2111-р сар, 2026Бямба гараг

Барилгачин Батсүхийн гомдолд үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээр боллоо

6 сар 3. 13:092 мин унших

СЭЛБЭ ДЭД ТӨВ-ийн тендерийг цуцалж дахин тендер зарлахад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь заалт саад болж байсан учир 2025.05.26-ны өдөр ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД өргөдөл гаргасан билээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын тендерт ганц ч Монгол компани оролцох боломжгүй нөхцөл тавиад Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2025.05.31-ны өдрийн дотор яаран тендер зарлаж байгаа нь гадаадын компаниудад давуу нөхцөл бүрдэж, дотоодын эдийн засаг, үндэсний компаниудын оролцоо хязгаарлагдах эрсдэл бий болж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь батлагдсан төсөл, арга хэмжээг богино хугацаанд багтаахыг шаарддаг бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд санхүүжилтийг хасах зохицуулалттай. Энэ нь тухайн төсөл арга хэмжээнд оролцох боломжийг хязгаарлаж, зарим тохиолдолд иргэдийн үндсэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл үүсгэж байна. Мөн энэ асуудлаар иргэн Б.Раднаасүрэн, Б.Бямба-Очир нар Үндсэн хууль зэрчсөн эсэх тогтоолгох шаардлага бүхий мэдээлэл ирүүлсэн байна.

Г.Батсүхийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдлийг хянаж үзээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “батлагдсан төсөл, apгa хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугaap сарын 31-ний өдрийн дотор бурэн дуусгах;”, 13.1.2 дахь заалтад “энэ xyyлиин 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл арга, хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох; гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зуйлийн 4, Арван есдүгээр зүйлийн 1, Долдугаар зуйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Ундсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсүгэй хэмээн үзэж уг асуудлыг Үндсэн хуулийн дунд суудлын цэц шалган шийдвэрлэхээр  болжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

554

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 372

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

680


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.