2111-р сар, 2026Бямба гараг

Хоёр жилийн дараа Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж байж төр хямралаас гарах нь тодорхой боллоо…

11 сар 3. 11:185 мин унших

Хоёр жилийн дараа Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж байж төр хямралаас гарах нь тодорхой боллоо…

 

МАН-д өнгөрөгч хавраас эхэлсэн намын даргын албан тушаалын төлөөх зодоон оргилдоо хүрлээ. Тэд нарын зөрчлийн учир тайлагдаж эхэлсэн. МАН-д: Намын дарга хэн болох вэ, 27 онд хэн Ерөнхийлөгчид нэр дэвших вэ, 28 оны сонгуулийн нэр дэвшилтийг хэн зурах вэ гэдгийн төлөөх тэмцэл л явж байна.

Энэ нь МАН-д өмнө байгаагүй хэмжээний хагарлыг үүсгэсэн. МАН-ынхан хуучных шиг нам дээрээ асуудлаа шийдээд цаашаагаа явдаг байснаа бүрэн болив. Удирдах зөвлөлөөрөө асуудлаа шийдээд явдаг байсан уламжлал нь устав. Гурав дараалан ялсан МАН-д эрх мэдлийн хяналт гэдэг юм үндсэндээ алга болов. МАН намагт сууж. Мухардалд орж. Тэгэхлээр шинээр бүтцээ зохион байгуулагдаж ч болзошгүй байдалд хүрсэн.

МАН-ын удирдах зөвлөл намынхаа хуучин кадруудыг тэрсэлдсэн хоёр талтай учир ойлголцуулахаар ажлын болгож томилсон. Иргэний хуульд: Эхнэр нөхөр 2-т эвлэрэх хугацаа өгдөг. Мөнхүү: Хөрөнгө мөнгөнөөс болж маргалдсан талуудад эвлэрэх боломж өгч, эвлэрүүлэн зуучлагч ажилладаг. Энийг МАН улс төрдөө хэрэглэж байна.

Тэд УИХ-д байдаг бүлгээ нийлүүлж хуралдууллаа. Гэлээ гэхдээ МАН-ын даргаар Д.Амарбаясгаланг биш, Г.Занданшатарыг биш, гурав дахь хувилбар хайж байх шиг. Намынх нь бага хурлын шийдвэр үнсэнд булагдсан. Одоогоор Тэргүүн шадар сайд Н.Учрал гурав дахь хувилбар дээр жин дарж байна. Тэрбээр МАН-ын Их хурлаар намын дарга болж, дараагаар нь Ерөнхий сайд болох тухай ярьж эхэлсэн байна.

Гаднаас нь харахад МАН эвлэрч байгаа харагдаж байж магадгүй. Гэлээ ч энэ худал. Г.Занданшатарыг дэмжээгүй гишүүд намынхаа бүлгээс гарахаа илэрхийлж эхэлсэн байна. Зөрчил тэмцэл нь даамжирна гэсэн үг. Цаашаагаа: Төрийг, нийтийг хамарсан том хямралын эхлэл байж болзошгүй!

Эмгэнэлтэй нь: Энэ нам нэгэнт төрийн эрхийг барьж байгаа учир дотор нь болж байгаа зөрчил, хямрал ардчилалд аюул учруулж байна гэсэн үг.

Учир юм нь: Тэд гартаа байгаа төрийн бүх эрх мэдлийг зэвсэг болгож хоорондоо байлдлаа. Заваарч дууссан. Төрийн эрх барих, гүйцэтгэх, мөнхүү төрийн зохицуулалтын, хэрэгжүүлэлтийн, хяналтын байгууллагуудаас бүтэн нэртэй нь үлдсэнгүй. УИХ, Засгийн газар, бүр Үндсэн хуулийн Цэц ч хутгалдсан. Хууль хяналтын байгууллагууд бол утгаа алдсан.

Хамгийн том нь: МАН өөрийнхөө томилсон Ерөнхий сайдыг хазаарлаж чадахаа больсон. Г.Занданшатар Ерөнхий сайдын хүч чадлыг ашиглаж боломжит бүх хувилбараа үзэж байж огцорсон ч огцролгүй үлдэв. УИХ-ын гишүүд: Г.Занданшатар огцорсон ч огцроогүй Ерөнхий сайд гэж тодорхойлох болж.

