2111-р сар, 2026Бямба гараг

Ханын материал, Баянхошуу руу салдаг уулзварт 3000 айлын орон сууц барих ажил эхэлжээ

9 сар 18. 14:032 мин унших

Ханын материал, Баянхошууруу салдаг уулзварт 3000 айлын орон сууц барих ажил эхэлжээ

Ханын материал, Баянхошууруу 2 салдаг уулзвар. СХД-ийн 5-р хороонд 20.7 га талбайг чөлөөлж, 3000 айлын орон сууц барих ажил эхэллээ. Уг төслийг 2 үе шаттай хийх бөгөөд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны гүйцэтгэгч шалгараад байна.

Төслийн хүрээнд 7-9 давхар бүхий 24 блок орон сууц, 240 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг, хүүхдийн сургалт хөгжлийн төв, 1200 машины ил болон дулаан зогсоол, үүний 180 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зогсоол байхаар төлөвлөсөн. Мөн худалдаа болон үзвэр үйлчилгээний төв, спорт байгууламж зэргийг барихаар төлөвлөөд байна.

Шинэ төлөвлөлт учраас аль болох хүнд ээлтэй, тухтай орчин бүрдүүлэхийг зорьж, төслийн нийт талбайн 60 хувьд нийтийн зориулалттай цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн зам, тоглоомын талбай, гэрэлт гудамж, ногоон байгууламжийг цогцоор нь шийднэ.

Мөн Толгойт бүсийн шинэ төлөвлөлт СХД-ийн 4-р хороо, Их нарангаас эхэлж байна. Тодруулбал тус хорооны газрыг бүхэлд нь чөлөөлж, 63 га талбайд төлөвлөлт хийх юм.

Уг ажлыг 4 багц болгон хэрэгжүүлнэ. Эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг энэ жилдээ багтаж газар чөлөөлөхөөр төлөвлөөд байна. Хэрэв энэ ажлыг амжуулчихвал тухайн байршилд 2000 айлын орон сууцны барилга барих ажлыг эхлүүлнэ.

Түүнчлэн Баянхошуу дэд төвийн хүрээнд баригдаж буй ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг Улсын комисс хүлээж авсныг дуулгая. Ингэснээр Ханын материал, Толгойт, Баянхошуу гэсэн 3 том суурьлын бүс цоо шинэ өнгө төрх, төлөвлөлттэй болж, хотын баруун талын утааны бохирдол үлэмж буурах ажил урагшилж байна.

​​​​​​​

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

576

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 405

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

692


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.