энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа бусдад үзэл бодлоо тулгах, тэр нь хүний амьдралд ямар хор хөнөөлтэй талаар хүргэж байна. Бид өөрийнхөө зорилго, мөрөөдөл, хүслээ сайн мэддэг ч заримдаа бусдын дуу хоолой дэндүү чанга сонсогдох үе бишгүй олон.

“Тэгж болохгүй”, “Ингэх нь зөв”, “Чамайг хүмүүс юу гэх бол?” гэх үгс бидний зүрхэнд буй итгэлийг аажмаар мохоодог. Ингэж л хүн өөрийн хүсэл мөрөөдлөөс нэг алхам ухарч, бусдын сүүдэр дор амьдрах болдог. Өөрөөр хэлбэл, Бидний олонх “ингэх нь зөв”, “тэгэх нь буруу” гэх хатуу хүрээн дотор өсөж торниж, аж төрдөг. Тэгвэл бусдын амьдралыг шүүж, амныхаа зоргоор ярьсан үгс тэдний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар хүргэж байна.
Кэйс 1. Бусдын хэл амнаас айж, нөхрөө хөнөөхийг завджээ
Увс аймгийн Бөхмөрөн сумд 36 настай эмэгтэй 10 жилийн туршид гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн 39 настай эрэгтэй хамтран нөхрийгөө хөнөөхийг завдсан хэрэг гарсан. Тодруулбал, нөхрийнхөө хоолонд уксус, хулганы хор хийж, бие нь муудаж эмнэлэгт хүргэгдэн хэвтэхэд шингэнд нь тариураар уксус хийсэн хэрэгт холбогджээ. Хохирогч эхнэртэйгээ 17 жил амьдарсан, дөрвөн хүүхэдтэй. Нөхрийнх нь хувьд эхнэрээ өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайг нь мэдсэн ч хүүхдүүдээ бодон уучилж амьдарч байсан гэх. Гэтэл эхнэр нь гэр бүлээ цуцлуулчихвал хүмүүс муу хэлэх байх хэмээн айхдаа нөхрөө хорлох гэж оролдсон тухайгаа мэдүүлсэн байдаг.
Кэйс 2. Бусдын хэл амнаас айж нөхрөөсөө салж чаддаггүй
С.Номин 30 настай. 20 насандаа гэр бүл зохиож байсан ч таарч тохирохгүй байсан учраас гэр бүлээ цуцлуулжээ. Харин одоогоос хоёр жилийн өмнө дахин хүнтэй суусан байна. Гэвч тохирохгүй хүнтэй сууснаа мэдсэн ч бусдын хэл амнаас айж салж чадахгүй байгаагаа учирлаж байлаа. Энэ тухайгаа “Бэр гуйлгаж, хурим хийж, сүр дуулиантайгаар гэр бүл болсон. Өнгөрсөн хардалт, хүүхэдтэй болох асуудлаас үүдэлтэй хэрүүл маргаан гарсаар байгаа. Гэвч хоёр дахь удаагаа гэр бүл зохиосон учраас салж чаддаггүй юм байна. Учир нь хүмүүс явдалтай хүүхэн гэх болов уу гэж боддог” гэсэн юм.
Кэйс 3. “Хүнтэй суухгүй бол оройтлоо” гэдэг үгнээс залхаж хүнтэй суусан ч удалгүй салсан гэв
Л.Лхагвасүрэн одоо 31 настай. Тэрээр 29 нас хүртлээ ганц бие явжээ. Гэвч хүмүүс түүнийг “Хүнтэй суухгүй бол оройтлоо” гэх зэргээр хэлэх болжээ. Тиймээс тэрээр хурдхан хүнтэй сууя гэж шийдэн, хүнтэй сууж, хүүхэдтэй болсон ч жилийн дараа салжээ. Энэ тухайгаа тэрээр “Таарсан хүн бүр “хүнтэй суугаач” гэдэг. Ингэхдээ хүмүүс чамайг тоохгүй байна уу. Хүн олдохгүй байна уу гэх зэргээр хэлэх нь элбэг. Эхэндээ тоодоггүй байсан ч сүүлдээ энэ байдлаас залхаж хурдхан хүнтэй сууя гэж шийдсэн. Ингээд 29 настай байхдаа ажлынхаа залуутай танилцаж, гэр бүл болсон. Жилийн дараа бид хүүхэдтэй болсон. Хүүхэд төрсний дараа удалгүй салсан. Хамаатнуудынхаа өмнө нөхөр хүүхэдтэй болсноо харуулах гэж хүнээ танилгүй нэг гэрт орсон юм шиг санагддаг” гэсэн юм.
