2111-р сар, 2026Бямба гараг

Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ

7 сар 29. 17:551 мин унших

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 133 чиглэлд дунджаар 1000 гаруй автобусаар 500 мянга гаруй иргэн үйлчлүүлдэг байна. Улаанбаатар хотод нийт 1280 автобусны зогсоолтой.

Тэгвэл нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, аюулгүй, тав тухтай үйлчилгээг хүргэхийн тулд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, өдөр тутмын үйлчилгээг сайжруулж байна. Үүний нэг ажил болох нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж шинэчлэх ажлыг үе шаттай хийж эхэллээ. Бид Төв номын сангийн автобусны буудлаас мэдээллийг бэлтгэж, холбогдох албаны хүмүүсээс тодруулсан юм.

НТБГ-ын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул “Энэхүү шинэчилж эхлээд байгаа мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар газрын зурагтайгаар хийсэн. Хүүхэд, өндөр настан гээд хэн ч харсан ойлгоно. Өмнө нь самбарын бүх мэдээллийг гараар шивж, зурж бүтээдэг байсан. Одоо автомат болж байгаа нь нарийн деталиудыг тодорхой оруулах боломж бүрдсэн” гэлээ.

Тус самбарыг автоматжуулах ажлыг гүйцэтгэж байгаа “Дата Дэүс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болор “Автобусны буудал болгонд тохирсон автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зурган дээрээс автоматаар харуулна. Деталиудыг хүний гараар зурах шаардлагагүй болсон. Бүтээмж сайжирч технологийн дагуу самбарын бүх мэдээлэл автоматаар хийгдэнэ. Туршилтын загварууд хийгдэж эхний хувилбараар танилцуулагдаж байна” гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

549

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.