
Шинэ Засгийн газар дуулиан шуугиантай бүрдэж аваад ажилдаа орлоо. Г.Занданшатарын танхимд МАН 15 суудалтай. Тэдний найм нь шинээр орж ирэв. Шинэхэн сайд нарт Ерөнхийлөгч юу гэж захисан талаар сэтгүүлчид асуутал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Хулгай битгий хийгээрэй. Үнэнээ хэлээрэй. Зөв шударга ажиллаарай гэсэн” хэмээн хариулж зогсоно.
Бас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам “Ерөнхийлөгч хууль бус зүйл хийж болохгүй. Зөв зүйтэй ажиллах ёстой шүү гэлээ” гээд камерын өмнө жишим ч үгүй ярилаа. Төрийн тэргүүн яагаад сайд нартаа ингэж сануулж, захих болов. Ямар дөнгөж хүүхдийн колониос суллагдсан өсвөр насны банди нарт захиж байгаа биш. Магадгүй учраа мэдэхгүй гэнэн томоогүй зандаа хөтлөгдөн “аавын хаалга” татаад гарч ирсэн хүүхэд байсан бол ингэж хэлж болох сон. “Миний хүү дахиж битгий хулгай зэлгий хийгээрэй. Одоо зөв замаар л амьдрах хэрэгтэй. Буруу хүмүүстэй нөхөрлөж болохгүй. Ийм газар руу дахиж явалтгүй шүү” гээд захих байх. Гэтэл Ерөнхийлөгч бүхэл бүтэн төрийн сайд нартаа ингэж захиас айлдаад, тэрийг нь өнөөдүүл нь олон нийтийн өмнө ил цагаан ярихын цаана олон асуулт хариултаа нэхэж байна. Ингэхэд ийм яриа гартал нь МАН-ын гишүүд итгэлгүй болчихсон хэрэг үү. Эсвэл хулгай хийчихээд үнэнээ хэлээд толгойгоо илүүлээд зүгээр өнгөрчихдөг улсууд уу.
Бас Ж.Чинбүрэн гэж шинэ сайд байна. Энэ хүн бол хавдрын урдаа барьдаг алтан гартай сайн эмч. Гишүүнийхээ ажлын хажуугаар мэс засал хийдэг, мэргэжилдээ үнэн голоосоо хайртай бахархам нэгэн. Гэтэл сая мань хүн “Сайд бол ял” гээд л орилоод гараад ирсэн. Түүний ярьснаар гишүүн байх нь эмч байснаасаа хүнд ч бас ч гэж сайдын хажууд амар гэсэн. Харин сайд болсноор ямба эдлэх биш ял үүрч байна гээд цухалдаад байгаа. Сайдын суудлыг тэгж л их ял гэж боддог байсан юм бол яагаад Эрүүл мэндийн сайд руу төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн юм бэ. Түүний ойлголтоор мэс засал хийж, өвчтөнүүдээ эмчлээд дуртай ажлаа хийгээд явж байтал нь хүчээр УИХ-ын гишүүн болгоод шийтгэчихсэн юм байна л даа. Гэтэл хэн нэгэн түүнд зэвүү нь хүрээд хорлохдоо гишүүний дарамттай ажил дээр нь давхар ачаа үүрүүлчихэж. Шоронгийн хэллэгээр чанга дэглэмд явуулчихаж байгаа юм уу даа. Шорон гянданд хоригдож байгаа улсуудын хар ярианы буюу жоргоон хэлээр “Энэ хүү бол чангын нүүрний баясгалантай юм” гэж хэцүү дээрэнгүй, дахин шорон оронд орчихож магадгүй хүнийг хэлж байдаг. Тэрэн шиг л “сайдын нүүрний баясгалантай хүү” гээд улам хэцүү ажилд тохоочиховоо доо янз нь. Эрхэм сайд, дарга та бүхний сүрхий шударга үнэний дүрд ороод яриад байгаа зүйлийн утга агуулга ард түмэнд ингэж л харагдаж байгаа шүү. Өөрсдөдөө бол аягүй шударга, сайн ажиллахаа л ингэж ойлгуулаад байгаа бололтой. Гэвч энэ буруугаар ойлгогдоод төрд очоод хулгай хийх мэдээжийн юм шиг, хулгай хийхгүй байх нь амь өрссөн зүйл мэт харагдаж байна.
