
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган өнгөрсөн зургаадугаар сарын 3-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Дэлхийн адууны өдрийн тухай тогтоолыг баталсан юм.
Ингэснээр морин дэл дээр дэлхийн талыг эзэлж явсан түүхтэй Монгол Улс адууны өв соёлоо дэлхийд дархалж чадлаа. Энэ онд тохиож буй НҮБ-ын 80 жил, 2026 онд болох Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ойг угтаж манай улс олон улс болон үндэсний түвшний ач холбогдолтой чухал санаачилга дэвшүүлж ийнхүү ажил хэрэг болгоод байна.
Дэлхийн адууны өдөрт 56 улс нэгджээ
Дэлхийн адууны өдрийг анх удаа тогтоосноор Монгол Улс тогтвортой хөдөө аж ахуйн хөгжил дэх адуу болон адууны аж ахуйн эдийн засаг , нийгмийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, адууны сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжих, соёл болон бэлчээр нүүдлийн амьдралын хэв маягийг хадгалж хамгаалах, төдийгүй энэ салбар дахь мэргэжлийн сургалт, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, шилдэг туршлагыг түгээх бүх нийтийн индрийг бий болгоход дорвитой хувь нэмэр орууллаа хэмээн үзэж байна.
Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолд Бүгд Найрамдах Австри Улс , Бахрейны Хаант Улс , Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс , Бүгд Найрамдах Солонгос Улс , Бүгд Найрамдах Хятад Ард Улс , Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс, Катар Улс, Лесотогийн Хаант Улс, Мароккогийн Хаант Улс, Оросын Холбооны Улс, Бугд Найрамдах Португал Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Тайландын Хаант Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Туркменистан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикстан Улс зэрэг бүс нутгийн төлөөлөл болох 56 улс нэгджээ.
Ерөнхий Ассамблейн тогтоолд,

Өдгөө дэлхий дээр 57 сая гаруй адуу байна. Адууны аж ахуй нь дэлхийн олон орны нийгэм эдийн засгийн хөгжил, хүмүүсийн сайн сайхан болон адууны сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн адууг уналга, тээвэрт хэрэглэх, морь уралдуулах, морин спорт, аялал жуулчлал, амралт зугаалга хөгжүүлэх болон ажлын байр бий болгох зэрэгт хэрэглэж байна. Тиймээс Адууны соёл, өв болон бэлчээр нүүдлийн амьдралын хэв маягийг хадгалах, хөгжүүлэх чиглэлээр гишүүн улсуудын хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч, амьдралын хэв маягийн өөрчлөлт, эдийн засгийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэж дэлхий даяар адууны тоо толгой, адууны аж ахуй аль аль нь тодорхой хэмжээгээр буурч байгааг хүлээн зөвшөөрч, тогтвортой хөдөө ахуйн хөгжил дэх адуу болон адууны аж ахуйн ач холбогдлын тухай мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх бүх нийтийн индрийг бий болгоно хэмээн итгэж энэ өдрийг тогтоожээ. Тогтоолд,
1. Жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн адууны өдөр хэмээн зарлахаар тогтов.
2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч болох бүхий л үйл ажиллагааны зардлыг сайн дурын хандиваар санхүүжүүлэх бөгөөд сайн дурын хандив олдоцтой байгаа нөхцөлд л ийм үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстойг цохон тэмдэглэв.
3. Дэлхийн адууны өдрийг зохих ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс гишүүн улсууд, НҮБ-ын системийн байгууллагууд болон иргэний нийгэм, уугуул иргэд, хувийн хэвшил, судлаачид зэрэг холбогдох талуудын анхаарлыг энэхүү тогтоолд хандуулж өгөхийг хүсэлт болгож байна гэжээ.
Э.Одбаяр: Бид морьтойгоо зөн совингоороо холбогдож, ойлголцдог ард түмэн шүү дээ
Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай Дэлхийн адууны өдрийн тухай ярилцлаа.

-Дэлхийн адууны өдөртэй болох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан Ерөнхий ассамблейд танилцуулж, батлууллаа. Үр дүн, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үеэсээ монгол адууг хайрлан хамгаалах үйлсэд анхаарч онцгой хувь нэмэр оруулж ажилласан байдаг. Адууг амьдаар нь гадагшаа гаргахгүй байх, морин спортын холбоод уяачдын эв найрамдал, адууг хайрлан хамгаалах соёлыг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх чиглэлд тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлсэн. Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монголын ард түмнээ төлөөлөн оролцохдоо дэлхийн адууны өдөр гэх тусгай өдөртэй байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Монголчуудын адууны өв соёл, нүүдлийн аж ахуйг олон улсад таниулан түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зэрэг ажлыг үр өгөөжтэй байлгахын тулд зөвхөн монголдоо биш асуудлыг олон улсын түвшинд ярих нь илүү үр дүнтэй байлаа. Ингээд НҮБ-ын гишүүн орнуудын хүрээнд Адууны өдөртэй болох тухай ярилцан тэдгээр орнуудаар дэмжүүлснээр Монгол Улс өнөөдөр адууны өв соёлоо болон үүгээр дамжуулан үндэсний баяр наадмаа дэлхийн хэмжээнд таниулах боломжтой болж байна.
-Мэдээж НҮБ-ын гишүүн улс орнуудын дэмжлэг чухал байсан болов уу?
