
Дээрээ суудлаа олохгүй бол доороо хөлөө олохгүй. Монголын улстөрчид 33 дахь жилдээ зөрчилдөн зодолдож байна. Нууц товчоонд: Орохдоо орох завгүй олзлолдон тэмцэлдэнэ гэдэг. Тэрүүн шиг. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг баталж чөлөөт эдийн засагтай нийгэмд шилжсэн.
Гэвчиг ард түмэнд тэр чөлөөт эдийн засаг үйлчилсэнгүй. Тэгдэг нийгэм ч бий болсонгүй. Гагцхүү улстөрчид эрх мэдэлд хүрч хэн нэг наймаачны эрх ашигт үйлчилж шанд нь өөрөө нэг ч наймаа хийхгүйгээр ойгүй баяждаг нийгэм тогтлоо. Эрх мэдэлд хүрэх гэж бие биенээ яахаас ч буцахгүй болох шинжтэй. Эрх мэдлийн үзүүрт асар их мөнгө байдгаас тэр. Наймаачид ч улстөрчдийг өөрсдийн эрх ашигт ханатал үйлчлүүлж ашиглалт хэрэгцээ нь дуусахаар арынх нь залгамжийг гаргаж ирээд гаршлаа. Монголын байгалийн нөөц баялаг нууц далд байдлаар цөөн хэдэн хүнд хувьчлагдаж Монголд баян хоосны ялгаа 99:1 болж тогтов.
Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, Цагаан суварга, Асгат, Гацуурт тэргүүтэй одоохондоо нээгдэж ашиглахад бэлэн болсон ордууд ард түмэнд хүртээл алга. Ултөрч наймаачин хоёрын ханцуйны наймааны балаг энэ.
Энэ нөөц баялгийн төлөө л улс төрийн зөрчилдөөн болдог. Тэр дуусах шинж алга. Одоо хар. Улстөрчдийн зөрчил, намуудын талцал дээрээс зөрчилдөөнийг бэлхнээ харж болно. Харахаар барахгүй ажиглаж бас муу юманд суралцаж болохоор байна. Зөрчилдөөн намыг ашигладаг. Улс орны хувь заяаг шийдэх аль нэг том шийдвэрийг төрөөс түрүүлээд нам гаргаж байна. Гаргуулж байна л даа. Нам ингэж зөрчилдөөнийг аль нэг талд нь гаргаж шулуутгадаг. Намууд дээр гарч буй зөрчилдөөнийг үүсгэгч үндсэн шалтгаан нь манай улсын хуулиар улс төрийн намуудад үүрэг хүлээлгээгүйтэй холбоотой. Манай Үндсэн хуулийн хамгийн сул тал нь энэ.
Судлаачид болохоор: Улс төрийн зөрчилдөөн гэдэг үзэгдэл 2-оос дээш тал оролцож буй аливаа үйл ажиллагаанд илрэн гардаг. Зөрчилдөөний хэв шинжүүд бидний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож буй. Гэтэл улстөрчид зөрчилдөнө гэдэг бол логик үйлдлүүд буюу сэтгэн бодох процесс нь өөр байна гэсэн үг. Нэгэнт л сэтгэлгээ нь өөр учраас ижил төстэй нөхцөл байдалд орсон улстөрчдийн үзүүлэх хариу үйлдэл буюу бидний хэлдгээр гаргадаг араншин нь янз бүрээр илрэн гарч байгаа хэрэг. Жишээ нь нэг нь: Баялгийг ард түмэнд хүртээмжтэй байлгая гэхэд нөгөө нь: Үгүй ээ. М Си Эс-т юм уу, Шунхлайд, аль эсхүл Бодь-д өгнө гэдэг. Ийм ялгавартай хариу үйлдлүүд нь заримдаа хоорондоо мөргөлддөг бөгөөд түүнийг бид зөрчилдөөн гэдэг. Зөрчилдөөнийг алга болгохын тулд оюун санаанд байгаа итгэл үнэмшлээ адилхан болгох хэрэгтэй гэдэг. Энэ юу л бол. Намууд нам биш. Гишүүд нь үзэл бодол, итгэл үнэмшлээс илүү зөвхөн эрх мэдлийн дор бөхийсөн гар өргөгчид. Тэгэхээр чинь улстөрчдийн зөрчил улам хурцдаад байгаа юм. Энэний том жишээ нь саяын хаврын улс төрийн өөрчлөлт гэхиймуу эргэлт гэх үү үйл явц юм. МАН-ынхан Ерөнхийлөгчийн, Залуусын гэсэн хоёр том бүлэгт хуваагдсаны эхлэл тэр. Тэр одоо ар араасаа улс төрийн олон үйл явдлыг дагуулах нь. 6 сард байгуулсан Засгийн газар 100 хоног дээрээ бүдэрчих гээд сандруу байна. Бүрдсэнээсээ хойш популизмаар гол зогоосон энэ Засгийн газар эдийн засгийн уналт, улс төрийн зөрчилдөөн мэтийн үнэнтэйгээ нүүр тулах цаг айсуй.
Улс амьтан: Энэ Г.Занданшатар Хуулиар өндөр эрх мэдэлтэй ч хувь хүн нь зөөлдөөд бусдаар ажил, толгойгоо мэдүүлээд 1 л явцгүй нь гэх.
МАН-ынхан: Ээ дээ энэ Г.Занданшатартай 2027, 2028 оны сонгуульд орвол нам маань элгээрээ хэвтэх нь гэж халаглацгааж дуулдах.
