
Төрийн хүний “халтар” үгс
Төрийн хүний үг ихээхэн бодож цэнэсэн, бодлого ухааныг агуулсан, алдаа хийгүй л байх учиртай. Том хүн юу хэлж ярьж байгааг хүүхэд яг “хуулбарлан” дуурайдаг тул балчир хүүхдийн хажууд хамаагүй буруу зөрүү ярих, муу муухай үг дуулгахаас цэнэж болгоомжлох учиртай байдгийн адил төрийн хүний үг, үйлдэл бүхэн хүссэн ч, эс хүссэн ч нийгмийн ухамсар, ёс зүй, зан суртахууны төлөвшлийг үлгэрлэх үүрэг хариуцлагыг тээж, олны хараа хяналтад явдаг.
Тийм ч учраас буруу хазгай үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцрох нь улс төрчдийн амьдралд хаана ч байдаг нийтлэг жишиг. Гэтэл манайд ийм хэм хэмжээ нэгэнт үгүй болсныг, ямар ч ичих, зовох мэдрэмжгүй болцгоочихсныг 2025 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ЗГ-т итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцсэн УИХ-ын хуралдаан харуулав.
Ямар ч бодлогогүй, өөрийн хяналтгүй ярьцгаах гишүүд болоод төрийн тэргүүний хэлж ярьж буйг сонсоод, согтуудаа дэмийрэх архичдын дунд орчихов уу ч гэж санагдахаар байв.
Магадгүй энэ нь зөвхөн надад л тэгэж санагдав уу гэтэл үгүй бололтой. Цахим орчинд Шагж Гэлэн гэх нэрээр алиа хошин өнгө аястай шүүмж бичдэгээрээ олонд танигдсан нэгэн эрхэм, тус хуралдааны тойм мэдээллийн дор “Ноён ерөнхийлөгчийн "Би эхнэрээ солиогүй" гэхийг лав гурав сонслоо. Энэ нь жендерийн асар алдаатай өгүүлбэр мөнөөсөө мөн. Товчхондоо эмэгтэй хүнийг далд агуулгаар шууд доромжилж буй үйлдэл юм. Эхнэрийг сольж болдог эд материал мэт үзэж, түүнийг солих эрх мэдэл нь зөвхөн эр хүнд буй мэт дээрэнгүй, эзэрхэг утга агуулж байна. Надад лав тэргүүн хатагтай маань "солигдох боломжтой субъект" мэт сул дорой байдлаар төсөөлөгдөв.
Ахиад тодотгоод хэлье. "Би эхнэрээ солиогүй" гэдэг үг, хандлагыг хэн ч хэлж боломгүй!!! Тэр тусмаа зарим хүмүүсийн аав. Хүйсээр ялгаварлах энэ доромжлолыг хүүхнүүд өөрсдөө ч анзаарахгүй байгаа нь гайхмаар” хэмээн бичжээ.
Үнэхээр ч Ерөнхийлөгчийн ярианаас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрыг хажуудаа авч өсгөж, хүмүүжүүлсэн “аав нь” юм байна гэж ойлгогдсон. Бас Л.Оюун-Эрдэнийн л “гавъяа” мэтээр сурталчлаад байсан “Баялгийн сан”-гийн тухай хууль. “ураны гэрээ” гэх мэт ... МЕГА төслүүд гэдэг нь ч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх л санаачилсан “ажил” болохыг өөрөө дурсаад авна лээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “эцэг” болох шахам хүнийхээ араар өөрөө л хөрөнгөжих хуйвалдаан явуулсан нь баригдаж, Ерөнхийлөгчийг муухай л гомдоосон бололтой юм.
“Яагаад огцрох болсныг надаас битгий асуу, өөрөөс нь асуу!” “Шаардлагатай бол би дахин дахин орж ирж үгээ хэлнэ!” гэх Ерөнхийлөгчийн үгсээс үнэхээр л их “гомдол” мэдрэгдэж байв.
