2111-р сар, 2026Бямба гараг

Х.Тэмүүжиний хуулиар “хонгилын түлхүүр атгагч”-гүй болно

7 сар 7. 9:323 мин унших

Энэ УИХ-ын эрх зүйн мэдлэг дээртэй, илүү чанга тод үгтэй гишүүдийн нэг нь яахын аргагүй Х.Тэмүүжин болоод байна. Тэрээр, улс төр талаасаа, сөрөг хүчний нэр дээрээс “ярьдаг” юм. Үнэндээ бол, Х.Тэмүүжин олны мэддэг хэрнээ олон хүн хэлж чаддаггүй үгсийг нээлттэй хэлдэг.

Мөн түүнийг “…Хуулийн завхралын угийг хардаг” гэж сүүлийн үед мэргэжил нэгтнүүд нь хэлээд байдаг болсон. Тэгвэл Х.Тэмүүжин УИХ-ын тухай хууль, зарим холбоотой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг санаачилсан. УИХ хэлэлцэж байна. Энэ талаар Х.Тэмүүжин “...Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар парламентын засаглалыг бэхжүүлэх, дархлааг нэмэгдүүлэх, хуулийн хяналтыг оновчлох зорилго бүхий УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дэмжигдлээ. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулахаар боллоо. УИХ-ын тухай хууль болон дагах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулснаар иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг баталгаажуулж, чиг үүргийг оновчлох эхлэл болно. Мөн УИХ-ын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсноор УИХ-ын танхимд бодит мэтгэлцээн өрнөж, парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нэмэгдэх юм. Зохицуулалт алдаатай байвал түүнийг засах гэж хууль санаачилдаг. Хэрвээ зохицуулалт дутмаг байвал нөхөх гэж, зохицуулалт өөр хоорондоо зөрчилдөөнтэй байвал аль нэгийг нь дэмжиж, нөгөө нэгийг нь зогсоох ёстой. Зарим талаараа хуулийн эрэмбэ гэж бий. Үндсэн хуульд нийцээгүй, эсвэл Үндсэн хуулийн утга санааг бүрэн илэрхийлээгүй зохицуулалтуудыг сайжруулах ёстой. Бусад ардчилсан улс оронд парламентыг үл хүндэтгэх, парламентад худал мэдээлэл өгвөл Эрүүгийн хуулиар хориглосон, ялтай зохицуулалттай байна. Бид одоогоор эрүүгийн гэмт хэрэг бичээгүй, менеж хийх зорилготой зохицуулалтууд хийж байна” гэж байр сууриа илэрхийлсэн байна.

 

Мөн тэрээр “...Яг нэг жилийн өмнө буюу 2024 оны долдугаар сарын 2-нд УИХ анхдугаар чуулганаа хийж, гишүүд тангараг өргөж байжээ. Анхдугаар чуулган дээр иргэний эрхийг хамгаалах, хуулийн засаглалыг бэхжүүлэх, парламентат ёсыг бататгахад чухал хэрэгсэл болох Тусгай хяналтын дэд хороог ХЗБХ-ны эрхлэх асуудлын хүрээнд байгуулах талаар үг хэлж байжээ. Тэгэхэд “…Шинэ парламент өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой. Харамсалтай нь, “…Энэ парламентыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ” гэдэг асуудал дээр ямар ч хэлэлцүүлэггүй гар өргөж байхаар дэгтэй болгосон байна. “…Парламентын ардчилалыг бэхжүүлье” гэж бодож байвал шинээр бүрэлдэж байгаа парламент өөрөө өөрийнхөө асуудлыг өмнөх парламентын тогтоосон жаягаас өөрөөр шийдэх эрх чөлөө заавал байх ёстой. УИХ-ын дарга парламентат ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн гол багана. Энэ удаагийн парламентаар УИХ-ын даргыг 126 гишүүнийх нь нэг байлгах зарчим руугаа шилжих ёстой. УИХ-ын дарга гэдэг хүн ҮАБЗ-д орж, парламентаас гадуур эрх мэдэл эдэлдгийг одоо зогсоох ёстой. ҮАБЗ гэдэг бол Ерөнхийлөгчөөр удирдуулж, Засгийн газрын гол гүйцэтгэх чиглэлийн байгууллагууд болон парламентаас төлөөлөл орох бол ХЗБХ, АБГБХ-ны гишүүн орох нь ёстой. Түүнээс биш УИХ-ын дарга нь тэнд тустай эрх эдлээд сууж байдаг бүтэц байж болохгүй. Үндсэн хуульд ч үүнийг зааж өгөөгүй. Энэ асуудал дээр шинэ парламент зоригтой шийдвэр гаргана гэж итгэж байна” гэсэн. Нэг жилийн дараа буюу 2025 оны долдугаар сарын 2-ны энэ өдөр УИХ уг асуудлаар санал хураах гэж байн. Сонин тохиол” гэсэн юм.

 

Ер нь бол, Х.Тэмүүжиний энэ нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь УИХ дээр Тусгай хяналтын дэд хороог байгуулж, хууль хяналтын байгууллагынхны хяналтгүй, зарим хүний ярьдгаар “тушаал”-ын гүйцэтгэх ажиллагаа гээчийг хяналттай болгох аж.

Товчхондоо, манай улстөрчид олон жилийн туршид “хонгил” гэж ярьсан. Тэрхүү “хонгил”-ыг хэн нэгэн удирддаг. Түүнийг “…Хонгилын түлхүүр атгагч” гээд байдаг. Тэгвэл, энэхүү нэмэлт өөрчлөлтөөр “хонгилын түлхүүр атгагч”-гүй болох зорилготой юм байна.

 

Б.БАЯР

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

398

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

571


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.