2111-р сар, 2026Бямба гараг

Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

9 сар 25. 13:132 мин унших

Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй. Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм.

Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбоно. 16 км урттай дөрвөн эгнээ тус  авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Яармагийн замыг Нүхтийн шороон зам дагуу Нисэхийн хурдны замтай холбоно. Уг замуудын огтлолцож байгаа хэсэгт гүүрэн байгууламж барина. Тус гүүрнээс Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлын хашааг дагуулж зам үргэлжилнэ. Цааш Туул гол дээгүүр гүүр тавьж, Хурганы сангийн аж ахуйгаар өгсөн Эмээлт рүү нийлнэ. Ингэснээр баруун аймгаас ирж байгаа автомашинууд Улаанбаатар хотыг дайралгүйгээр Нисэхийн хурдны замаар орж Төв аймгаар явах боломжтой болно. Мөн Буянт-Ухаа ОУНОБ-аас ирж байгаа баруун аймгийг чиглэсэн зорчих хөдөлгөөн Улаанбаатар хотоор дайралгүй гарна. Замын-Үүдээс баруун аймгийг чиглэж байгаа ачаа бараа ч мөн Яармаг, Сонсголонгийн түгжрэл рүү оролгүйгээр Сонгинохайрхан уулын баруун талаар тойроод явах боломжтой болох юм. Энэ замыг бид нэг жилийн дотор барьж дуусах юм бол Яармаг, Сонсголонгийн замын ачааллыг 10 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа. Ажлын зураг эцэслэгдэж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн” гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

576

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 405

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

692


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.