2111-р сар, 2026Бямба гараг

Түрүүлж ирсэн морийг дахин хэмжилтээр хасаад өөрийн морио түрүүлүүлдэг эрх ашгийн зөрчилтэй, уяач сэтэртэй хүмүүсээ өөгшүүлсээр байх уу

8 сар 11. 12:023 мин унших

ММСУХ-ны 30 жилийн ой, “Их хурд–Х” Шигшмэл хурдан морьдын уралдааны Их насны уралдаанд Говь-Алтай аймгийн  Халиун сумын Монгол улсын алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн дөлгөөн хар түрүүлсэн билээ.

Гэвч уралдаад орж ирэхэд өмнө уралдсаны дараа яагаад ч юм хэмжээнээсээ хэтэрчихсэн. Асуудал нь морины комисс хэмжилтэн дээрээ будлиантуулсан болохыг доорх харьцуулсан зурган дээрээс харж болохоор байна.

Уралдахаас өмнө 139 см буюу хэмжээндээ байсан морийг уралдаад орж ирэхэд нь уяач болон эзэн нь байхгүй үед "ашиг сонирхлын илтэд зөрчилтэй" буюу их насны уралдаанд морь нь аман хүзүүдсэн  хүн хэмжсэн  байгаа юм.

Өөрөөр хэлбэл дөлгөөн халтрын хэмжилт дэлний үзүүр дээр, Ерөөлтын морины хүзүүн дээр хэмжиж байгаа нь өөрөө хэмжилт үнэн зөв болсон гэхэд шударга бус байсныг олон нийт харав. Үүгээр ч зогсохгүй сэрвээний өндрийг хэмжихдээ  морины комисс гэгдэх Ерөөлт өөрийнхөө морины амыг доош нь татсан бол түрүүлсэн дөлгөөн халтрыг утсаараа хатгаж үргээж, цочоож байгаа нь бичлэгт үлдсэн байдаг.

Морин уралдааны эхний аравт орсон морьдын сэрвээний өндрийг хэмжих үед уяач эсвэл эзнийг нь байлцуулдаг.

Гэтэл дөлгөөн халтрыг хэмжихэд эзэн болон уяач нь байгаагүй. Шалтгаан нь хамгаалалт хариуцсан цагдаа оруулаагүй. Нэгэнт маргаан үүссэн тул дөлгөөн халтрыг уясан уяач Нямбаатар зохион байгуулах комисст өргөдөл өгчээ. Гэвч өргөдлийг хүлээн авсан ч хэлэлцэх хугацааг Монголын хурдан морины уралдааны дүрэмд заагаагүй тул хэлэлцэхгүй хугацаа алдсан.

Тодруулбал, Монголын хурдан морины уралдааны дүрмийн 26.10. Морь барианы маргаантай асуудлыг комиссын дарга, тухайн насны даамал, дэд даамал дуу, дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан эцэслэн шийдвэрлэнэ  гэж заасан бөгөөд  ингэж будлиан хутгах ажлыг Ерөөлт болон генерал цолтой Ганзориг гэх хүн гардан гүйцэтгэсэн гэх мэдээлэл бий.

Түмний нүдэн дээр түрүүлээд ирсэн  хурдан хүлгийг дахин хэмжилтээр хасаж байгаа нь өмнөх амжилтуудыг нь үгүйсгэж байгаагаас өөрцгүй хэрэг юм.

Тодруулбал дөлгөөн халтар улсад соёолон түрүү, их насны морь болоод хоёр удаа aман xүзүү, энэ жил айргийн гуравт  хурдалсан хурдан буян. Эдгээр амжилтуудыг гаргахдаа үргэлж хэмжилтэндээ тэнцсэн дөлгөөн халтар Их хурд-10-ын их насны уралдааны өмнө хэмжилтэд ороход тэнцсэн.

Харин уралдаад орж ирэхэд хэсэг бүлэг нөхөд ийнхүү будлиантуулсан нь олон нийтэд болоод уяачдад таалагдахгүй байгаа талаар цахим орчинд одоо ч шуугисаар байна.

Өөр морийг ахин дахин хэмжиж болоод байхад дөлгөөн халтрыг дахин хэмжихгүй байгаа нь ялгамжтай хандаж байгаа гэх хардлага төрүүлж, будлиан хутгасан хүний эрэлд гарах нь аргагүй биз. Хэрэв морины комисст морио уралдуулж байгаа хүн оруулсан бол ядаж хэмжилтийн үед нь өөр хүн оруулахгүй бол  “эрх ашгийн зөрчил” үүсдэг гэдгийг олон жил морь уясан Монголын морин спорт уяачдын холбооны дарга цэрэг гэх сэтэртэй хүмүүс гадарлах л ёстой.

Уг нь олон нийтийн өмнө дахин хэмжилтийг хийчихсэн бол өнөөдөр бухимдаж, талцаж маргахгүй байв. Түрүүлж ирсэн түмэн эхээ хасна. Түрүүлж цэнгүүлсэн хүчит бөхөө хасна!  Монгол өв соёл минь хаашаа л яваад байна даа...

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.