2111-р сар, 2026Бямба гараг

Монголоос Меринг хот: Сурагч солилцоогоор анх Германд ирж байсан Солонго Тремл мөрөөдлөө биелүүлэн одоо энд амьдарч байна

7 сар 9. 14:113 мин унших

Монгол Улсаас хамгийн анх Германы улс төрд хөл тавьсан эмэгтэй гэдгээрээ танигдсан Н.Солонго Тремлийг уншигч олон эчнээ таних болсон билээ. 

Тодруулбал, Германы улс төрд орсон монголын хамгийн анхны эмэгтэй Н.Солонго Тремл нь Бавари мужийн Иргэний төлөөлөгч, ГБАБЗөвлөлийн Дүүргийн Дэд дарга, Монгол Германы хамтарсан Отгонбаяр сан, МЗХ Германы үүсгэн байгуулагч, зөвлөхөөр ажилладаг юм.

Германы Friedberger Allgemeine сонинд  гадаад улсаас тус улсад нутагшин амьдарч буй иргэдийн талаарх нийтлэл гаргадаг бөгөөд энэ удаад Н.Солонго Тремлийн талаар гарсан нийтлэлийг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна. 

Монголоос Мерингд : Сурагч солилцоогоор Германы Бавари мужид анх ирж байсан Солонго Тремл энд амьдрах шийдвэрээ тухайн үедээ гаргаж байжээ. Монголоос ирсэн Солонго Тремл Герман хэл заадаг ба 2008 оноос хойш Бавари мужийн Меринг хотод амьдарч байна. Германд ирж, ажиллаж амьдарснаар түүний хүүхэд насны мөрөөдөл биелжээ.

Одоо 41 настай Солонго Тремл бөгөөд тэрбээр 11 настайдаа буюу 1995 онд сурагч солилцоогоор Герман улсад анх ирж байжээ. Түүний хувьд ирсэн үеэсээ л Бавари мужийн орчин найрсаг иргэдэд ихээхэн татагдаж байжээ.

Герман хэлийг 8 наснаасаа сурсан тэрбээр зүрх сэтгэлээсээ Герман хэл, амьдарч буй Бавари мужид дурлан 11 насандаа Бавари мужид заавал амьдарна хэмээн өөртөө амлалт өгч байсан гэдэг. 

Үзэсгэлэнт Бавари мужид бүхий л зүйл бий. Бусад хүмүүс манай мужид ирж аялахыг их хүсдэг. Европийн өөр улс оронд юм уу Германы өөр мужид очихоор би Вителбахын газраа их санадаг. Цагаан зайдас, Брецел талх, үүрэг хариуцлага хариуцлага, үнэнч тууштай байдал бол Герман улсыг тодорхойлж болох зарчимууд гэж хэлж болно.  Эхэндээ бүхнийг яг таг төлөвлөх хэцүү санагддаг байсан ч  одоо бол эмх цэгц, хариуцлаганд би өөрөө ч дуртай болсон.

Нүүдэлчин Монгол өв соёлоосоо, Монгол сайхан морьдоо, Монгол зочломтгой эелдэг зангаа энэ улсад аваад ирмээр санагддаг. Надад Германы байгаль болон ард иргэдийн сахилга бат, дүрэм журамтай, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хандлага тун таалагддаг. Миний хоёр дахь эх орон шүү дээ. Герман хүмүүс их тусч бие биендээ их тусалдаг. Энэ нь надад таалагддаг. Миний амьдарч буй газар хүмүүс нэгэндээ их тусалдаг.  Жишээлбэл: Манай хөршүүд хичнээн найрсаг гээч мөн Netto дэлгүүрийн худалдагч эмэгтэй нэрээр минь хүндэтгэж мэндэлдэг, шуудангийн эелдэг ажилчид хадагтай Тремл гэдэг. Эмийн сангийн ажилчид болон Фитнесийн дасгалжуулагчид маш хичээнгүй. Хүн хаанаас ч ирсэн бай жижигхэн зүйлээр хандлага нь мэдрэгддэг шүү дээ. Би энд амьдарч буйдаа маш их талархдаг. Бүх дэлхийн хүмүүс аз жаргалтай, баяр хөөр дүүрэн, эрүүл энх байгаасай гэж хүсэж байна хэмээн тэрбээр товч ярилцлагадаа дурьджээ. 

нийтлэлийн холбоос энд ДАРНА УУ

https://www.augsburger-allgemeine.de/friedberg/solongo-treml-ein-lebenstraum-erfuellt-deutschunterricht-in-mering-109524671#cxrecs_s

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.