар байсныг эргэн саная. Анхны Ерөнхийлөгч Монгол Улсыг Азийн бар улс болгохоо амласан боловч хэдэн жилийн дараа эргээд харсан чинь баар улс болгочихсон байв. Хоёрдахь Ерөнхийлөгч суудлаасаа буусны дараа уул уурхайн мэдлэггүй хэдий ч Оюу толгойн ТУЗ-д Монголыг төлөөлөн олон жил сууж ихээхэн баяжсан боловч улсынхаа төлөө юм хийсэнгүй. Түүний титэм үгт айлдсан сургааль, амьдралынх нь бодит байдал хоёр хол зөрсөн юм. Гуравдагч Ерөнхийлөгч “Авилгын загалмайлсан эцэг” гуншинтай дуусав. Дөрөвдэх Ерөнхийлөгч шудрага бусын хонгил үүсгэн шүүхийн хараат бус байдлыг алдагдуулан, шүүгчдийг өөрийн уйваагүй үйлдлийг хамгаалагчид, гардан хэрэгжүүлэгчид болгон хувиргаж түүний томилсон шүүгчдийн үлдэгдэл өнөө ч гэсэн шудрага ёс тогтоох ажилд чөдөр тушаа болсоор байна. Өөрөө олон гэм нүгэл нь илчлэгдэхээс зугтаан гадаад оронд орогнон эх орондоо ч ирэх нүүргүй болов. Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн мэдээ сонсогдож байгаа.
Тавдахь Ерөнхийлөгч байсан нөхөр яг одоо Төгрөг нуурын нүүрсний уурхайг олон зуун сая доллароор зарж мөнгийг хувьдаа завшсан болох нь баримт нотолгоогоор ил болж хууль хүчний хэд хэдэн байгууллага хамтран түүний хэргийг мөрдөж шалгаж байна.
Казино тоглож банк дампууруулсан хэрэгтэн нөхрийг зургаадахь Ерөнхийлөгчөөр сонгосон гэсэн шүүмжлэл гарсаар байна. Монголын ард түмэн л өө сэвгүй улс төрчийг Ерөнхийлөгчөөр сонгож чадахгүй байгаа юм уу гэтэл бас тийм биш бололтой юм. БНСУ-д ард түмнээр сонгодсон Ерөнхийлөгч нар нь бараг бүгд толгой дараалан хууль зөрчин гэмт хэрэг үйлдсэн, авилга хээл хахуул авсан нь тогтоогдон зарим нь амиа хорлох, шорон гянданд хоригдсоор байгааг бид мэдэх билээ. Хойт хөрш Б.Путин гэдэг хүнийг олон удаа Ерөнхийлөгчөөр сонгосны эцэст түүний бодлого, үйлдлийг өөлж шүүмжилсэн хүн болгоныг баривчилдаг, хорьж шорон гянданд суулгадаг айхавтар дарангуйлагч, бусад улсын газар нутгийг булаан авдаг, тусгаар тогтносон улсын эсрэг дайн түрэмгийлэл үйлдэн газар нутгийг нь таслан авдаг, бусад улс орныг цөмийн зэвсгээр айлган сүрдүүлдэг аюултай түрэмгийлэгчийг бий болгоод байна. Дэлхийд ардчилал, эрх чөлөөний гэрэлт бамбар болж ирсэн АНУ-д Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп ажилдаа ороод 100 хонохдоо дэлхийн түүхэнд байгаагүй худалдааны (зарим улсын эсрэг 145 хувийн ) тариф тогтоосноос болж улсынхаа эдийн засгийг уналтад оруулах, дэлхийн худалдаа эдийн засгийг савлуулах, бусад улс орныг (Канад, Грийнланд) өөртөө нэгтгэх зэрэг хүний санаанд үл багтах бодлого явуулж байгаагаас болж нэр хүнд нь өдөр хоногоор эрчимтэй унаж байна. Энэ бүхнээс үзвэл монголчууд төдийгүй дэлхийн бусад улс гүрний ард түмэн ч зөв хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож чаддаггүй болохыг тод харуулж байна.
Монголын ард түмний сонгож байсан Ерөнхийлөгч нарын үйл ажиллагааны таагүй төрх байдал нь Монголд бий болсон эрх мэдлийн хоёр толгойтой байдлыг эцэслэн шийдэх шаардлагатай болохыг нотлож байна.
Сүүлийн үед Үндсэн хуулинд гар хүрэхгүй тухай, тэгсэн хэрнээ парламентын засгийг төгөлдөржүүлэх тухай ярьцгааж байна. Энэ хоёр нь хоорондоо авцалдахгүй зүйл болно. Эрх мэдлийн хоёр толгойтой байдлаас нэг толгойтой байдалд шилжихийн тулд Үндсэн хуулинд гар хүрэхээс өөр аргагүй. Нөгөө талаар манайд парламентын засгийг төгөлдөржүүлэх тухай ярихад эрт, харин парламентын засгийг эцэслэн хэлбэржүүлэх асуудлыг ярих ёстой. Үүний тулд дараахи алхмыг хийх шаардлагатай гэж үзнэ. Эхлээд Үндсэн хуулиндаа гар хүрч Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодогийг болиулан, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгосон өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Ингэснээр парламентын засагтай байна гэсэн монголын ард түмний түүхэн сонголтыг эцэслэн хэлбэржүүлж баталгаажуулсан хэрэг болох юм. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахаар шийдвэл бас нэг засах зүйл нь УИХ-ын дарга гэсэн нэр томьёо юм. Парламентын засагтай улсуудад парламентын спикер гэж байдаг. Энэ нь парламентын хуралдааныг даргалагч гэсэн үг юм. Гэтэл манайд хурал даргалагч төдийгүй, УИХ-ын дарга гэсэн том албан тушаалтан, эрхтэн дархтан болоод хувирчихсан байгаа.
Монгол Улсыг гурван даргын улс болчихсон гэж яриад байгаа нь оргүй зүйл биш юм. Тиймээс Үндсэн хуулинд УИХ-ын дарга гэснийг УИХ-ын хуралдааныг даргалагч болгон шинээр томьёолж оруулах шаардлагатай гэж үзнэ.
Ингэсэн тохиолдолд Монгол Улс гурван даргын улс биш, харин нэг толгойтой, парламентын засгийн хэлбэрээ бүрэн олсон улс болж хувирах юм. Манай Үндсэн хууль болон Төрийн байгуулалтын тогтолцоог судалсан гадаадын эрдэмтэд, судлаачид Монгол Улсыг Хагас Ерөнхийлөгчийн засагтай улс гэж дүгнэдэг. Хэрэв дээр дурдсан хоёр өөрчлөлтийг манай Үндсэн хуулинд хийж өгвөл эрдэмтэн судлаачид манай улсыг парламентын засагтай, парламентын бүрэн ардчилалтай улс гэж эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй дүгнэнэ гэдэгт би итгэл төгс байна. Ингэсэн тохиолдолд парламентын засагтай байх гэсэн Монголын ард түмний түүхэн сонголтыг амьдралд эцэслэн бүрэн хэрэгжүүлсэн хэрэг болох юм.
Элчин сайд Ч. Баатар
Чойсүрэнгийн Баатар-
1950 онд Архангайд төрсөн, Москвад ОУХДС төгсгөж Дипломат албанд ажиллахдаа Их Британид Элчин сайд, Гадаад харилцааны дэд сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан.


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.