2111-р сар, 2026Бямба гараг

Содон хорооллын арын авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ

8 сар 27. 17:272 мин унших

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 3.2 км тус авто зам нь “Содон” хорооллын уулзвараас Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороолол, Саппорогийн уулзвар руу нийлнэ. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд бүрэн нээнэ.

​​​​​​​

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “НЗХГ-аас тус төсөлд захиалагчийн хяналтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар эхний 2.4 км замын хөдөлгөөнийг нээсэн. Нийт ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-нд хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажиллаж байна.

 

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбож буй тус зам нь зургаан эгнээтэй. Мөн төв замтай холбогдож байгаа учраас цахилгаан, шугам сүлжээ болон худгийн уялдааг хангаж ажиллахын тулд замыг нээх хугацаа бага зэрэг хойшилж байна” гэв.

 

“Монгол зам” группийн ерөнхий инженер Б.Нямдагва “Төслийн газар шорооны ажил 95 гаруй хувьтай байна. Харин хиймэл байгууламжууд буюу тулц хана, гүүрэн байгууламжийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа. “Зам 1”-ийн тулц ханын ажил бүрэн дууссан. Дулааны шугамын худгийн ажил дууссаны дараа авто замыг хучиж, хөдөлгөөнийг нээнэ.

 

“Зам 1” нь 3,4 дүгээр хороолол буюу Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Толгойтын авто замтай холбогдож буй хэсэг юм. “Зам 2” нь эсрэг урсгалын гүүрэн байгууламж бөгөөд нийт 125 метр урттай, 21 хоногт хийж дуусгана. Гүүрэн доогуурх Ард Аюушийн өргөн чөлөөний хөдөлгөөнийг одоогийн байдлаар шороон замаар нээсэн. Нийт 3.2 км авто зам нь долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдаж байна” гэлээ.

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

сонин mn

 

 

сонин mn

 

сонин mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 363

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.