Арга ч үгүй биз, Ерөнхийлөгчийн хамаарах АТГ-ыг, шүүгчийг томилох эрх мэдлээ хүртэл шилжүүлж өгчихөөд, ажил үүргээ итгэж хариуцуулаад байхад юу ч хийхгүй, эрх мэдэл нь хүрэхгүй, ард түмний өмчийг хулгайчдаас буцааж авч хүчрэхгүй байгаа мэт аяглаж, дуулиан шуугиан тарьж, элдэв хов хэрүүлээр аргацаагаад, араар нь харин “хөрөнгөө нотлож” чадахгүй болтлоо хуйвалдаан зохиож байгаа Ерөнхий сайдыг “уучилж болохгүй” л дээ. Харин Ерөнхийлөгчийн байн байн тодосгож хэлээд байсан “Би ард түмнийхээ талд зогсоно!” гэх үгс нэг л итгэл төрүүлсэнгүй. Яг аль нь ард түмэн, аль нь биш юм бол оо?! Иргэд “ураны гэрээ”-г эсэргүүцээд байхад яагаад талд нь зогсоогүй юм бол оо!
Ордны хуйвалдаан ба иргэдийн “зодоон”
Засгийн газрыг унагасны дараа “Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Засгийг унагаах ажлыг залуус хийж чадлаа”, “Залуусын тэмцэл ялалтанд хүрлээ!” гэх зэрэг “магтаал”-ууд Төрийн ордноос хаялгатайгаар цуурайтаж байсан нь ордны хуйвалдаанаа нуух гэсэн хичээл зүтгэл байлаа.
Үнэндээ энэхүү “ялалт” нь ард иргэдэд огт хамаарахгүй, ордны хуйвалдаан, бүлэглэл хоорондын эрх мэдэл, эд хөрөнгө булаалдсан тэмцэл байсан.
Бүр тодруулж хэлбэл монголын баялагт хэн нь эзэн сууж, захиран зарцуулж, гадны ямар бүлэглэлд найр тавьбал өөрт нь илүү ашиг унах вэ гэдгээс үүдсэн ашиг сонирхлын зөрчилдөөн байв. Үүндээ ард иргэдийг татан оролцуулж, болвол улс орны хэмжээний самуун үүсгэж байгаад санаа зорилгоо амархаан гүйцэлдүүлээд авахаар нэлээн ч оролдлоо. Тэдний оролдлого ч тараасан мөнгөнийхөө хэмжээгээр иргэдийг СБ-ын талбай дээр авчирч зогсоон, ЗГ-ыг огцруулна, хамгаална гэж талцан хэрэлдэх, бүр зарим нь мөнгөө булаалдан өөр хоорондоо зодолдох хүртэл нь зөрчилдүүлж чадсан.
Тэр ч бүү хэл “Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй гэж өлсгөлөн зарласан иргэдийн дунд хар тамхины хэрэгт нэр холбогдсон хүн байгаа нь магадгүй ял наймаалцаж байж болзошгүй талаар ...” ч мэдээлэл цацагдаж байсан.
Нэг намын доторхи эрх мэдэлтнүүдийн хагарал тэмцэл хүртэл ийм л увайгүй явагдлаа. Хэдийгээр Засаг барьж байгаа бүлэглэлүүдийн дураар авирлах балмад ажиллагаанууд, өдрөөс өдөрт амьдрал нь доройтож буй ард иргэдийн тэсвэр тэвчээрийг барж байгаа ч “Засаг огцруулах” энэ удаагийн зөрчил тэмцэлд иргэдийн дийлэнхи нь оролцохоос дөлж байсан нь улс орноо бүрмөсөн сүйтгэх түйвээн болгочихвий гэхээс болгоомжилсон хэрсүү хандлага байлаа. Гэвч цаашид хувийн ашиг сонирхлын төлөө улс нийгмийг хагалан талцуулж, “ард иргэдийг золиос болгон ашиглаж” хооронд нь мөргөлдүүлэх улс төрчдийн увайгүй санаархал улам хүчтэй болж, арга туршлага нь ч нэмэгдэж байгаад санаа зовж буйгаа зарим УИХ-ын гишүүн ч хэлж байв.
