
Монгол хэрдээ таарсан арвин баялагтай. Гэвч Монголын иргэд түүнийхээ хишгийг хүртэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Анхнаасаа буруу замаар тарчихсан баялгийг буцааж зөв рүү нь оруулах асар хүнд бололтой. Нэгэнт эзэмшээд, ашиглаад, амтанд нь орчихсон нөхдүүд амар тавьж өгдөггүй аж.
Ийм замаар эзлэгдсэн хэдэн үйлтэй орд манайд бий. Гэхдээ, хагас хугас ч болов нийтийн мэдэлд үлдсэн хэдэн орд бас байна. Өнөөдөр Монголын эдийн засаг ердөө гурван “булаг”-аас тэжээгдэж байна. Үүнд, Оюу толгой, Эрдэнэт, Тавантолгойн орд багтдаг. Тавантолгойн нүүрсний орд гэхэд, эзлэх газрын хэмжээгээрээ 90 гаруй хувь боловч, нөөц хийгээд чанарын талаас арай илүү нь нийтийн эзэмшилд байдаг.
Түүнийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК эрхлэн ажилладаг.
Тийм боловч, “…Нийтийн эзэмшилтэй” гэхэд хэцүү л дээ. Тэнд байнга хулгай гардаг. 2022 онд нүүрсний хулгай илрэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хамаг булхай гарч байв.
Эцэс сүүлдээ, тус компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын БЭТ томилдог болсон. Энэ их хачин л даа. Төр өөртөө итгэхээ больсны л илрэл юм. Төрийн нэрээр хүмүүс ажиллана. Тэдэндээ дахиад БЭТ-өөр хяналт тавиулна. Манай төрийн, нийтийн өмчийн компаниуд ийм л сонин системээр ажил хийдэг болчихсон. Гэхдээ, ингээд олборлолт, борлуулалтад нь чангахан хяналт тавиад ирэхээр улсын эдийн засагт оруулдаг мөнгө нэмэгдчихдэг. Тиймээс, 2022 оноос хойш голдуухан онцгой дэглэмтэй явж ирсэн.
Сүүлд, наадмын өмнөх өдөр дахин онцгой дэглэм тогтоосон. Засгийн газрын БЭТ-өөр ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэнг томилсон. У.Бямбасүрэн ч “…Онцгой дэглэм тогтоосноос хойш үр ашигтай ажиллалаа” гээд л мэдээлээд байна. Тэгж байгаа нь сайн хэрэг. Гэвч, энэ удаагийн онцгой дэглэмийн араар эрсдэлтэй, алдаатай үйл ажиллагаа явагдаад байж болзошгүй дуулдаад байх болов.
БЭТ томилогдож очоод удалгүй, наадмын дараахнаас “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оператороор олон жил ажилласан монгол комданиудыг хятад компаниар солихоор болжээ” гээд яригдаад унасан. Бас “…БЭТ-ийн эзэмшлийн даатгалын компани ямар нэг цензургүйгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн даатгалын тендерүүдийг хамлаа” гээд даатгалын салбарынхан шүүмжлээд эхэлсэн.
Саяхнаас эх сурвалжууд “…Урд хөршийн компаниудтай нүүрсний оффтейк гэрээ байгуулж нэг тэрбум ам.долларын урьдчилгаа авах яриа хөөрөө хийж байна” гэж яриад эхэллээ.
Яагаад ингэж буйгийн шалтгааныг “…Төлбөрийн тэнцэл алдагдаж Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн” хэмээн тайлбарлаж байна. Төлбөрийн тэнцэл гэж энгийнээр валютын орж, гарч буй урсгал юм. Импорт хийгээд гаргаж байгаа валютаа ямар нэг экспорт, хөрөнгө оруулалтаар нөхөж байж төлбөрийн тэнцэл хангагддаг. Ер нь бол, төлбөрийн тэнцэл нь тухайн улсын эдийн засгийн гадаад бодлогын нэрийн хуудас ч гэдэг байна.
Өнгөц харахад, төлбөрийн тэнцэл статистикаар гарч, тэр нь техникийн шинжтэй асуудал гэж ойлгогддог талтай. эхдээ, энэ нь эдийн засгийн гадаад тэнцлийг илэрхийлдэг макро эдийн засгийн хамгийн чухал үндсэн үзүүлэлтийн нэг юм. Чухамдаа, ийм учир шалтгаантай үзүүлэлт унаж, Монгол Улс төлбөрийн тэнцлээ алдчихжээ.
Товчхондоо, Монгол Улс мөнгөгүй болжээ. Валютаа гадагш урсгаад байгаа хэр нь орлогогүй суугаад байна гэсэн үг.
Манайд, Монголбанкны ерөнхийлөгч, ҮСХ-ны дарга хоёрын хамт баталсан аргачлалаар төлбөрийн тэнцлийг гаргадаг. Сүүлийн хэдэн сард төлбөрийн тэнцлийг зарлахаа больсон. ҮСХ-ны албан ёсны мэдээллийн сайтад 2025 оны тавдугаар сараас хойшх төлбөрийн тэнцлийн мэдээлэл тавигдаагүй байна. Дүн нь эвгүйтчихээд мэдээлэхээс жийрхээд байгаа бололтой.
Ийм л учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр оффтейк гэрээ хийхээс аргагүйд хүрсэн болж таарч байгаа юм.
Харин төрийн энэ мэргэн санааг эдийн засагчид таалахгүй байна.
Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалт биржээр явдаг. Үндсэндээ, Монгол Улсын эдийн засгийн цөөн тооны байнгын эргэлт томоохонд тооцогдоно. Хэрэв, энэ эх үүсвэр дээр тэрбум ам.долларын урьдчилгаа авчихвал цаашид нүүрсний экспорт, түүнээс орж ирэх орлого хүндэрнэ. Оффтейк гэдэг бол өр, өрний нүүрс гараад байгаа хэр нь орлого орж ирэхгүй болно.
Үүний зэрэгцээ, нөгөө л нүүрсний хулгай “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр дахин цэцэглэнэ. Зүй нь, эдийн засгийг тогтоохдоо арай өөр эх үүсвэр, хөрөнгө оруулалтыг ашиглах нь хэтдээ хэрэгтэй, эс бөгөөс Монгол Улс хүндрэл, хямрал руугаа улам ойртоно. Ийм тайлбарыг эдийн засагчид хэлж байна.
Б.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ҮСХ: Сүүлийн таван жилд умайн хүзүүний болон хөхний хорт хавдраар 1316 хүн нас баржээ
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
Гаалийн байгууллага карго ачаанаас 1.6 килограмм мансууруулах бодис илрүүлжээ
Хууль төрөхийн өмнө: Эхний гурван жил зургаан хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэйгээр бэлэн болсон орон сууцнуудаа олгоно
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр гэж улс төр ажиглагчид ярьж байна
Тэтгэмжийн 46, түрээсийн 14 тэрбумын зардал төсвийн тодотголыг байнгын хороонд буцаав
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.