
Улс төр яг л ёворцог юм. Ёворцог гэдэг нь биллиард л даа. Монгол хэлний тольд тайлсанчлан “...Зориулалтын ширээн дээр тусгай дүрмийн дагуу бөмбөгөөр бөмбөгийг түлхэж наадах тоглоом буюу ёворцог” гэсэн үг. Улс төрийн томоохон үйл явдлууд энэ тайлбарт хэлсэн шиг “…Бөмбөг нь бөмбөгөө түлхэн нааддаг” юм байна.
Тодруулбал, 2025 тавдугаар сарын эхээр эхлээд зургадугаар сар гарангуут үр дүнд хүрсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах ажиллагаа байна. Улс төрийн томоохон энэ үйл явдлыг дагаад тус “салбар”-т олон зүйл өөрчлөгдлөө. Өөрчлөгдсөөр л байна.
Яахав, дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гэж яригдсаар ард нь гарч, дор бүрнээ дүн дүгнэлт болж, хүлээх үүргээ аваад ажилдаа орцгоолоо. Үүний зэрэгцээ улс төрийн нам хүчнүүд дээр янз бүрийн хөдөлгөөн тасрахгүй байна. УИХ-ын 2024 оны сонгуульд ялсан МАН-ынхан хавар зуны заагаар хачин их хөдөлгөөнтэй байлаа. Байн байн Бага хурал нь болж улс төрийн том том шийдвэрүүдийг гаргав. Тэдгээр хурлаар Засгийн газраас “хөөгдсөн” АН-ынхан УИХ дээр, нам дээрээ ч ажиглагчийн байр суурьтай хэд хонов. Нэлээд хоног өнгөрсөн л дөө. Тэгсээр, ойрмогхоноос “...МАН-ын Засгийн газарт хамтрахгүй нь тодорхой боллоо” гэдгээ бүрэн дүүрэн ойлгож байх шиг байна.
Яг үнэндээ, АН-ынханд МАН-ын Засгийн газраас хөөгдсөн нь гай биш гавьяа болжээ. “...АН-ын рейтинг сүүлийн өсөөд байна шүү” гээд улс төрийн хүрээнд их яригдсан. Голдуу ам дамжаад тэгж ярьж байв.
Тэгвэл, МЭК судалгааны байгууллагаас энэ сарын “...Улс төрийн намын үйл ажиллагаанд өгсөн олон нийтийн дундах рейтинг, дэмжлэг”-ийг судалж, дүгнээд гаргаад иржээ. Түүгээр, МАН-ын рейтинг ердөө сарын өмнө 4.2 байсан нь 3.9 болсон байна. Энэ нь, тус намын хувьд ойрын жилүүдэд байгаагүй муу рейтинг юм. Харин АН-ынх өмнөх тавдугаар сард 3.8 байснаа зургадугаар сард 4.1 болж өссөн байна. Эднийх 2024 оны арваннэгдүгээр сард яг ийм рейтингтэй байжээ. Тиймээс, АН-ынхан Засгийн газраасаа гаргах шийдвэрийг гаргасан МАН-ын Бага хурлын гишүүдэд “...Баярлалаа” гэж хэлэхэд нэг их буруудахгүй нь дээ. Эднээс гадна, УИХ-д суудалтай бусад нам, эвслийн рейтинг ч маш сонирхолтой “хөдөлсөн” байгаа юм.
МАН-ын Засгийн газарт дахин орсон, эсвэл үлдсэн гэж хэлж болох ХҮН намынх 2025 оны тавдугаар сард 3.2 байсан бол зургадугаар сард 3.0 болж буужээ.
Тэгвэл, дарга нь “...Итгэл төрөхгүй байна” гээд Засгийн газарт ороогүй Үндэсний эвслийн рейтинг өссөн байна. Тавдугаар сард 3.0 байснаа сая зургадугаар сард 3.2 болжээ. Харин улс төрийн элдэв бодлого, акц хийгээд байдаггүй ИЗНН-ынхан МАН-ын энэ удаагийн Засгийн газарт орсон ч бусад шигээ рейтинг нь хэлбэлзээгүй байна. Хэвэндээ үлджээ. Дараа сард яах юм, бүү мэд. Ямартай ч, МЭК-ийн энэ удаа рейтингийн тодорхойлолтоор өгсөж буйгаа үзэж мэдэрсэн АН-ынхан Засгийн газрыг бус огт өөр зүйл рүү анхаарлаа шилжүүлж байна. Тэдний хувьд эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, дараа нь УИХ-ын 2028 оны ээлжит сонгуульд амжилттай оролцох талаар яриад эхэлжээ.
Үүний тулд, тус намд дотоод эв нэгдэл маш чухал байгааг ойрмогхон хэсгээрээ, бөөнөөрөө уулзахдаа ярих болсон байна. Энэ хүрээнд “...Манай намын зарим дарга намаа бусдын тролл болгохыг оролдож байна. 2027 оны сонгуульд ялагдуулах хуйвалдаан явуулаад байна шүү” гэх зэргээр ярьжээ. Нэр бүхий зарим даргадаа хаягласан ийм “мессэж” АН-ынхны хэд хэдэн уулзалтаас гарчээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.