“The Hu – Uvs 100” тоглолт болно

7 сар 1. 15:15

Хүннү рок урсгалаар дэлхийг байлдан дагуулж, Монголчуудын бахархал болсон “The Hu” хамтлаг анх удаа алс баруун хязгаар нутгийн зон олон залуустаа зориулан язгуур өв соёлоо дээдлэн дэлгэрүүлж ирсэн Увс аймагт бүрэн хэмжээний амьд тоглолтоо хүргэхээр болжээ.

Дэлхийн хамтлагийг дэргэдээс нь үзэх боломжийг олгох Монголын хамгийн хүчирхэг тоглолт зөвхөн ганцхан удаа долдугаар сарын 31-нд 19.00 цагаас Улаангом хотын Төв цэнгэлдэхэд болно.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Өнгүр буурч” ХХК, хамтран зохион байгуулагчаар Монголын залуучуудын холбоо, “Талын Монгол” телевиз, “Aris fashion”, “Bojss cosmetic”, “Sodon fashion” ажиллаж байна.

 

 



Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Эмгэнэл8 сар 9. 23:20
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.