Монгол Улсад хамгийн сайхан мэргэжил, ажил алба чинь төр засагт ард түмнийхээ төлөө зүтгэх биш юм уу. Тэр дундаа сайд, гишүүн, дарга хийх биз дээ. Юуны төлөө төр өөд мацаж гарсан билээ гэдгээ ухамсарлаж, санах ёстой. Хүнлэг, ёс суртахуунлаг, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй зүтгэх нь сайд, дарга нарын үүрэг. Гэтэл манай төрд очсон улсуудад ард түмний төлөө зүтгэх, аж амьдралыг нь дээшлүүлэх, ахуй байдлыг нь дэмжиж хөгжүүлэх бодол ер нь байна уу. Арай та нар шоронд орчихгүйхэн шиг хулгай хийгээд явдаг ажил бол сайд гэж бодоогүй биз дээ. Эсвэл сайдын сэтэр зүүгээд, ард түмний татварын мөнгийг хулгайлах нь ажил хэргийн үүрэгт нь ордог гэж бодоод байна уу.
Монголын нийгэм ингэтлээ доройтох гэж халаглах улсууд олон. Яг үнэндээ өнөөгийн нөхцөл байдал нийгмийн доройтол биш. МАН-ын гишүүдийн ёс суртахуун л ингэтлээ доройтсоны тод илрэл. Ийм хүмүүсээр дахиж төр бариулаад нэмэр байна уу. Нарийн яривал энэ намыг дахиж сонгуульд оролцуулах ч хэрэг алга. Шинэ Засгийн газар нь Ерөнхийлөгчөөс “Хулгай хийж болохгүй шүү, хийвэл үнэнээ хэлээрэй” гэдэг захиас авч байхыг бодоход итгэхэд хэцүү л юм даа. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар нь юу болж хувирав аа. Баахан хулгай зэлгий хийх гэсэн, ял эдлэх гэсэн хүмүүсийг хянагч болж хувирах гэж байгаа юм уу.
Уг нь энэ Засгийн газар чинь монголчуудыг дэлхийн хүний жишигт хүргэж, Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаатай байлгаж ард түмнээ жаргаах гэж бүрдэж эмхэрсэн биш юм уу. Тэгэхээр төрд гарсан гэдгээ ухамсарлаж хэлэх үгээ оюундаа тунгааж баймаар байна. Нийгмийг төлөөлж, төрийн жолоог атгалцаж байж хэлэх үг, хэлэхгүй үгээ мэддэг байх сан. Та нарын хэлж буй үг, хийж буй үйлдэл нийгэмд шууд бууж байдаг. Нийгмийг ёс суртахууны доройтолд ороход улстөрчид асар их нөлөөтэй. Тиймээс төрийн өндөр заяанд заларчихаад ийм ёс суртахуунгүй, ухамсаргүй үйлдлээрээ доромжилж, тохуурхаж болохгүй. Ийм бодолтой сайдуудтай Засгийн газар цаашаа хэр удна гэж ажиллаж, амьдрах юм бэ. Эдийн засаг хумигдаж, мөнгөний эргэлт саарч, иргэдийн худалдан авах чадвар муудаж, амьдралын чанар яаж доошилж байгаа билээ дээ.
Дэлхийд цойлж байсан Хятадын эдийн засаг яаж унаж байгааг харж байна уу. Дайнтай холбоотой олон улсын хоригт орсон хойд хөршийн эдийн засаг хүртэл хүнд хэвээр байгаа. Ийм эгзэгтэй цаг үед ажиллах шинэ Засгийн газрын байж байгаа царай үнэхээр хэцүүхэн харагдаж байна.
М.Энхцэцэг



Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.