
“Нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл”-ээ 14 хоног тутамд хүргэдэг билээ. 2025.06.18-ны өдрийн дугаартаа “Өгий нуурыг гүнээс нь цэвэрлэх цаг болжээ” нийтлэлээ хүргэж байсан.
Нийтлэлдээ Улаанбаатар хотоос 346 километр, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 122 километрт орших Монгол орны төв хэсэгт байрладаг цэнгэг уст Өгий нуур сүүлийн жилүүдэд бохирдож, усны түвшин багасаж буй асуудлаар бид нөхцөл байдал ямар байгааг сурвалжилсан билээ. Тэгвэл энэ удаагийн нийтийн эрх ашгийн төлөөх бүтээлдээ 2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөлд дөрвөн тэрбум төгрөг тусгасан ч бүтээн байгуулалтын ажил нь дуусаагүй талаар, нуурын бохирдлыг цэвэрлэх ажил ямар түвшинд байгааг хөндөж байна.
Өгий нуурыг цэвэрлэх ажил эхэлжээ

Өгий нуурын бохирдол ширгэлтийн асуудал олон жил яригдаж буй. Өнгөрсөн хугацаанд санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын нэг нь 2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөл. Тус төсөлд улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөг тусгасан байдаг.
Уг төслийн хүрээнд нуурын усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд залуу Орхон голоос Хөгшин гол руу 8.9 км газар суваг шуудуу татаж тухайн гол дээр тохируулга хийхээр төлөвлөжээ. Мөн нуур орчимд хамгаалалтын хашаа барих, хамгаалалтын хашаанаас дотогш машинаа оруулахгүй байх ажлыг тусгаж. Түүнчлэн аялагчдад тулгамддаг гол асуудал болох ариун цэврийн байгууламжийг шийдэхийн тулд Өгий нуурын орчимд хүн ихээр төвлөрдөг хоёр цэгт отоглох цэг байгуулахаар төлөвлөсөн байна.
Залуу Орхон голоос Хөгшин гол руу 8.9 км газар суваг шуудуу татах газрыг ухсан боловч гол дээр тохируулга хийгдээгүй. Нуурын эрэг дагуух шон газартаа бүрэн суугаагүй тул хүмүүс авч хаяж машинтайгаа явдаг. Ариун цэврийн байгууламж нь ашиглалтад орохоосоо өмнө дээвэр нь хуулраад, хаалга үүд нь эвдэрчихсэн байдалтай улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөг Өгий нуурын эрэгт ийм л дүр зурагтай байна.
Ажил дуусаагүй гол шалтгаан нь цар тахал гарч ажил гацаж, мөн үүний дараа бараа материалын үнэ нэмэгдэж төсөвлөсөн мөнгө нь хүрэхээргүй болсон гэнэ. Хэрэв энэ бүхэн хэрэгжээд эхэлсэн бол Өгий нуураа бохирдлоос хамгаалах жишиг ажил болох байсан гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.
Мэдээж энэ бүхнийг харж байгаа хүмүүс бол нутгийн иргэд, ялангуяа Өгийнуурын ойролцоо үйл ажиллагаа явуулж буй жуулчны баазынхан болон малчид юм.
Уг бүтээн байгуулалтын ажлын талаар Өгийнуур сумын залуу малчин О.Энхтайван “Өгий нуурыг зорин ирэх аялагчид гэр амралтаас илүүтэй өөрсдийн майхантай ирж амрах нь элбэг байдаг. Ингэхдээ ил задгай бие засах, хог хаях асуудал их байна. Энд нийтийн бие засах газар ховор. Тиймээс нийтийн боловсон бие засах газрын асуудлыг шийдээд, амрагчид өөрсдөө соёлтой байвал нуур орчмын бохирдол буурах болов уу. 2019 онд төслийн хүрээнд бүтээн байгуулалт хийж эхэлсэн боловч дуусахаасаа өмнө нурж эхэлж байна” гэлээ.
Төслийн гүйцэтгэгч байгууллагаар “Эвт уул” ХХК ажилласан байна
2019-2020 оны улсын төсөвт Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн гүйцэтгэгч байгууллагаар “Эвт-Уул” ХХК ажилласан байна. Тус компани 2011 онд байгуулагдсан бөгөөд зам, гүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2024 онд гэхэд Архангай аймгийн Хайрхан сумын Хануй голын 109.15 метрийн төмөр бетон гүүрийг байнгын ашиглалтад оруулсан.
