2111-р сар, 2026Бямба гараг

Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсдэггүй

6 сар 25. 9:572 мин унших

Зуны сар наашлах үест ээж, хүү хоёроо агаарт зуншиг гэж гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад нутагт нь хүргэхээр хүлгийн жолоо залсан залуугийн гашуун түүх гэнэт санаанд ороод…

Тэр гэрээсээ гарахдаа гэргийдээ “ээж, хүү хоёроо хүргэж өгчихөөд, эргээд хурдан ирнэ ээ” гэж хэлж.  Хотын түгжрэлээс гармагц, цаг хугацаатай уралдаад түрүүлэх юм шиг л хаазаа нэмэн 180 км/цагийн хурдтай салхи татуулан давхихад, ээж нь “Миний хүү зөөлөн яв аа. Юундаа яарах вэ дээ” гэхэд нь “Зүгээр ээ ээж, зам сэлүүхэн байна” гэж хурдаа нэмсээр хүрэх газар ч ойртлоо хэмээн бодмоглох зуурт л  машин нь  жолоодлогоос гарч байгааг мэдэрчээ.

Нүд ирмэх зуур бүх зүйл хяналтаас гарч, хэдхэн секундын дараа сэхээ орж өндийтөл ээж нь цусандаа будагдчихсан хэвтэж байв. Арайхийн машинаас гаргаж, гэнэт хүүгээ санаж “миний хүү” гэсээр хайхад эмээгийнхээ өвөр дээр эрхэлж явсан гуравхан настай хүү нь танигдахын аргагүй болчихсоныг хараад бодит үйл явдалд нэг л итгэхгүй, хар дарсан зүүд шиг санагдаж, зүүднээсээ сэрэхийг хүсэж ээж, хүү хоёрынхоо цогцсыг тэврэн бурханаас түмэнтээ аврал эрэн уйлж, цаг хугацааг буцаамаар байвч нэгэнт хожимдсон байлаа.

“Машиныхаа дугуйг шалгачихсан бол дугуй буудаж аймшигтай осол гарахгүй байсан. Ядаж л ээжийнхээ үгэнд ороод зөөлөн явсан бол гэх харуусал… Би ээж, хүү хоёроо  алчихсан, алуурчин” гэж ээрч, мууран уйлан ярихыг нь сонсоход зүрх зүсэм… “Ядаж машиныхаа дугуйг шалгаарай, битгий хурдаа хэтрүүлээрэй. Над шиг өөрийнхөө гараар хайртай хүмүүсээ битгий хөнөөгөөрэй. Ээж маань миний гарт үхэх гэж намайг төрүүлсэн  гэж үү. Миний хүү дөнгөж гуравхан настай байсан шүү дээ. Би амьд үлдээд яах вэ. Би ч бас үхэх ёстой байсан юм” хэмээн цурхирах залууд  амьд үлдсэн нь шийтгэл шиг санагдаж байсан биз.

Хайртай хүнээ өөрийн гараар хөнөөхийг хэн ч хүсэхгүй. Гэхдээ л хөнөөчихөөд, сэтгэл дотроо үхэж амьдрах шиг харуусал гэж хаа байх вэ. Жаахан л сэрэмжтэй, болгоомжтой, хашир байсан бол гэх шаналалд насаараа ээрэгдэхийн гачлан ганц хоромын хэнэггүйтлээс л үүддэг юм билээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

561

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 395

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

685


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.