2111-р сар, 2026Бямба гараг

А.Амартүвшин: 341 дүгээр цэцэрлэг өнгөрсөн онд ашиглалтад орсон ч тоног төхөөрөмжгүйгээс 250 орчим хүүхэд явж чадахгүй байна

8 сар 15. 13:343 мин унших

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тусгай хэрэгцээт хүүхдүүдийн 341 дүгээр цэцэрлэгийн тохижилт, тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлаар нийслэлийн Засаг даргын орлогч өнөөдөр өглөө.

Уг цэцэрлэг өнгөрсөн онд ашиглалтад орсон ч тоног төхөөрөмжийн дутмаг байдлаас шалтгаалж хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй байгаа аж.

Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж, сандал ширээ, зөөлөн хатуу эдлэл, ор, гудас зэргийг бэлтгэх хугацаа Боловсролын яаманд байсан. Гэтэл хоёр долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад нөхцөл байдал ийм байна.

Жишээлбэл өнөөдөр бид тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг дээр ирээд байна. Тус цэцэрлэг 2024 оны арванхоёрдугаар 12-нд ашиглалтад орсон. Гэтэл уг цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж, ширээ, сандал, хүүхдүүд унтаж амрах зөөлөн эдлэл байхгүй.

Хамран сургах тойрог хамаарахгүй тусгай хэрэгцээт 50 гаруй, энгийн 200 гаруй хүүхэд цэцэрлэгтээ хамрагдаж чадахгүй, хүлээж байна.

Тус цэцэрлэгийн гадна, дотно тохижилт, тоглоомын талбайг байгуулах ажил дууссан. Харин анги танхимд нь тоглоом, сандал, ширээгүй хоосон. Нийслэлийн хэмжээнд яг ийм байдалтай цэцэрлэг 20, сургууль 13 байна.

Хичээлийн тоног төхөөрөмж, ширээ сандалгүйгээс нийт 10,500 хүүхэд сургуульдаа явж чадахгүй байгаа. Үүнээс болж сургуулиуд гурван ээлжээр 50, 60-уулаа хичээллэхээр болж байна.

Харин цэцэрлэгийн насны 3,700 хүүхэд тоног төхөөрөмжгүйгээс явж чадахгүй байна. Энэ нөхцөл байдлын тухай Боловсролын яаманд удаа дараа хүсэлтээ тавьсан. 

Эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс нийслэл хүүхдүүдээ авахгүй, ажлаа хийж чадахгүй байна гэж хариуцлага ярьж байгаа. Боловсролын яаманд бүх эрх мэдэл нь бий. Өөрсдийн зөвлөлөөр дамжуулан бүх сургууль, цэцэрлэгийн захирлууд, Боловсролын Ерөнхий Газар, Нийслэлийн Боловсролын Газрын даргыг тус яамнаас томилдог. Боловсролын яамнаас сургуулийн ширээ, сандал, цэцэрлэгийн хүүхдүүдийн ор, тоглоомыг хангаж өгөх чиг үүрэгтэй. Бусад ажлыг нийслэл хариуцдаг.

Сургууль, цэцэрлэгийн барилгын шинээр барих гүйцэтгэгч компанитай гэрээ хийх, хяналт тавих, нэмэлт төсвийг өгөх, ашиглалтад оруулах, их засварын ажлыг хариуцдаг. Энэ жил сургууль, цэцэрлэгийн их засварт зориулж нийслэлийн төсөвт 60 тэрбум төгрөгийг баталсан. 177 сургууль, цэцэрлэгт 30 тэрбум төгрөгийн их засварыг хийж байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн их засварт дөрвөн тэрбум төгрөг зарцуулдаг байсан юм билээ. 

Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ус, дулаан, хийн шугам сүлжээний бүх засварыг хийж байгаа юм. Үүнд НЗД-ын нөөц хөрөнгөөс 6.8 тэрбум төгрөгийг гаргаж сургууль, цэцэрлэгийн шугам сүлжээг солихоор болоод байна. Шугам, сүлжээг солихгүй болохоор сургууль, цэцэрлэгийн барилга нь хөлдөнө. Боловсролын яаманд хүсэлт тавихаар "Мөнгө байхгүй" гэдэг" хэмээв.

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Сэтгүүлч: Боловсролын яам энэ оны төсөвт сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг авах төсвийг тусгуулж авсан болов уу?

-Боловсролын яам жил бүр сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн төсвийг тусгуулж авдаг, өөрийнх нь чиг үүрэг. 

Нийслэлийн зүгээс сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг авч өгч болно. Өмнө нь авч өгдөг байсан. Гэхдээ нийслэл, дүүрэгт аудитын шалгалтаар Боловсролын яамны чиг үүргийн ажлыг гүйцэтгэж байна гэж акт тавьдаг. Аудитаас актыг уг шийдвэрийг гаргасан хүнд тавьдаг.

Боловсролын яам сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлийг авч өгнө гэж улсын төсөвт хэдэн тэрбумаар нь төсөв тавиулж, тендер зарлаж худалдан авалт хийдэг.

Яамныхантай очиж уулзахад "Хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийн асуудлыг өөрсдөө шийд" гэсэн хариу өгсөн. Ингэхээр сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж байгаа компанийг шахаж ажиллуулаад хугацаанаас нь өмнө оруулсан нь нийслэлийн буруу болж байна.

Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг авах тендер зарласан, маргаан гарсан гэх хариуг өгөөд байгаа.

Дараа жил 12 цэцэрлэг ашиглалтад орно.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

572

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 404

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

688


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.