Парламентийн “хоргондоо” хашигдсан төөрөгдөл
Монголын парламент ямар үүрэгтэйг, ер нь үзэл санаа, улс төрийн бодлого, ёс зүйн зарчим гэх ойлголт хомсдуу, ёстой л эрээвэр хурааврын цуглуулга болсон 126 гишүүн юу хийх ёстойгоо мэдэхгүй байгаагаа энэ удаа тодорхой харуулав. УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь хэлж ярьж байгаа бүхэн өнөөгийн манай олон намын тогтолцоот ПАРЛАМЕНТ нь төрийн ч, засаглалын ч, үүрэг хариуцлага хүлээх боломжгүй, чадамжгүй, өөрөө өөртэйгөө ноцолддог, цаг бардаг бүтэц гэдгийг тодорхой илчлээд байхад түүнийгээ ойлгохгүй байгаа бололтой.
Ердөө л аль талд нь санал өгвөл надад ашигтай бол?! Эд нар хаашаа хэлбийх гээд байна гэсэн, УИХ-ын гишүүний “хоргондоо” хоргодсон санаа зоволт хэлж ярьж буйгаас нь ил.
Тухайлбал “Саналыг ил хураах ёстой”, “Нууц санал хураах нь хуйвалдаан явуулна гэсэн үг”, “Дэгийн тухай хуулиар нууц санал хураах нь Үндсэн хууль зөрчсөн явдал”, “Олонхийн саналаар шийдсэн үед алинаар нь ч санал хураах нь хууль зөрчихгүй. Сая хуулийн заалтыг уншиж өглөө шүү!”... гэх зэрэг бие биенээ хардсан, сэрдсэн мэтгэлцээн, өөрсдийн мөрдөх ёстой хуулийн утга агуулгыг ч ойлгоогүй нь олон байгааг илтгэнэ. Ер нь бүлэглэлийн хуйвалдаан болж байгааг, хурлын дундуур гишүүн бүсгүй Б.Мөнхсоёл сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэлсэн “Дарамттай байна... Ингэж болохгүй... ХҮН нам тарах хэрэгтэй” хэмээсэн цухалдал, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн "УИХ-ын чуулганы хуралдаан... хэлэлцэж байгаагаасаа төөрөөд явчихлаа.
Өнөөдөр гадаа гудамжинд байтугай, УИХ-ын чуулганы танхимд ч үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхэд эрсдэлтэй болсон” гэсэн үгс гэрчилнэ. “Бид юуг хэлэлцэх гээд байгааг ойлгохгүй байна?!” гэх гишүүн ч ганц нэг биш байв.
Тэр нь ч зүй ёсны асуулт, анхааруулга байлаа. Учир нь “Залуучууд орлогоо нотло! гэж шаардсан. Түүнийг АТГ хийнэ. МАН-ын бага хурлаас АН-ыг гаргаж, дангаар засаг барих улс төрийн шийдвэр гаргасан. Намын шийдвэрийг бид хэлэлцэх юм уу?! Ерөнхий сайд УИХ-д “итгэл үзүүлээч” гэж хандсан. Бид итгэлээ үзүүлээд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг нь баталчихсан...” гэж, утга учиргүй зүйлд УИХ хутгалдаж байгааг сануулсан. Энэчилэн гишүүдийн хэлж ярьж буй бүхэн нь учраа олохоо байсан сарнимал нийгмийн олон янзын санаа бодлыг ирэлхийлж байлаа.
