
УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар өчигдрийн байдлаар Засгийн газрынхаа бүтцийг тодорхойлж, бүрэлдэхүүнээ сонгож чадаагүй л байна. Үндсэндээ, жинхэлсэн ганц Ерөнхий сайдтай Засгийн газар хэд хонолоо. Үнэхээр ч, улс төрийн ийм хүнд үед Засгийн газрыг бүрдүүлэх нь хэцүү л дээ.
Ер нь бол, Үндсэн хууль, бусад хуулийн зарчмаар ялсан нам Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй юм. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялсан. Гэтэл АН-ынхан Засгийн газарт нь ороод хамаг өнгөтэй өөдтэй яамдад нь эзэн суучихсан. Тэр утгаараа, МАН-ынхны Удирдах зөвлөл, Бага хурлынхаа түвшинд яриад, дарга нартаа тавиад байгаа шаардлага нь зөв болж таараад байгаа юм.
Нөгөө талаас, УИХ-ын 2016 оны сонгуулиас дараалан ялж, ажил, албан тушаалаар дутагдаж гачигдахын зовлон үзээгүй МАН-ынханд УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх хэдэн сар хэцүүхэн өнгөрсөн нь ойлгомжтой юм. Тэгээд, тус намын Бага хурлаас “...АН” гэж нэрийг нь бичээгүй болохоос “...Цаашид АН-гүй Засгийн газар байгуулна” гэдэг тогтоол гаргачихсан. Үүгээрээ, улс төр, эдийн засгийн сонирхлуудын удаан бэлдсэн хөдөлгөөнд “санамсаргүйгээр” нэгдчихсэн юм.
Тэгэхээр, АН одоо Г.Занданшатарын Засгийн газарт багтахгүй нь тодорхой юм. Ерөнхий сайд ч АН-ыг Засгийн газартаа урих боломжгүй гэсэн үг.
Гэхдээ, МАН-ын Бага хурлын тогтоолоор хамтарсан Засгийн газраас “халагдсан” АН-ынхан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцорсон өдрөөс эхлээд сөрөг хүчний байр суурь дээр очсон. Тэр утгаараа, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт “...Өмнөх Засгийн газрын бүтцийг цомхон болго” гэсэн шаардлагыг тавиад байгаа аж. Энэ нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шийдвэрлэхэд тодорхой хэмжээгээр гацаа үүсгээд байна. Хэрэв, УИХ-д 42 суудалтай АН-ын энэ шахалтыг үл тоомсорловол Засгийн газрын “нас” тэр хэрээр богионосох нигууртай юм.
Гэтэл, Ерөнхий сайд Г.Занданшатарт нөгөөх гурван намтай хамтарч Засгийн газраа байгуулах нь нээлттэй үлдсэн. Тэдэнтэй ойр ойр уулзаж байгаа юм байна. “Үндэсний эвсэл” зүгээс Дэд бүтэц хариуцсан Шадар сайдыг, ХҮН нам Эрчим хүчний яамыг, ИЗНН БОУАӨ-ийн яамыг авахаа илэрхийлжээ. Энэ нь Г.Занданшатарыг Засгийн газраа эмхлэхэд бас нэг гацаа болжээ. Гэхдээ, бас тэд өөрсдөө “...Улс төрийн байдал цаашид ямар байх нь вэ” гэдэг дээр болгоомжлоод Засгийн газарт хамтрах талаар яаран шийдвэр гаргах, байр сууриа илэрхийлэхгүй байх шиг байна. Нэмээд, УИХ-ын залуу гишүүд “...Засгийн газар болгонд ажилладаг сайд нарыг дахиад томилохгүй байх ёстой” гэсэн шаардлагыг Ерөнхий сайдад, МАН-д тавьчихаад байна.
Товчхондоо, ийм л эрх зүй, амьдрал хоёрын огтолцол дээрээс Ерөнхий сайд Г.Занданшатарын ам, гар хоёроор дамжин Засгийн газрынх нь бүтэц, бүрэлдэхүүн хоёр гарах учиртай. Гээд л хүлээгдэж байна.
Гэвч, ингэж удааширснаар Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл улам хүндрэх шинж рүүгээ орчихлоо. Эхэндээ, Л.Оюун-Эрдэнийг огцруулж, үүнээс үүдсэн төр, намуудын түвшний хөдөлгөөнүүдийг шинжээч, ажиглагчид “...Улс төрийн тогтворгүй байдал үүслээ” гэж дүгнэж байв.
Гэвч, шинэ Ерөнхий сайд тодорсон ч Засгийн газар нь бүтэж, бүрдэж өгөхгүй өдөр хоног өнгөрөөлөө. Үүнээс, улс төрийн тодорхойгүй байдлыг үүсэв. Энэ явсаар, эдийн засагт ч тодорхойгүй байдал үүсгэлээ. Төслүүд байтугай, төсвийн хувь заяа ч бүрхэг болоод эхэллээ дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.