2111-р сар, 2026Бямба гараг

“Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”

8 сар 5. 12:362 мин унших

Дэлхий дахинд хорт хавдрын эмчилгээ шинэ шатанд гарч, дэвшилтэд технологиуд ч ихээр нэвтэрсэн.  Тэгвэл БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах Modern Cancer Hospital Guangzhou буюу Гуанжоугийн Орчин үеийн хорт хавдрын эмнэлгийн эмч  Лин Жинтэй бөөмс суулгах эмчилгээний аргын талаар товч ярилцлаа. 

-Та өөрийгөө танилцуулаач, хавдрын эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?

-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн хорт хавдрын эмнэлгийн Олон улсын 6-р тасгийн дарга, доктор Лин Жин байна.  Би Сун Ятсений Их сургуулийг эмнэлзүйн эмч мэргэжлээр төгссөн бөгөөд 20 гаруй жил хавдрын эмчилгээ хийсэн.  Манай эмнэлэг бага инвазив эмчилгээний 18 технологитой. Тэдгээрийн дотроос эмнэлзүйн практикт бөөмс суулгах эмчилгээг өргөнөөр ашигладаг.

-Бөөмс суулгах эмчилгээ гэж юу вэ. Энэ талаар дэлгэрүүлж яриач?

-Энгийнээр тайлбарлавал  бөөмийн эмчилгээг компьютер томографийн  хяналт  дор хийдэг.  Цагаан будааны ширхэгтэй тэмцэх хэмжээтэй цацраг туяатай металл бөөмсийг хавдрын голомтыг тойруулж суулгадаг эмчилгээний арга.  Бөөм бүр нь хавдрын голомт  хэсэгт цацрагийг тасралтгүй ялгаруулдаг бөгөөд эмчилгээний хугацаа зургаан сар хүртэл үргэлжилдэг.  Үр суулгасан эхний хоёр сард цацраг хүчтэй ялгарч, хавдрын эсрэг ойрын зайн туяа эмчилгээг хийж, хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ юм.   

-Хими эмчилгээ гэхэд хордлого өгдөг ч гэдэг юм уу, гаж нөлөө гардаг. Бөөмс суулгах эмчилгээнд ямар нэг сөрөг нөлөө бий юу?

-Бөөмийн цацрагийн нөлөөлөх зай нь 1.7 см бөгөөд хавдрын ойр орчмын чухал эрхтэн, мэдрэл, судаснуудад нөлөөлөхгүй.  Аюулгүй байдал өндөртэй, гаж нөлөө багатай эмчилгээ. 

-Металл бөөмс суулгадаг гэсэн. Суулгасан металлуудыг дараа нь буцааж авах юм уу?

-Бичил бөөмсийг суулгаснаас зургаан сарын дараа  өөрөө алга болдог. Бие махбодид ямар нэг хор хөнөөл учруулахгүй.  Дахин мэс ажилбар хийж, гаргаж авна гэсэн юм байхгүй. 

-Бөөмс суулгах эмчилгээг аль төрлийн хорт хавдарт түлхүү хэрэглэдэг вэ. Эсвэл бүхий л төрлийн хавдарт хийж болох уу?

-Бичил бөөмийн эмчилгээг уушгины, элэгний, булчирхайн, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг олон төрлийн хатуу бүтэцтэй хавдарт өргөнөөр ашиглаж байна. Сүүлийн арав гаруй  жилийн хугацаанд бид хэдэн мянган өвчтөнд энэхүү аргыг амжилттай хэрэгжүүлж, сайн үр дүнд хүрсэн.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.