С.Азжаргал: Аль болох бусдын амьдралд бүү оролцооч гэж хэлмээр байдаг
Энэ мэт олон жишээг дурдаж болно. Монголчуудын бусдыг шүүмжилдэг хандлага гэр бүл салалтаас айж, хүчирхийллийг тэвчих зэрэг сөрөг нөлөөтэй байдаг. Энэ тухай Сэтгэл зүйч С.Азжаргал “Манай улсад гэр бүл салалт маш их. Энэ асуудал бусад улс орнуудад ямар байдгийг Австрали, Солонгост ажиллаж, сурч байх хугацаандаа харьцуулж харсан.
Европын улс бол чөлөөтэй, илүү нээлттэй. Гэр бүлтэй болохоосоо өмнө удаан хугацаанд үерхэж, нөгөө хүнээ таньдаг. Тухайн хүнтэй сэтгэлийн болоод биеийн таашаал таарч байна уу гэдгийг таньж мэдэхийн тулд удаан хугацаа зарцуулдаг. Мөн тодорхой төлөвлөгөө гаргасны дараа гэр бүл болдог.
Солонгосчуудын хувьд гэр бүл тал руугаа чиглэсэн ард түмэн. Харин манайхны хувьд 25 нас хүрсэн бол хүнтэй суу, нас нь оройтчихлоо, хүүхэд нь оройтлоо, найзууд чинь хүнтэй суучихсан, амьдрал нь тогтчихсон байна гэж эцэг эх, хамаатан, найз нөхөд нь тулган шаарддаг хандлага давамгай байна. Үүнээс болж хүнээ таниагүй байхдаа гэр бүл болж, салах тохиолдол элбэг. Энэ мэт хүний амьдралыг шүүдэг байдлаас үүдэж сөрөг үр дагавар их гардаг. Тиймээс аль болох бусдын амьдралд бүү оролцооч гэж хэлмээр байдаг. Мөн нөгөөтэйгөөр бусдын нөлөөнд хэт битгий авт. Өөрийн гэсэн сэтгэл зүйн дархлаатай болох хэрэгтэй” гэсэн юм.
Цахим орчин бол бусдын өмнө өөрийгөө шидэж өгч буй хэлбэр
Сүүлийн үед хүмүүсийн амьдрал нүдний өмнө ил буюу цахим орчинд хэт нээлттэй байх болсон. Энэ нь бусдын амны зугаа болох, бусдаар асуудлаа шүүлгэх боломжийг олгож байна. Хэн нэгний сонголтыг шүүмжлэх, хувцаслалт, хайр дурлал, ажил амьдралыг нь дүгнэдэг амьдрал зааварлагчид олон. Энэ бүхэн бидэнд ямар ч хэрэггүй ачаа дагуулдаг. Бусдын амьдрал бол өөрийнх нь сонголт.
Тэр хүний зовлон, баяр баясал, шийдвэр бүгд түүний шийдвэрийн үр дүн. Харин бид тэр хүнийг зөвхөн гаднаас харж байгаа ажиглагч. Хүмүүсийг буруутгахын оронд зүгээр л ойлгоё. Шүүмжлэхийн оронд чимээгүй дэмжье. Бусдын амьдралд хошуу нэмэхийн оронд өөрийн амьдралаа илүү сайхан болгоё.
