
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.17) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 66 гишүүн бүртгүүлснээр 52.4 хувийн ирцтэйгээр эхэлсэн.
Нэгдсэн хуралдаан эхлэхэд гишүүд ирцтэй холбоотой тодруулга хийж байгааг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа хэлж, энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж тайлбар хийсэн билээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Хуралдааны тов, дараалал тогтооход баримтлах журам” хэмээх 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад “…Нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдана. Гишүүд өглөө 09.00 цагаас эхлэн ирцэд бүртгүүлж, хуралдаанаар асуудал хэлэлцэхэд бэлтгэнэ…” гэж заасныг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга танилцуулсан. Үргэлжлүүлэн тэрбээр “Өөрөөр хэлбэл, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Пүрэв гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх ирц 09.00 цагт эхэлсэн. Пүрэв гарагийн 09.00 цагт эхэлсэн бүртгэл өнөөдрийн буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 13 минутад ирц бүрдлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй” хэмээлээ.
Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр тогтож, эхлээд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Уг асуудлыг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нарын нэр бүхий 54 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан. Төрийн байгуулалтын байнгын хороо уг саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гурав хоногийн дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 10, 16-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийг баримтлан хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна…” гэж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Засгийн газрын гишүүнийг … Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна…” гэж заасан болохыг дурдсан гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр олон нийтэд мэдэгдэл хийхдээ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдаар нэр бүхий гишүүнийг томиллоо хэмээн албан ёсоор мэдэгдэн, Засгийн газрын болон өөрийн албан ёсны цахим хуудаснаа уг мэдээллийг нийтэлсэн болохыг П.Сайнзориг гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан байв. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэхээс өмнө Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгч танилцах бүрэн эрхтэй гэжээ.
А.Ариунзаяа гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтийн үргэлжлүүлэн танилцуулахдаа “Нөгөө талаар томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргахаасаа өмнө Улсын Их Хуралд болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах үүргийг Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад хүлээлгэсэн. Үндсэн хууль аливаа хуулийн үг, өгүүлбэр төдийгүй цэг, таслал нь хүртэл утгын нарийн уялдаатай. Үндсэн хуулийг жижгээр зөрчих томоор зөрчих гэдэг ойлголт байдаггүй бөгөөд бүгд Үндсэн хуулийн зөрчилд хамаардаг. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлд “Үндсэн хуульд хууль, зарлиг төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг Монгол Улсын Ерөнхий сайд баримталж ажиллах ёстой. Гэтэл Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах, шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилан танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал бөгөөд үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн төрийн өндөр албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “ … гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэснийг, Дөчин есдүгээр дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг тус тус зөрчин, бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна. Тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил, үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай, Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, хүн биш хууль засагладаг байх манай нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний ¼-ийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ. Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөхийн зэрэгцээ улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчин Засгийн газар тогтоол баталсан гэсэн тодорхой гурван шалтгааныг огцруулах үндэслэл болгожээ” хэмээв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6 хувь нь дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй болохыг санал, дүгнэлтэд дурдсаныг А.Ариунзаяа гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсны дараа нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, О.Саранчулуун, Б.Уянга, Э.Болормаа, М.Мандхай, О.Батнайрамдал, Б.Тулга, Д.Ганмаа, Б.Тэмүүлэн, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Н.Алтаншагай, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Р.Батболд, О.Цогтгэрэл нар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэв.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлсний дараа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалт болон Монгол Улсын Үндсэн хууль дахь холбогдох зохицуулалтын талаар нэгбүрчлэн уншиж, танилцуулсан юм. Ингээд холбогдох хуулийн дагуу ил санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 111 гишүүний 71 нь дэмжсэнгүй.
Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын гишүүдийн нийт олонх буюу 71 гишүүн дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тус тогтоолыг уншиж, эцсийн найруулгыг танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахаар, шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Гомбожавын Занданшатарт даалгаад 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.
Ийнхүү “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ
2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
"Онцгой анхаарал хандуулах сэдэв бол хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох явдал юм"
Төсвийн тодотголыг 2027 оны төсөвтэйгээ хамт хэлэлцэж, батална

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.