2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа

9 сар 1. 10:122 мин унших

Төрийн банк “Гялсбанк 3.0”-д бүртгэлтэй харилцагч иргэн, аж ахуйн нэгжүүдийнхээ дунд “Тайланд руу хамтдаа” урамшуулалт аяныг зарлаж байна.

Аян наймдугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоёр үе шаттай зохион байгуулагдах бөгөөд аяны хугацаанд 396 харилцагчийг урамшуулахаар боллоо. Банкны харилцагч иргэдийн хувьд, харилцах данс болон хугацаагүй хадгаламж дахь 300,000 төгрөг тутамдаа, дансанд байршсан хоног бүрийнхээ тоогоор сугалааны эрхтэй болно.

Өөрөөр хэлбэл та 1,000,000 төгрөгийг дансандаа 5 өдөр байршуулсан бол 15 сугалааны эрхтэй болох юм. Харин харилцагч байгууллагын хувьд, харилцах данс болон хугацаагүй хадгаламжийнхаа 1,000,000 төгрөг тутамд, дансанд байршсан хоногийнхоо тоогоор сугалааны эрхтэй болно. Сугалааны эрхтэй харилцагчдыг энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр болон 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хоёр үе шаттайгаар урамшууллын эздийг тодруулна.

Эхний шатанд хоёр харилцагчийг, хоёрдугаар шатанд дөрвөн харилцагчийг Тайланд руу аялах эрхээр урамшуулах бол 10 харилцагчийг тус бүр нь 1-5 сая төгрөгийн хадгаламжаар урамшуулна. Мөн сар бүр хоёр харилцагчийг 500,000 мянган төгрөгийн хадгаламжаар урамшуулахаас гадна хугацаатай хадгаламжийн хүүг 4.0 хувиар нэмэгдүүлэх, платинум болон алтан, мөнгөн дансны дугаар олгох, бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл хураамжаас чөлөөлөх зэргээр 380 харилцагчийг урамшуулна. Урамшууллын эздийг лотторей програм ашиглан тодруулах бөгөөд супер азтануудыг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2026 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Төрийн банкны “Statebank of Mongolia” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна. Харин сар бүрийн урамшууллын эздийг дараа сарын 10-ны өдрийн дотор тодруулан урамшууллыг олгоно.

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

674


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.