2311-р сар, 2026Даваа гараг

Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, +31…+33 градус дулаан

6 сар 24. 8:032 мин унших

Хагас хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

06-р сарын 24, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны 06-р сарын 24-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +22…+27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +29...+34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +31…+33 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +30…+32 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +17 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

МУГЖ, дуучин Г.Ариунбаатарт Ардын жүжигчин цол хүртээхээр болжээ

Дуурийн урлагаар олон улсын тавцанд Монгол Улсын нэрийг өндөрт өргөж, сонгодог урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан Ардын жүжигчин цол хүртэхээр болжээ. Тэрээр 1988 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн

580

Хөлгөн туульс, ардын язгуур урлаг, яруу найргийн гайхамшиг “Монгол найраг” тоглолт болно

Монголын утга зохиолын ертөнцийн хамгийн нэр хүндтэй шагнал болох "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр өөрийн бие даасан “МОНГОЛ НАЙРАГ” уран бүтээлийн шоу тоглолтоо 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд толилуулахаар боллоо. “Монгол найраг” тоглолт зүгээр нэг шүлгийн үдэш биш, орчин үеийн тайзны энтертайнмент шийдлийг үндэсний өв соёлтой хослуулсан, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, омогшил төрүүлэх томоохон хэмжээний арт-шоу юм. Ардын уран зохиолч Б.Догмид тэргүүтэй эрхмүүд тус тоглолтыг Монголын соёл урлагийн амьдралд тохиож буй нэгэн том үзэгдэл хэмээн онцолж байна. Зөвхөн "МОНГОЛ НАЙРАГ" тоглолтын тайзнаас мэдрэх 150 минутын гайхамшиг: Тоглолтыг найруулагчид үзэгчдийг нэг ч секунд уйдхааргүй, сэтгэл зүрхний гүн рүү хөтлөх өвөрмөц хөтөлбөртэйгөөр бэлтгэжээ. Тайзнаа: Монгол үндэстний бахархал: Хөлгөн туульсын сүр жавхлант хайлаан, ардын язгуур урлагийн сор болсон үзүүлбэрүүд амьд хөгжмийн хэмнэл дор уусан нэгдэнэ. Шилдэг уран бүтээлчдийн нэгдэл: Салбар бүрийн тэргүүлэгч, үзэгчдийн хайртай зочин уран бүтээлчид урилгаар оролцож, үзэгчдэд гэнэтийн бэлэг барина

706

Дуучин Б.Замбалгарав "Цаг хугацаа" цомгоо гаргалаа

Дуучин Б.Замбалгарав бие даасан анхны цомгоо "Цаг хугацаа" нэртэйгээр гаргажээ. Цомогт "Танихгүй дүр", "Зүүд", "Зөвхөн чи", "Цаг хугацаа" гэхчилэн найман уран бүтээл багтсан бөгөөд "Spotify", "Apple Music" зэрэг хөгжмийн платформуудад байршжээ

924

“ОВГОР” киног 30 хоногт 108 мянган үзэгч үзжээ

Монголын кинотеатруудын менежментийн холбооноос кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгож буй Монгол уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог төдийгүй тухайн уран бүтээлүүдийн долоо хоног, нэг сар, улирлын үзэлт болон нийт үзэгчдийн тоог гаргаж, олон нийтэд танилцуулдаг. Тэгвэл тус холбооноос өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “ОВГОР” уран сайхны киноны 30 өдрийн үзэгчдийн тоог танилцууллаа

874

Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна

​​​​​​​ Дуучин Наагий Монголын хөгжмийн урлагийн алтан фондод багтсан, үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон дуунуудыг жазз хөгжмийн хэв маягаар шинэчлэн найруулж, шинэ пянз бүтээлээ. Тэрээр энэхүү пянзаа Монголын жазз хөгжмийн нэрийн хуудас болсон “Баянмонгол” чуулгатай хамтран бүтээсэн бөгөөд хуучны танил аялгууг орчин үеийн хөгжмийн шийдэлтэй хослуулж, залуу үеийн сонсогчдод шинэлэг, сонирхолтой хэлбэрээр хүргэхийг зорьжээ. Монголын хөгжмийн өв соёлыг хадгалан үлдээхийн зэрэгцээ цаг үеийн хөгжмийн чиг хандлагатай уялдуулан шинэ үеийн сонсогчдод хүргэх энэхүү бүтээл нь дуучин Наагийн уран бүтээлийн нэгэн шинэ алхам болж байна

1 493

Нийслэлийн соёлын өвийг шингээсэн “Улаанбаатар” пянз, баримтат киноны нээлтийн ёслол боллоо

Нийслэлийн Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улаанбаатар хотын сэдэвт дуу, дан хөгжмийн шилмэл бүтээлүүдийг нэгтгэсэн “Улаанбаатар” пянз, мөн тус театрын түүхийг өгүүлэх баримтат киноны нээлтийн ёслол боллоо. Тус театр нь дэлхийн соёлт хотуудын жишгээр нийслэл хотын дуу хоолой, соёлын нандин өвийг хадгалах зорилгоор энэхүү пянзыг анхлан бүтээжээ. Цомогт монголын үе үеийн нэрт хөгжмийн зохиолч, сод яруу найрагчдын зүрх сэтгэлээс ундран гарсан, хотын соёл, хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон шилдэг бүтээлүүд багтсан байна. Уг төслийг Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийн "Үндэсний соён гэгээрлийн түвшнийг нэмэгдүүлэх, үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын соёлыг дээдэлсэн иргэнийг төлөвшүүлэх" зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ. Энэ нь соёл, спорт, аялал жуулчлалын “Улаанбаатар брэнд”-ийг бий болгож, гадаад, дотоодын жуулчдад зориулсан соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм

1 379


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.