Тэрхүү үгсийн заримыг ишлэвэл:
“Гадаах залуусын шаардаж байгааг зөв гэж харж байгаа... Засаглалын хямрал нүүрлэж байна. Эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байна. Парламентийн засаглалд эрсдэл учирч байна. Улс төрийн дарамт саад их байна. Ямар ч тохиолдолд Үндсэн хуулийн дагуу явах ёстой. Парламентын ардчилалд үнэнч үлдэх ёстой.”
“Уучлал гуйж байна. Гэхдээ бичлэг үзээд сонссон үгээ ойлгохгүй байгаа бол парламент муухай харагдана. УИХ-ын гишүүн эх хэлээрээ ойлголцдог байх учиртай...”
“ЗГ-ын огцрох асуудалд АН хумсын төдий ч үүрэг гүйцэтгээгүй. Харин МАН-ын дотоод улс төрийн өрнөл тэмцэл нь ийнхүү ил гарч байгаа юм.” “Л.Оюун-Эрдэнэ бусад Ерөнхий сайдуудаас хамгийн их төсөв хөрөнгөтэй, хамгийн их эрх мэдэлтэй нь байсан. “Баялгийн сан”-г хэн ч эсэргүүцээгүй байна. Гэхдээ таны хийсэн ажлын үр дүнд ард иргэдийн амьдрал яаж дээшлэв. Хичнээн ажлын байр шинээр бий болгов... Ядуурал хэдэн хувь буурав... Анх гарч ирэхдээ та шударга ёс тогтооно гэж амласан. Залуус түүнийг л хүсэж, орлогоо нотлохыг чинь шаардаж байна... Айдсаар бус итгэлээр удирдах ёстой...” “Баялагтаа эзэн байх санааг МАН анх гаргасан. Үүнийхээ төлөө явах ёстой”, “Эрх ашгийн эрэмбэ гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй... Ер нь бид баялаггүй байсан ч болоосой гэж бодогдож байна...” “Маш тодорхой асуухаар гөлөг төөрүүлж байгаа юм шиг хийсвэр зүйл рүү оруулаад байна.”
“30-аад жилийн түүхэн дэх Ерөнхий сайд огцорсон асуудлыг харахад... Эрх ашиг, албан тушаал хүссэн янз бүрийн хүмүүс самардаг. Буруу зөрүү мэдээлэл гаргадаг. Тогтолцооны асуудлыг нэг талд нь гаргахгүй бол засаглалын хямралаас гарахгүй юм билээ.”
“...Сонгодог парламентаа улам батжуулах нь чухал юм байна гэдэг нь харагдаж байна.”... Энэ мэтээр тус чуулган дээр “Парламентын засаглал” нь 30 гаруй жил улс орны амьдралын гацаа болсныг, “Засаглалын хямралд” ороод, оруулаад байгааг бишгүй л ярьж, шүүмжилсэн хэр нь, нийгмийг хагалан бутаргагч, эрх ашгийн бүлэглэлүүдийн “гар хөл”, “эд эс” төдий болсон энэхүү тогтолцоог хамгаална, батжуулна гэцгээх нь харамсалтай. Монголын “парламент” гэх энэхүү “... тогооноос” нийгмийн сарнимал санаа бодол, талцал, хэрүүл, “би” гэх хийрхлийн утаа, тортог манарч, бутарсаар л...
Баялагт шунасан харийнхны төөрүүлэх аргачлал
Үнэхээр ч нийгмийг хуурч, аргацаан, баялгий нь тонох харийнхны санааг гүйцэлдүүлэхийн тулд, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн гэх залуугийн сүрхий онож зүйрлэсэн “гөлөг төөрүүлэх” ажиллагааг Ерөнхий сайд байх хугацаандаа Л.Оюун-Эрдэнэ гүйцэтгэж ирсэн. Энэ бол улс орнуудыг тонон дээрэмдэх харийн бодлогын аргачлал.
