2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ

6 сар 10. 17:112 мин унших

“Кинг Тауэр” цахим тооцооны төвийн тухайд, оны эхнээс буюу нэгдүгээр сарын 08-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдөр болсон нээлтийн арга хэмжээний үеэр банкны гүйцэтгэх удирдлагууд, салбар нэгж, хүндэт харилцагчдын төлөөлөл тууз хайчлав.

Удирдлагуудын зүгээс шинэ тооцооны төв нь АТМ, киоск зэрэг төхөөрөмжөөр банк, санхүүгийн үйлчилгээг иргэдэд 24 цагаар бүхий л өдрүүдэд хүргэн ажиллахыг онцлоод тус тооцооны төв банкны цахим үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлж, санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм.

Нээлтийн үеэр тууз хайчлах ёслолын арга хэмжээ зохион байгуулснаас гадна ВИП харилцагчийн бизнес уулзалт хийж, ногоон өсөлтийг дэмжих банкны бодлого, үйл ажиллагаа, тогтвортой санхүүжилтийн шинэ боломжуудын талаар бизнес эрхлэгчдэд танилцуулсан. Мөн “Цахим өдөр” нээлттэй өдөрлөгийг “Кинг Тауэр” тооцооны төвийн гадна талбайд зохион байгуулж, явуулын банкаар иргэдэд үйлчлэн, оршин суугчид, хүүхдүүд, харилцагчдад зориулсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд урамшууллын эзэд тодруулж, долоон харилцагчийг тус бүр нь 500,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр урамшуулав.  

Төрийн банкны хувьд, орон даяар байрлах 500 салбар нэгжээрээ дамжуулан 2.7 сая харилцагчид банк санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тэр дундаа Монгол Улсын хэмжээнд тэтгэвэр болон 100 гаруй төрлийн нийгмийн халамж олгох гүйлгээний 80 гаруй хувийг дангаараа гүйцэтгэж байна. Мөн ногоон банк байх зорилтынхоо хүрээнд, иргэд, бизнес эрхлэгчдийн хүрээлэн буй орчинд ээлтэй шийдлүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр, хүртээмжтэйгээр санхүүжүүлсээр байна.  

Банкны хүртээмжтэй байдал, иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг олон улсад нэр хүнд бүхий Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлж, өнгөрсөн онд Төрийн банкийг "Монгол Улсын иргэдийн шилдэг банк"-аар шалгаруулсан. Тиймээс Төрийн банк энэ амжилтаа бататгаж, салбар нэгжүүдийнхээ тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ харилцагчийн өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулж, санхүүгийн боловсрол олгох, тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг ойлголт өгөхөд онцгойлон анхаарч байна.

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

557

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 390

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

681


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.