“Эвт-Уул” ХХК 2019 оноос Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ отоглох цэг байгуулах, эрэг орчмын бүс рүү машин оруулахгүй байх зориулалтын хамгаалалт хийх, нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах зэрэг ажил гүйцэтгэхээр болсон аж. Уг төслийг 2020 онд дуусгах төлөвлөгөөтэй байсан хэдий ч ажлын гүйцэтгэл нь дуусаагүй өнөөдрийг хүрчээ.
Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн талаар “Эвт-Уул” ХХК-ий захирал Э.Түдэвдоржоос тодруулсан юм. Тэрээр “Төслийн хүрээнд Өгий нуурын урсцыг сайжруулахаар 8.9 км шуудуу татсан. Шороон шуудуу нь хийгдсэн байгаа. Гол нь анхны мэргэшсэн экспертээр батлагдсан зураг нь эхний дөрвөн км нь биомембрантай шуудуу хийнэ гээд гарчихсан. Гэвч төсөлд биомембран байхгүй шороон далан гээд тендерээ зарласан.
3.8 тэрбумын тендер авсан зургаараа хийхээр зургаан тэрбум гаран болсон. Судалгаагүй эхлээд зураггүй зарласан ажил ийм эрсдэлтэй гэж харж байна.
Гүйцэтгэлийн хүрээнд шороон суваг шуудуугаа хийчихсэн. Зургаараа хийх гэхээр төсөв мөнгө нь хүрэхгүй болчхоод ус тавьж болохгүй зогсчихсон байгаа. Хэрэв ус тавих юм бол намаг нь хатах, ширгэх асуудал үүснэ гэдгийг мэргэжлийн хүмүүс зөвлөсөн.
Мөн нуур орчмыг хамгаалах 15 км 200 метртэй шон, шувуу харах цамхаг, нуур тойроод 3-4 худаг гаргаж тухайн жилээ хүлээлгэж өгсөн.
Саяхан очиход тойруулаад суулгасан шонг хүмүүс булга татаж, машинаараа шууд нуурын эрэг дээр тулж очих, майхнаа барих зэрэг асуудал үүсгэж байгаа харагдсан.
Харин хоёр ариун цэврийн байгууламж барих ажлын явцад ковид гараад хөл хорио тогтоочихсон. Хүлээлгэж өгөөгүй болохоор хүмүүс хоёр ч удаа тоночихсон байсан. Сумын засаг даргатай яриад энэ намартаа хоёр ариун цэврийн байгууламж дахин янзалж, хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
Төсвийн гүйцэтгэлээрээ 200 гаруй сая төгрөг авч чадаагүй. Дахиж зураг дээрээ хөрөнгө нэмж тавиад биомембрантай залуу Орхоноосоо усаа тавьбал сайн төсөл гэж харж байгаа. Хэрвээ биомембрангүйгээр шороогоор нь усаа тавьчих юм бол намаг алсдаа хатах эрсдэлтэй” гэдгийг хэлж байлаа.
Энэ талаар сумын Засаг дарга н.Үүрцайх “Өгий нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах, урсцыг сайжруулах төслийн асуудлыг холбогдох газруудад танилцуулсан” гэсэн юм.
Мөн Өгийнуур суманд нуурын экологитой холбоотой төсөл энэ жилээс хэрэгжиж эхлэх юм байна. Ерөнхийлөгчийн тамгын газар, Хархорум хотын захирагчийн албыг оролцуулсан өргөн цар хүрээтэй хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар тухайн төслийн хамт олонд хандсан бөгөөд ирэх сараас хийхээр төлөвлөж байгаа аж.
Хэлэлцүүлгийн үр дүнд тодорхой санал санаачилга, шийдвэрүүд гарч холбогдох салбарынхан анхаарч ажиллах боломжтой гэсэн юм.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулж буй Өгий нуурыг цэвэрлэх ажлыг наймдугаар сарын 4-нөөс эхлүүлсэн байна.
58 хувийг машин техникийн гаргасан шороон зам эзэлж байсан

Жил бүрийн VII-VIII сарын нэгэн хүртэл Өгий нуур орчимд дотоодын аялагчдын оргил үе байдаг аж. Жилдээ ойролцоогоор 30 мянган аялагч Өгий нуурыг зорин очдог байна. Гэвч аялагчдын хувьд зарим нь нуурын эрэгт хэрэглэсэн нойтон салфетик, ариун цэврийн цаас зэрэг хог хаягдлаа орхидог, үс, биеэ савандаж нуурын усанд угаадаг, ил бие засдаг зэрэг үйлдэл гаргадаг аж. Жилд нуурын эргэн тойрноос 250-300 тн хог гардаг байна. Наадмын өдрүүдэд бол хог хаягдал маш их хэмжээгээр нэмэгддэг аж.