Тэрхүү аргачлалын нэг хэлхээ үйлдэл нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн хуулиудад нэмэлт, засвар оруулан “олон намын тогтолцоот парламент” гэгчийг тэлж, гишүүний тоог 76-аас 126 болгож нэмэгдүүлсэн өөрчлөлтүүд байлаа.
Энэ нь бас хамтарсан Засаг байгуулах урьдач нөхцөл байв. Хэдийгээр дангаараа Засгаа байгуулах боломж байсан ч, хэврэг гэдэг нь ойлгомжтой хамтарсан Засгийн газар байгуулахыг Л.Оюун-Эрдэнэ илүүд үзсэний цаад шалгаан ч гадныханд баялгаа тавьж өгөхөд учирч болох саадыг үгүй хийхийн тулд хүч хавсрах хэрэгтэй байсных. Энэ нь шинэ юм биш. Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяр гэх этгээд “Оюу толгой”-н ордыг гадныханд найр тавьж өгөхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулан, “5 төгөлдөршил” гэгчийг тунхаглаж, “байгалийн баялаг ашиглалтын төгөлдөршил” ... гэх мэт гоё үгсээр хуурч хөнтөрсөн туршлагаар замнаж буй хэрэг юм. Үр дүн нь юу болсныг бид сайн мэдэж л байгаа.
Гэхдээ энэ удаа Л.Оюун-Эрдэнийн С.Баяраас илүүрхэх ялгаа нь баялгийн нэг орд төдийг биш монголын нийт баялгийг цөлмүүлэх замыг нээж өгч байгаа нь юм.
Монголчууд улс орондоо эзэн байх тухай биш, “баялагт эзэн” байх тухай ярьж, иргэн бүрээ ажилтай, орлоготой болгох тухай биш “Баялгийн сан”-гаас горьдож суух тухай, үр хойчдоо ч улс орон байгалийн баялгаа өвлүүлэхгүй, “Ирээдүйн өв сан” гэх мөнгөн хуримтлал үлдээх тухай л сурталчилж ирлээ. Гэтэл энэхүү сурталчилгаанд нь автаж, “алгаа тосч аваад, ангайж идээд” тэжээвэр амьтан шиг “сүүлээ годгонуулж” суух хүсэлтэй дэмжигсэд олон болох шинжтэй.
Ард иргэдийг “гаршуулсан адгуус” болгох харийн бодлого энэ. Энэ бодлогын аргачлалаар, хэрэглэгчдийн цахилгааны үнийг нэмчихээд “эрчим хүчний реформ хийлээ” гэхээр л “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар л хамгийн их ажил хийлээ” гэж алга ташдаг болтол нь “төөрүүлж” байх жишээтэй.
Зүгээр л цахилгааны төлбөр хураамжийг нэмлээ гэвэл бүгд уурлана. Харин “Реформ” хийлээ гэхээр маш их ухаан, хөдөлмөр зарсан том ажил хийжээ гэж бодно. Ер нь хүмүүс үг яриагаараа ойлголцохгүй болчихвол боолчлоход амар. Үүний тулд иргэд ухамсарлаж амжаагүй, утга нь бүрхэг “шинэ үг” хэрэглэх явдал чухал. Капиталист нийгмийг “ардчилсан нийгэм”, эсвэл “иргэний нийгэм” гээд нэрлэчихээр л “их гоё” өөр нийгэмд орчихлоо гэж “төөрөлдөх” ... гэх мэт. Ард иргэдгүй нийгэм гэж байхгүй. Тийм болохоор “социалист нийгэм” ч “иргэний нийгэм” мөн. “Ардчилал” ч бас байсан. Жишээ нь АНУ-д эмэгтэйчүүдийг, “харуудыг” сонгуульд оролцохыг нь хориглож байх үед, социалист БНМАУ-д эрэгтэй эмэгтэй бүгд тэгш эрхтэйгээр сонгуульд оролцдог “ардчилал”-тай л байсан. Гэтэл тэр бүхнийг үл мэдүүлж, “ардчиллын үнэт зүйлээ хамгаалцгаая” гэх зэрэг утга учиргүй, хоосон сүржин үгээр “ардчилал” гэж, “эх орон, амь амьдралаас маань илүү үнэтэй юм байдаг байх нь” гэсэн хуурмаг төсөөлөл суулгаж чадсаныг гишүүдийн хэлсэн үгнээс ишлэн дээр нэгэнт дурьдсан.