Гэлээ гэхдээ зуны турш, баяр наадмуудын асар, кээмпүүдээр уван цуван болсон улс төрийн олон шивнээ намрын чуулганаас ажил хэрэг болоод эхлэх нь.
Нууцаар яригдсанаар: Эхний ээлжинд УИХ-ын 4 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж шийдэх юм байна. Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Үүнд: Х.Тэмүүжин, Э.Болормаа, С.Ганбаатар, Д.Цогтбаатар нарын 4 гишүүн багтжээ. Хүн нь байвал хэрэг нь олддог. Энэ 4 гишүүний 3-т нь энэ хамаатай.
Х.Тэмүүжин: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэж санаачилга гаргаад УИХ-д байдаг АН-ын бүлгийнхээ гишүүдээр гарын үсэг зуруулсан.
Э.Болормаа: Хаврын улс төрийн эргэлт, өөрчлөлтийн үеэр: МАН-ын залуу гишүүдийнхээ мэдлэг, боловсролыг Засгийн газартаа ашиглая гэсэн санаачилга гаргаж өөрийн бланк дээр 30 гишүүнээр гарын үсэг зуруулж, Удирдах зөвлөлдөө өгсөн.
С.Ганбаатар: Эрдэнэтийн Г.Ёндон, Төмөр замын Х.Хэрлэн, Төрийн өмчийн хорооны Б.Цэнгэл нарын талаар ноцтой мэдэгдэл хийсэн.
Хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зөвлөлт үеийн механизм эдэнд үйлчлэх бололтой.
Харин Д.Цогтбаатарт 2024 оны 12 сард Дээд шүүх ял оноосон. Тэрийг хэрэгжүүлэх газар олдохгүй 8 сар болсон. Одоо хэрэгжихээр болж байна. Яав гэвэл Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс болиулж оронд нь 1-ийгээ гишүүн болгох хэрэгцээ МАН-д гарсан. Ерөнхий сайд Н.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумьяабазар 3-ын 1 нь өрсөлдөнө. Өрсөлдөх ч гэж дээ тохироо хийгээд 1-ийгээ дэвшүүлнэ. Тэр нь гишүүн болно. Бусад намынхан өрсөлдөөд ч хэрэггүй. Бараг л Г.Занданшатар нь дийлээд дэвших болов уу даа. Гэвчиг тэр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болох юм бол нөгөө 2-т нь боломж гарна. Өвөрхангайн 2-ын хэн нь өрсөлдөх вэ гэдэг яриа болно. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд өнөө төв байрандаа тухалж буй 2 хоорондоо эв түнжин муу, зөрчил ихдэж намынхаа байрыг нураачих шахаад л байгаа гэлцдэг. Тэрүүгээрээ бол Г.Занданшатар дэвшихгүй гээд орон зай гаргаж өгвөл тэр 2-ын дунд хар пиарын дайн болно.
Тэгж пиардуулах юм юмтай л улс даа энэ 2. Уул нь нууцаар ийм шивнээ яригдсан байна. Монголд нууж ярьсан юмнууд нууцаараа байх биш. Ялангуяа улс төрд. Тиймийн учраас: Эхний ээлжинд УИХ-ын 4 гишүүнийг эгүүлэн татах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж шийдэх мэдээ аль хэдийнээ хэдэн уул гүвээ даваад тархжээ.
Ө.Билэг


ТАНИЛЦ: ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм
Б.Амгалан: Төлбөрийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг 48 сар хүртэлх хугацаагаар бүтцийн өөрчлөлт хийх боломжтой боллоо

“Хоёр нүүрт” С.Амарсайхан сайдаас огцормогцоо сөрөг хүчин болж жүжиглэж эхэлжээ
Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ
Н.Энхбаяр: Тэнгэр, газар нийлсэн хот
Захиалсан орон сууцаа эрсдэлгүй өмчлөх эрх зүйн орчинг бүрдүүлнэ
Газар хөдлөлтийн чичирхйилэл сул мэдрэгдсэн ч хохирол учраагүй
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна
Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа
УИХ-ын дарга С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг огцруулах гэсэн боловч чадсангүй
Дүүжин тээврийн Яармаг-Арцат, Хархорин буудал нийт 180 гаруй мэдрэгчтэй
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу
С.Амарсайхан: Ялзарсан хурандаа, генералуудыг хуугаар нь чөлөөлж байж хар тамхины аюулгүй болно
АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй
Д.Гансаруул: Оршуулгын тухай хуультай болох нийтийн өргөдлийг санаачилсан хувь хүн рүү хандаж "шатаана" гэж заналхийлж байна
Дуучин Наагий Монголын сор болсон бүтээлүүдийг жазз хөгжмийн шинэ өнгө аясаар амилуулсан пянзаа танилцуулна
Сангийн сайд З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна
Сураггүй алга болсон иргэдийг цагдаагийн байгууллага эрэн хайхаас гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгадаг
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар огцруулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Б.Уянга: Цалинтай ээжийн 50 мянгаар эхэлсэн бизнес маань “Нандин” дэлгүүр болтол өргөжсөн
Б.Мөнхбат: "Туулын хурдны зам төсөл"-ийн гүйцэтгэгч компани гэрээний алданги ₮80 тэрбум болсныг мэдэгдсэн. Гэрээний дагуу нийслэл төлөх ёстой
Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирлын эцсийн дүгнэлт энэ сарын 16-нд гарна
Сангийн Сайд З.Мэндсайхан: Ерөнхийлөгчийн саналыг хүндэтгэж байгаа ч Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй
Нийгмийн сүлжээн дэх өндөр цалин хөлстэй ажилд оруулна гэх зэрэг зарыг сайтар нягтлахыг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.