2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа

9 сар 7. 17:192 мин унших

Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг энэ сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр хүрээлэн буй орчинд эерэг өөрчлөлт авчрах ногоон бэлтгэн нийлүүлэгчид буюу 100 гаруй компанийн төлөөлөл нэгэн дор цуглаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн банкны зүгээс тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ бизнес эрхлэгчдэд танилцуулж, тогтвортой хөгжлийг түүчээлэх чиглэлээр манлайлал үзүүлэн ажиллаж буй дөрвөн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумыг Монгол Улсын анхны ногоон жишиг сум болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа Гурван тулгуурт хөгжлийн гүүр ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичигт үзэглэсэн нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд томоохон түлхэц үзүүлнэ гэж талууд онцлов. Мөн энэ хамтралын үр дүнд тус хорооллоос эко хаус захиалсан захиалагчид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдэж байна.

Төрийн банкны хувьд, ногоон худалдан авалт хийж буй иргэдээс гадна ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, компаниудыг дэмжих замаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Болор таун хотхон” эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны төсөл хэрэгжүүлж буй "Вай Эс Вай Вүүд" ХХК-тай санамж бичиг байгуулж, Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээлд хамруулахаар боллоо.

Мөн Монголын ногоон барилгын хүрээлэн болон Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь олон улсын шалгуур үзүүлэлтэд нийцсэн төслүүд рүү зээл, санхүүжилтийг чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж банкны удирдлагууд онцоллоо.

Төрийн банк өнгөрсөн онд тогтвортой хөгжил, ногоон ирээдүйг цогцлоох бодлого, үйл ажиллагаагаа шинэ түвшинд тодорхойлсны үр дүнд тогтвортой хөгжилд чиглэсэн зээлийн багц эрс нэмэгдэж байна. 2024 онд Төрийн банкны тогтвортой хөгжлийг дэмжих зээлийн багц өмнөх оноос 90 гаруй хувиар нэмэгдсэний дотор зөвхөн ногоон зээлийн багц л гэхэд 108 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цаашид Төрийн банк энэ төрлийн зээлийн багцаа тогтвортой нэмэгдүүлж, 2030 он гэхэд банкны нийт зээлийн багцад эзлэх ногоон зээлийн багцыг 10 хувьд хүргэхээр зорьж байна.

Итгэл төгс – Ногоон ирээдүй

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.