Энэ жилийн наадмын үеэр мөн л энэ зураг Өгий нуурын эрэгт давтагдав. Хүмүүс машинтайгаа нуурын эрэгт тулж зогсох, майхнаа барих, хог хаягдал хаях зэрэг асуудал үүссээр. Энэ бүхэн эцэстээ нуурын ус, хөрсөнд хэрхэн нөлөөлдөг болон нуурын усны чанар байгаа талаар ШУА-ын Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэнгээс тодруулсан юм. Тэрээр “Аялал жуулчлал, олон хүний хөл, машин техник усны чанар гэлтгүй эргэн тойрны хөрс, ургамалд нөлөөлж байгаа. Бид усны чанар гэлтгүй хөрс, газрын бүрхэвчийн өөрчлөлт зэргийг судлахад хамгийн нөлөөтэй нь машин зам байсан. Тодруулбал, Өгий нуураас хааш хаашаа 10 км тойруулаад газар ашиглалтыг авч үзэхэд 58 хувийг машин техникийн гаргасан шороон зам эзэлж байсан. Мөн аялал жуулчлал явагддаггүй байсан үетэй харьцуулахад хог хаягдал нэмэгдсэн.
Түүнчлэн 101.95 га нь хүний үйл ажиллагаатай газар ашиглалтын нөлөөнд өртсөн гэж гарсан. Үүнийг нийт газар нутагт нь хувилаад үзвэл 0.18 хувийг эзэлж байгаа юм. Нуурын эргэн тойронд үйл ажиллагаа явуулдаг гэр түрээсийн газар 2003 онд нэг га орчим байсан бол 2023 онд 20.7 га-д хүрсэн байсан.
Нүхэн жорлонгийн бохирдол нь газрын доорх ус буюу хөрсний гүехэн усанд эхлээд нөлөөлдөг. Газар доорх ус нь урсгалынхаа дагуу урсаад зарим нь нуурынхаа устай холбогдож, нөлөөлдөг байж болно. Эсвэл байршлаасаа хамаараад эсрэг чиглэлд урслаа гэхэд газар доорх усыг бохирдуулна. Бид газар доорх уснаас хараахан судалгаа хийгээгүй байна. Нүхэн жорлон бол газар доорх усны нэг том бохирдуулагч болоод байгаа.
Мөн хог хаягдал байна. Хог хаягдал нь голцуу гуу жалга руу орж хуримтлагдаад хур борооны ус, үерээр дамжиж гол, нуур луу ордог. Зарим хог хаягдал нь олон жилийн дараа задардаг тул одоогоор үр дүн нь мэдэгдэхгүй, бохирдол нь илрэхгүй байгаа ч хэдэн арван жилийн дараа нуурын усанд маш сөрөг нөлөөтэй болно. Тухайлбал, гялгар уут, ундааны сав нь усанд орж задраад микропластикын буюу тун аюултай бохирдлыг үүсгэдэг” гэдгийг хэлж байв.
Эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах нь хүн бүрийн үүрэг. Тиймээс Монгол орныхоо төв хэсэгт байрладаг үзэсгэлэнт Өгий нуураа цэнгэг уст нуураар нь авч үлдэхийн тулд бид хаана хаанаа хариуцлагатай байж, байгаль дэлхийгээ хайрлая.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэрээ байнга зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэр бүлийн хүчирхийллийн хохиролд 43.5 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
Ирэх бямба гарагийг автомашингүй өдөр болгож, шөнийн марафон зохион байгуулна
Энэ сарын 26-наас эхэлж Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

ГИХГ: Япон улсын иргэн И.Томоког албадан гаргах шийдвэр гаргаагүй
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Н.Учралын Засгийн газар огцрохгүй, яагаад гэвэл дараагийн засгийг бүрдүүлэх хугацаа гаргахгүй
БАЙР СУУРЬ: Гацсан парламентын талаар "АН & МАН" юуг өгүүлэв
Энэ сарын 26-ны бямба гарагт "Автомашингүй өдөр" болно
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь ээ /6/
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчимд баавгай үзэгдсэн байж болзошгүй талаар мэдээлэл иржээ
Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.