Эвгүй нь: Өрсөлдөгчөө гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, яллагдагчаар хүртэл татаж байгаад, тэрийгээ нотлон харуулахын тулд эрх бүхий албан тушаалд хүн томилж байх жишээтэй. Үндсэн хуулийн Цэцийг ашиглалаа. Ерөнхийлөгчөөр хориг тавиуллаа. Гэвчиг энэ бүгд нийгэмд сүүдэр татуулж, айдаст автуулав.

Энэ муу жишиг үлдээнэ. Ямарваа намын дарга болгоны сунгаанд төрийн машиныг дайчилдаг, улмаар ардчилсан сонгуулийн дүнг энэ жишгээр өөрчилдөг болно. Монголчууд муу юмыг хуулахдаа сайн.

Гэвчиг: МАН-ынхныг хэрэлдэж байх энэхүү хэдхэн сард Монголын амьдрал хоосноор дүүрлээ. Төр мөнгөгүй. Тоггүй. Бензингүй. Түмэн олны түрийвч хоосон. Машинтайгийнх нь банк хоосон. Багш нар ажил хаяад сургуулиуд хоосон. Болж байгаа юм энэ улсад алга.

Г.Занданшатар хулгайтай тэмцэнэ гээд байна. Популизм л харагдаж байна. Яагаад гэхлээр: Г.Занданшатар тэмцлээ Засгийн газрынхаа кабинетаас эхлэх нь зүйд нийцнэ. Засгийн газрын 19 сайдыг эхнээс нь нэрээр хараарай. Тэгэхлээр сүүлд нь: Энэ Засгийн газар олон жил яригдаад шийдэгддэггүй олон тооны хулгайтай холбогдсон сайд нарын набор болох нь харагдана. 19 оны Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээ, 16 оны Концессын гэрээ, 17 оны Хөгжлийн банк, 18 оны ЖДҮ гээд он дараалсан олон том хулгайтай нэр холбогдогсод Засгийн газарт сууж байна.

Одоо: Цаашаагаа яах вэ гэдэг их чухал. Энэ чигээрээ зүтгээд байх уу. Тэгвэл улам л мухар руу явна. МАН биш Монгол Улс мухардалд орохдоо туллаа.

Эцэст нь: Энэ бүгд онол үүднээсээ системийн хямрал. Уул үндэс нь: Бид 92 оны Үндсэн хуулийг өөрийн толгойгоор хийгээгүй юм. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байгаа гэж Үндсэн хууль хийлцсэн герман хүний хэлсэн үгийг тарни мэт ярьсаар байдаг нь энэний нотолгоо юм. Цэц, хөх тэнгэр гэх үгс л монголжуулж байгаа юм. Тэрнээс биш 92 оны Үндсэн хууль, тэрэнд хийсэн өөрчлөлтүүд бүгд Монголын улс төр, нийгмийг удирдан залахад учир дутагдалтай. Тэрнээс хойших Үндсэн хуультай холбогдох хямралыг шинж тэмдгийг дарах хэмжээний өөрчлөлтөөр аргацаасаар ирсэн. Шинж тэмдэг нь илэрсэн ч тэгж аргацааж ужгируулсаар сүүлдээ сэхэх аргагүй хямрал гэдэг өвчин болгосон.

Уул нь: Монголд монгол загварын Үндсэн хууль хэрэгтэй. Хоёр их гүрний дунд хавчигдан оршдог геополитиктой. Хүн амдаа харьцуулахад асар уудам нутаг, асар их баялагтай. Энэ онцлог нь. Тэгэхлээр төрийн эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэхгүй, газар нутаг, байгалиас заяасан баялгийг цөөнхөд хуваарилахгүй байх тийм Үндсэн хуулийн зарчим барих ёстой юм. Үндсэн хуульд энийг уул нь тусгасан. Гэвчиг энэ нь зөвхөн тунхаг шинжтэй. Үндсэн хуульдаа ч УИХ төрийн эрх барих дээд байгууллага, байгалийн баялаг ард түмний мэдэлд байна гэх мэт нь арынхаа заалтуудаар, дагалдах хуулиудаар үгүйсгэгддэг. Хямралын үндэс энэ. Гэлээ гээд олон юм нуршаад дэмий байх. Нэгэнтээ Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг чандлан барих эсэх нь эргэлзээнд орсон учраас Үндсэн хуулийг өөрчлөх цор ганц зөв гарц байгаа. Гэвчиг энэ худал биз.

Тиймийн учраас хамгийн ойрхны аврал нь 27 онд Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгох. Тэгж гэмээнэ төр хямралаас гарна. Тэр нь дэндүү тодорхой боллоо…

Ө.Билэг

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

597

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

781400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

566


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.