- Тийм ээ. Дэлхийн адууны өдрийн энэхүү тогтоол нь нийт 56 улстай хамтран зохиогчоор орсон. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд нэг улс санаачлан хамтран зохиогчоор бусад түнш орнуудыг урьж оролцуулдаг. Энэ нь тухайн улсууд зүгээр ч нэг дэмжих бус бидэнд ч мөн энэхүү Дэлхийн адууны өдрийн цаад үзэл илэрхийлэл нь чухал юм гэх санаа юм. Тухайлбал, Бүгд найрамдах Авсри улс, Холбооны нэгдсэн Бразил улс, Бүгд найрамдах Солонгос улс, Орос, Хятад гэх мэт тив бүрээс улсууд оролцон дэмжсэн. Мөн бусад гишүүн орнууд энэхүү тогтоол нь зөв зүйтэй хийгээд хэдийгээр бид адууны өв соёлгүй ч адууг дээдэлдэг эрхэмлэдэг учраас чухал сэдэв үнэт зүйл бүхий тогтоол мөн гэж үзсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан дэлхийн адууны өдрийн ач холбогдол нь зөвхөн адуу малаа ярих бус түүний цаадах өв соёл, ёс заншил, нүүдэлчдийн үнэт зүйлийг таниулан дэлгэрүүлэх учиртай. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ тухай идэвхтэй үйл ажиллагаа явуулж НҮБ-ын гишүүн орнуудын хүрээнд түнш орнуудтай ярилцан монголчуудын түүх соёл морьтойгоо салшгүй холбоотой, монгол адууны соёл өдийг хүртэл үнэтэй бөгөөд үүнийг бид хайрлан хамгаалах ёстой гэдгийг байнга тэмдэглэн хэлж байв. Энэ үзэл санааны дагуу олон улсын хэмжээнд түнш орнуудтайгаа ярилцаж, тэдний дэмжлэгээр 2025 оны зургаадугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор дэлхий даяар долоодугаар сарын 11-нд дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол батлагдсан билээ.
-Ер нь адууны соёл бол яах аргагүй монголчуудтай их ойр. Энэ талаар түүхэн эх сурвалжуудад ч тэмдэглэсэн байдаг шүү дээ?
-Тийм ээ. Бид үүх түүхээ эргэн харсан ч 1263 онд Хубилай хааны үед дээдсийн адууны яам байгуулж байсан. Энэ тухай түүхийн олдворууд Юань гүрний судар бичгүүдэд бичигдэн үлдсэн байдаг. Адууны яамтай байсан гэх баримтаас үзвэл Монгол Улс яах аргагүй адууны соёлтой улс байсны баталгаа юм. Үүнээс гадна манай улс Гиннесийн номд хоёр ч удаа томоохон үйл явдлаар бичигдэж байсан. Үүний нэг нь 11125 мянган морьтон монголчууд Хүй долоон худаг руу парад алхаж орж байсан явдал. Нөгөө нь Монголын үндэсний хурдан морины уралдаанд 4229 мянган морь оролцсон үйл явдал бүртгэгдэж байсан билээ. Монгол хүн, морь хоёр хоёулаа байгалийн амьтан. Монгол хүн морьтойгоо ярилгүйгээр нэгнээ мэдэрч ойлгодог зөн совинтой. Хэдий гадаадад өсөж торнисон, амьдралдаа хэзээ ч морь унаж үзээгүй ч монгол хүн анх удаа наадам үзэн хурдан морины уралдааныг үзээд өөрийн эрхгүй огшиж самсаа шархиран нулимс нь гардаг ийм л онцлогтой ард түмэн шүү дээ.
-Үүнийг бусад улс орны иргэд ч хүлээн зөвшөөрдөг. Тэр нь тогтоол батлагдахад бас нөлөөлсөн болов уу?
-1970-аад оноос хойших гадаадын иргэд манай оронд ирж хурдан морины уралдаан үзсэн иргэдийн өдрийн тэмдэглэл нэртэй ном ч бий. Үүнээс нэгэн сонирхолтой жишээг дурдвал, Япон улсын иргэн 1970-аад онд хурдан морины уралдаан үзээд барианд орж буй морьдыг харан монголчуудын баярлан хурдан морио магтан дээдэлсэн уртын дуу , магтаал ерөөлөө өргөн баясан цэнгэж найрлан буйг харан өдрийн тэмдэглэлдээ ихэд гайхан бичсэн байдаг. Монгол хүн морьтойгоо ямар ойрхон байдаг, хэрхэн ойлголцож буй нь гадаад хүмүүсээс тэс өөр байдаг. Монгол морь үнэрээр нь эзнээ таньдаг, эзэнтэйгээ ярихгүй ч ойлголцож чаддаг нь зөвхөн монголд байдаг юм. Тэгэхээр наадмын өдрүүдэд дэлхийн хэмжээнд морины өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь бидний өв соёлтой шууд холбоотой байгаад зогсохгүй үүнийгээ Ерөнхий Ассамблейд санаачлан тогтоолоор нь баталгаажуулан олон улсын хэмжээнд баяр наадмаа ч таниулан дархлаажуулж буй нь чухал үйл хэрэг юм. Энэ нь манай улсын гадаад харилцаа гадаад орнуудад харагдах үнэлэгдэх байдал, үнэт зүйл төрийн эрхэмсэг оршихуйг илэрхийлж байгаа хэрэг билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2026” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа өнөөдөр Жижиг, дунд үйлдвэр, хоршооны өдөрлөгөөр үргэлжилж байна
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
С.Баясгалангийн нийтийн албанд томилогдох эрхийг нь 3 жилээр хасаж, 15 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээлээ
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
ТАНИЛЦ: Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн автобусны 43 чиглэлд өөрчлөлт орно
Шинэхэн сайд Г.Тэмүүлэнд хэн, хэн юуг өгүүлэв
Х.Бат-Эрдэнэ хоёр тэрбумаар морь авч “тансаглаад” татвар төлөгчид 74 тэрбумын зээлийнх нь хохирлыг төлсөөр байх уу?
Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
ГИХГ: Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.