Монголын өнөөгийн, төр улсаа дампууруулж буй үйл явц энэ аргачлал дээр суурилан өрнөж байна. Бүр хэн ч мэдэхгүй, ойлгохгүй үг хэрэглэж ярьвал түүнийг их мэдлэгтэй ухаантай хүн гэж итгэдэг болтлоо төрөлх хэлээ эвдэн “төөрдөг” болсон. Хэлж ярьж байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй, ухамсарлахгүй болцгоож байна.
Уг нь үзэж харснаа нэг нь нөгөөдөө мэдэгдэх, санаа бодлоо бие биедээ ойлгуулах хэрэгцээ шаардлагаар үг, хэл гэдэг хэрэглэгдэхүүнийг бий болгож чадсан нь хүн төрөлхтөн хамтын хүчээр юуг ч бүтээх оюуны хүчийг олж, мэдлэг туршлагаа бие биедээ дамжуулах, үр хойчдоо өвлүүлэн уламжлуулах чадвар, зохион байгуулалт бүхий хүний нийгмийг бүтээжээ. Энэ нь адгуусны төрлөөс хүнийг ялгаруулсан “хүч” нь юм. Гэтэл хүний нийгмийн энэ чадварыг доройтуулах, үг хэлээ ололцохгүй, өөр хоорондоо зөрчилдсөн, нэгдмэл ойлголт үзэл санаагүй, улс орныг задлан бутаргах “олон намын тогтолцоо” гэгч нь дэвшил мөн үү?! Хүний төрлөөс ухраах “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг тогтолцоог “Сонгодог парламент” хэмээн цоллож, хамгаалах, батжуулах тухай ярих нь эрүүл ухаан мөн үү?!
Эх орон эв нэгдлээс эхлэдэг. Эрх чөлөөтэй байснаараа биш, эв нэгдэлтэй байснаараа ард түмэн аз жаргалтай амьдардаг юм.
Ард түмнээ нэгдмэл үзэл санаатай, аливааг зөв ухаарсан ухамсартай, бие биенээ хайрлах чин сэтгэлтэй, хамтын хүчээр юуг ч хийж бүтээх чадамж, зорилго тэмүүлэлтэй болгох нь хөгжил дэвшил юм. Энэ үүргийг Төр хариуцдаг, хэрэгжүүлдэг юм. Хяргасан бөөн хялгасны нэг талын үзүүрийг багцлан нэгтгэж ишэнд бэхэлсэн бүтээцийг бийр гэдэг. Түүгээр сайхан зураг зурж, бичиж болно. Хэрэв иш байхгүй бол тэр их хялгас бутарсан үсний үйрмэг хог төдий л болно. Бид өнөөдөр ишнээсээ салсан хялгас шиг л тарж бутарч байна. Үзэл санаа, амьдрал, үйл хэргийг маань нэгтгэх “иш” эх оронд маань хэрэгтэй байна. Тиймээс л монголчууд бүгдээрээ ухаарч сэхээрэн, өнөөгийн олон намын тогтолцоог халж, худал хуурмагаас ангижран, намгүй Төрийн шинэ тогтолцоог бий болгоё, хүнээ дээдлэн, амьдралын нөхцөл, арга ухаан, сэтгэл итгэлийг нэгтгэн өөд татах, гүн бодлого, үүрэг хариуцлага, гүйцэтгэлийн чадамж бүхий хяналттай “Монгол Төр”-өө байгуулъя гэсэн санаагаа учирлаж буй нь энэ юм.
О.Лхагвадорж


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.