2111-р сар, 2026Бямба гараг

Тэрбум доллараар 25 км зам барьж түгжрэл бууруулна гэв үү?!

7 сар 31. 12:362 мин унших

Хаврын чуулганыг хаасан өдөр буюу 2025 оны долдугаар сарын 9-ний УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг баталсан. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.3 хувь нь дэмжиж баталжээ.

Ингэснээр, Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 24.8 км урттай Нэгдүгээр шинэ тойрог зам төслийг хэрэгжүүлэхээр 918 сая ам.долларын зээлийн санхүүжилтийн 85 хувь болох 780.8 сая ам.долларт Засгийн газраар баталгаа гаргуулж буй юм байна.

Тогтоолын төслийг Засгийн газраас 2025 оны долдугаар сарын 7-нд яаралтай горимоор өргөн мэдүүлсэн. Ингээд, ердөө хоёр хоногийн дараа албажин батлагдсан байгаа юм.

Засгийн газраас тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн танилцуулгад “...Төслийн нийт төсөвт өртөг 918.6 сая ам.доллар бөгөөд 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулсны үндсэн дээр зээллэг хийх, 15 хувийг “Эрдэнэс Монгол” ХХК бүрдүүлэхээр тооцож байна. Замын нийт урт 24.8 км бөгөөд зургаан эгнээ зорчих хэсэгтэй, гүүр 8.4 км, туннел 4.7 км, зам 13.7 км тус тус байхаар төлөвлөсөн. Санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан тохиолдолд урьдчилсан тооцоогоор барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард эхэлж хоёр жил үргэлжилнэ. Төсөл ашиглалтад орж иргэд зорчих боломжтой хугацааг “...2028 оны нэгдүгээр сар” гэж тооцоолж байна. Төслийн санхүүжилтийн хувьд “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-аас 2025-2027 оны хооронд нийт төсөвт өртгийн 85 хувь буюу 780.8 сая ам.долларын зээл авахаар төлөвлөсөн. Үүнийг Монголбанкны 2025 оны зургадугаар сарын 24-ний өдрийн ханш 3 580 төгрөгөөр тооцоход нийт 3.802.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэхүү зээллэгийн хөрөнгөөс 2025 онд 260.3 сая ам.долларыг авч ашиглах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тус эх үүсвэрийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлтийг ирүүлээд байна. Ийнхүү Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах нь зээллэгийн нөхцөлийг сайжруулах, цаашлаад хөрөнгө оруулагчдын итгэлийг өсгөж, зээл авах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэжээ.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд эсэргүүцсэн ч амжилт олооүй байна. Мөн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “...Уг асуудлыг нягтлан үзэж, мэдээлэл авах шаардлагатай” гээд 30 миниутын завсарлага авсан. Гэсэн ч, завсарлагын дараа дээр хэлсэнчлэн гишүүдийн дийлэнх нь дэмжсэнээр тогтоол батлагдсан юм.

Харин, эх сурвалжууд, эдийн засагчид үүнийг шүүмжлээд эхэллээ. Тэд “...Тэрбум ам.доллараар 25 км зам барьж түгжрэл бууруулна гэнэ үү. Энэ бол дэлхийд байхгүй өртөг” гэж дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

565

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 404

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

688


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.