2111-р сар, 2026Бямба гараг

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

9 сар 24. 19:422 мин унших

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдааны нээлт боллоо

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025.09.22-28-ны өдрүүдэд болж байна.

УИХ болон Засгийн газрын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагын удирдлагууд тэргүүтэй зочид төлөөлөчид үзэсгэлэн худалдааг 2025.09.24-ний өдөр албан ёсоор нээлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол зорилт нь хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр тогтвортой хангах, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэж ирсэн.

Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөхөд, үүний 4.6 хувийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүллээ. Өнөөдөр бид төрөөс хэрэгжүүлж буй хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” хөтөлбөрүүд амжилттай үр дүнгээ өгч буйг харж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа 20 дахь жилдээ зохион байгуулж буй. “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаа өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд тус тус зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Энэ үеэр тариалачид эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

576

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 405

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

692


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.