2111-р сар, 2026Бямба гараг

МОНГОЛ, ХЯТАДЫН БАРИЛГА, ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ БОЛНО

9 сар 4. 14:472 мин унших

Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж байгаа энэ үед хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх “Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум” 2025 оны 9-р сарын 18–20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

БНХАУ-ын талаас Монгол улсын барилга, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт оруулах, шинэ техник технологи нэвтрүүлэх, хамтран ажиллах сонирхолтой томоохон төрийн болон хувийн корпораци компаниудын удирдлагууд, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл  150 гаруй зочид хүрэлцэн ирж оролцоно.

Арга хэмжээний үеэр БНХАУ-ын барилга дэд бүтцийн инженеринг, шинэ технологийн 19 дэх үзэсгэлэнд орчин үеийн дэвшилтэт техник технологи, инноваци шингээсэн бүтээгдэхүүн, төслүүдийг танилцуулна. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай уулзах, төсөл танилцуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, гэрээ хэлцэл хийх боломжтой юм.

“Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум”-ын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, БНХАУ-ын Олон Улсын Барилгын гэрээлэгчдийн Нийгэмлэг ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар CMEC олон улсын үзэсгэлэнгийн компани хамтран ажиллаж байна.

Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин Сайд Шэнь Миньжуань, БНХАУ-ын Олон Улсын Барилгын гэрээлэгчдийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Фан Чючэнь, БНХАУ-ын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Жан Хүбэн, Хятадын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид нар болон томоохон компаниудын захирал, удирдлагууд форумд оролцоно.

Орон сууц, барилга, дэд бүтэц зэрэг төсөлдөө хөрөнгө орлуулалт авах хүсэлтэй бол форумын үеэр оролцогчдод төслөө танилцуулж, БНХАУ-ын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжтой.

Иймд БНХАУ-ын олон улсад тэргүүлэгч барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой, барилга, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгө, барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, бизнес эрхлэгч та бүхнийг “Монгол–Хятадын Барилга, Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Форум”-д оролцохыг урьж байна. 

 

Бүртгэлийн тоо хязгаартай тул та яараарай…

 

Бүртгэлийн хураамж: 800,000₮

(Форум, үзэсгэлэнд оролцох, өдрийн хоол, VIP хүлээн авалт зэрэг зардал багтсан.)

 

Бүртгэл баталгаажуулах данс: ХХБ-ын ибан данс  -MN520004000472018289 /Гүйлгээний утга: Компани нэр, формд бүртгүүлсэн дугаар/

 

Бүртгүүлэх линк: https://forms.gle/swJ9v8mJdwQMRRYTA

2025 оны 09 сарын 05-ны өдөр бүртгэл хаагдана.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг

 

https://shorturl.at/yh9wA  

/Оролцогч компани жагсаалт, форум дэлгэрэнгүй мэдээлэл/

+(976) 7011 1515; +(976) 9411 6171

 foreign_relation@mnca.mn

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.