Учир нь амар амгалан гэдэг бусдын амьдралд оролцох бус, өөрийн дотоод ертөнцөд анхаарал тавихад оршдог юм. Өөрөөр хэлбэл, хүний хийж буй сонголт биднийхтэй таарч тохирох албагүй, харин түүний амьдралыг зөвхөн тэр л мэднэ. Бусдыг шүүмжлэхийн оронд өөрийгөө хөгжүүлэхэд анхааръя. Өөрийн амьдралаа бүтээхэд анхааръя. Бусдын амьдралд оролцох хэрэггүй. Эцэст нь, хүн бүрийн амьдрал өөрийн түүхтэй, бидэнд хүндлэх үүрэг л ногдоно.
Бусдын үзэл бодлоос ангид байх сэтгэлийн дархлаатай больё
Хэн нэгний шүүмжлэл биднийг гомдоож, магтаал нь баярлуулдаг. Бусдын дүгнэлт бидний үнэ цэнийг тодорхойлох хэмжүүр мэт болжээ. Гэвч, үнэхээр бидний үнэ цэн бусдын үгээр хэмжигдэх ёстой юу. Бусдын үзэл бодлоос ангид байна гэдэг нь бусдыг үгүйсгэх биш, харин өөрийгөө олж таних зориг юм.
Өөрийн бодлыг бат бөх байлгана гэдэг салхинд найгахгүй, үндэстэй мод шиг амьдрахтай адил. Тэр модны үндэс нь итгэл, навч нь үйлдэл, жимс нь ухаарал билээ.
Сократын хэлсэн нэг үг бий “Өөрийгөө танин мэдэхгүй хүн бол бусдын бодлын боол юм” гэсэн. Тиймээс өөрийгөө мэдэхгүй бол бид хэн нэгний бодлыг дагаж амьдарна. Тэр бодол бидний амьдралын дүрмийг бичиж, бидний зүрхний өнгийг хүртэл тодорхойлж эхэлдэг. Харин өөрийн дуу хоолойг сонсож чаддаг хүн л жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Өнөө цагт хамгийн ховор эрдэнэ бол алт, мөнгө биш. Харин өөрийн үзэл бодолдоо үнэнч, сэтгэлийн дархлаатай байх нь ухаан юм.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо
Монгол, Хятад иргэд бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн маргалджээ
Хүн амины хэргээр ял эдэлсэн Б.Махбал шоронгоос СУЛЛАГДЛАА
Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхаарууллаа

"Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна"
Н.Номтойбаяр: Суурьшлын бүсэд баавгай ойртсон 557 тохиолдол илэрлээ. Есөн баавгайг устгасан
О.Батхүү: Өрхийн хэрэгцээний ганц гараашаас татвар авах нь шударга бус
Олон улсын үнэлгээний агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг "тогтвортой" гэлээ
Улстөрчдийн хэн, юу хэлэв
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол
Амралтын өдрүүдэд хаагдах зам
ТОДРУУЛГА: Баавгайд бариулсан эмэгтэйд мэс заслыг хийж дууслаа
ФОТО: "ОВГОР" киноны нээлтээс дурандав
14 сая төгрөгийн үнэ бүхий 1000 боодол хадлангийн өвсөө хулгайд алджээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
Баавгайд бариулсан эмэгтэй гавлын ясандаа гэмтэл авсан учир мэс засалд орохоор болжээ
Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ
БАЙР СУУРЬ: Эпштейний сонсголоор хэн, хэн юуг өгүүлэв
Эмчлүүлж байгаа эмэгтэйн хувьд гэрээс зугтаж гарсан учраас амьд үлджээ
ТОДРУУЛГА: "Баавгайд бариулсан" гэх оноштой хүргэгдэж ирсэн өвчтөний толгойн хэсэгт том хэмжээний хуулагдсан шархтай, цөмрөлт цууралттай, цээж хэвлийн хэсэгт дарагдаж шахагдсан зовиуртай ирсэн
ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
ТАНИЛЦ: Шатахуун олгож буй ШТС-уудын нэгдсэн мэдээлэл
А.Баярцэцэг: Б.Баатарыг цагдан хорьж, төслийн хамгийн гол бүтээлч хүнийг ажлаас нь тасалдуулж байгааг харахад үнэхээр хүнд байна
III улиралд хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлнэ үү
“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.