2111-р сар, 2026Бямба гараг

Д.Амарбаясгалан МАН-ын даргад “заал”-наас нэр дэвших үү?

9 сар 3. 10:423 мин унших

“…УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын ойрмогхон хийх гадаад айлчлалын дараа МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлууд хуралдаж намын даргаа сонгоно” гэдэг мэдээлэл бий.

Уг нь, Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын дарга болчих боломж нөхцөл бүрэн хангагдсан. МАН-ын одоогийн дарга Л.Оюун-Эрдэнэ бол түүнийг санал болгож таарна. Гэтэл, “заал”-наас өөр нэр дэвшигч гарч ирчих гээд байгаа тухай МАН хавиар яриа гараад байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвших магадлалтай байна. Энэ нь, МАН-д үүссэн үе хоорондын зодооноос үүдэлтэйгээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр намын даргын албан тушаалд өрсөлдөж магадгүй болжээ.

Г.Занданшатар нэгэнт Ерөнхий сайд болчихсон болохоор МАН-ын дарга түүнд ойрхон боловч тус намын Үндсэн дүрмээр өөр нэр дэвшигч гарч ирэх боломжийг бий болгоод байгаа юм. Учир нь МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “…УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт байдаг. Үүнийг “орчуулах”-аар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялж олонх болсон. Тэгэхэд МАН-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ байсан. Гэвч, сонгуулиас хойш жил бололгүй Ерөнхий сайдаас огцорсон. Оронд нь Г.Занданшатар Ерөнхий сайд болсон. Одоо тэрээр МАН-ын дарга болох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, МАН-ын Үндсэн дүрмээр эхлээд намын дарга болж байж, дараа нь Ерөнхий сайдад зүтгэх логиктой байгаа юм. Энэ удаад тэр нь эсрэгээрээ явчихаж байна. Тиймээс, “…Ерөнхий сайд Г.Занданшатар л МАН-ын дарга болох ёстой” гэсэн хатуу бодлого гаргахад хүндрэлтэй болчихсон хэрэг. Хэрэв МАН дотроо зөрчил тэмцэлгүй, эв зүйтэй байсан бол Г.Занданшатар ногоон гэрлээр намын дарга болно. Сураагүй биш, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд нь 100 хувийн саналаар сонгоно. Гэвч, өнөөдөр байдал тиймгүй байна. Тэгээд ч, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэдэг хүн нэр дэвшвэл Ерөнхий сайд Г.Занданшатарт маш аюултай өрсөлдөгч болно. Яагаад гэвэл, Д.Амарбаясгалан МАН-ын генсекээр олон жил ажилласан. Олон сонгуульд намаа удирдсан. Яг үнэндээ, өнөөдрийн МАН-ын бүх шатны бүтцийг түүний баг бүрдүүлдэг. Тиймээс, Д.Амарбаясгалан Бага хурал, Их хурлын аль дээр нь ч нэр дэвшихэд сонгогдох магадлал маш өндөр хувьтай байгаа юм. Түүнийг 1980-аад оныхон “…МАН-ын даргад өрсөлд” гэж байгаа бол 1970-аад оныхон нь “…Нэр дэвшээд дэмий байх шүү” гээд ятгаж буй дуулдаж байна.

Эх сурвалжуудын мэдээллээр, Д.Амарбаясгалан үеийнхэндээ, намынхаа хашир улстөрчдөд “…Өрсөлдөнө” гээд, харин “ах” нартаа “…Шийдээгүй байна” гэж буй аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

400

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

562

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

601

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

784400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

571


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.