
МАН-ын генсек Я.Содбаатар өчигдөр их сонин юм ярилаа. Мань эр урвагч сайд нарыг сайдаар нь үлдээх шийдвэр гаргаснаа зарлав. Г.Занданшатар ч засгийнхаа бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулчихлаа.
Өмнөх засгийн 60 хувь нь МАН-ын гишүүд байсан. Энэ удаа ч тэд танхимд эзлэх хувиа өөрчилсөнгүй. Сайд нараа ч өөрчилж гавьсангүй. Өнөө л урвагч сайд нарын нэрс ирийж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрыг эвдрэлцүүлж, засаг самарсан гэгдэж буй “төрийн ховч муужгай” сайд ч суудалдаа үлдлээ.
Танхимынхаа эсрэг кноп дарсан урвагчдад найр тавьсан энэ увайгүйтлийг иргэд цочирдон хүлээн авч байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “Болохгүй байна” гэж унагасан мөртлөө гол сайд нарыг нь буцаагаад томилчихоор эрүүл ухаантай ямар ч хүн цочирдон хүлээж авах нь ойлгомжтой.
Мэдээж МАН-д эрүүл сэтгэлгээтэй гишүүд олон бий. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Кабинет унавал Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Ямар ч сайд дараагийн кабинетэд орох ёсгүй” гэж дуугарсан бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Засгийн газар кабинетаараа хариуцлага хүлээх нь зөв” гээтэхсэн. Г.Занданшатарын засагт хамтрах намынхан сайдын зөөлөн суудлаа бодож амаа хамхиж суугаа биз. АН энэ увайгүйтэлд яаж хандах нь тодорхой биш байна. Иргэдийн хувьд “Унасан засгийн сайдууд шинэ засагт орж болохгүй” гэсэн хатуу байр суурь илэрхийлсээр байгаа. Харамсалтай нь МАН олон нийтийн энэ дургүйцэл, бухимдлыг үл тоож “Урвагчдын Засгийн газар” байгуулах шийдвэр гаргалаа. Г.Занданшатарынхаар бол Л.Оюун-Эрдэнэ ганцаараа муу ажиллаж бусад сайд нь сайн ажилласан бололтой юм.
Ер нь улстөрийн нам үнэт зүйл, тодорхой бодлоготой байхын хэрээр хүчирхэгждэг. Харамсалтай нь МАН-д үнэт зүйл алга. Танхимаасаа урвасан хүмүүсийг дэмжиж сайд болгож буйгаас нь харахад энэ нам дотооддоо үнэт зүйлийн өлсгөлөнд нэрвэгдчихэж.
Бүр тодруулж хэлбэл МАН ёс суртахууны үгүйрэлд орчихож. Өөрсдийг нь сонгосон иргэдийн бодол, байр суурийг үл тоож урвагчдад өндөр суудал өгч буйн цаана хоёр л шалтгаан бий. Нэг бол МАН хүний нөөцгүй туйлдчихсан байх. Эсвэл урвагчдыг зориудаар дэмжиж дээшлүүлдэг мафи, бүлэглэл төдий болчихсон байх.
Хоёр дахь нь үнэн болж таарч байна даа, ер нь. Тийм ч учраас Монголын хамгийн том энэ нам өмнөх засгаасаа урвасан сайд нарыг сайдаар эргүүлэн тавих байж боломгүй соёл, жишгийг улстөрд оруулаад ирлээ.
МАН-ын томчууд ард түмнийг цагаан цаас, сонгуулийн үеэр тархийг нь угаачихад дараагийн сонгуульд намынхаа системээр ялж орхино гэж боддог байх. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Жил ирэх бүр хэрсүүжсээр байгаа. Урвасан сайд нарыг, төрийн хутгуурыг төрийн өндөр суудалд эргүүлэн залсан энэ үйл явдлыг тэд мартахгүй.
Товчхондоо МАН урвагчдын засгийг байгуулснаараа өөрсдөд нь итгэж саналаа өгсөн сонгогчдынхоо өмнө маш том оноо алдаж, унах нүхээ өөрсдөө малтчихлаа.
Б.ДУЛАМ


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.