2111-р сар, 2026Бямба гараг

Бусадтай нийлж нөхрөө хөнөөх зорилгоор ундаанд хулганы хор, архинд уксус хийж уулгасан эмэгтэйд оноосон 13 жилийн ялыг 10 болгон бууруулжээ

11 сар 6. 10:522 мин унших

Бусадтай нийлж нөхрөө хөнөөх зорилгоор ундаанд хулганы хор, архинд уксус хийж уулгасан эмэгтэйд оноосон 13 жилийн ялыг 10 болгон бууруулжээ

Иргэн О нь гэр бүлээс гадуурх харилцаатай Ц-тэй бүлэглэн нөхөр Б-г алах зорилгоор ундаанд хулганы хор, архинд хүнсний зориулалттай уксус хийж уулгасан байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх О, Ц нарыг бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцон, О-д 13 жилийн хугацаагаар хорих ял, Ц-д 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн ба хяналтын шатны шүүхэд О-ийн өмгөөлөгчөөс ялыг хөнгөрүүлэх, Ц-ийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тус тус гомдол гаргажээ. Бусдыг хордуулан амь насыг хороох зорилгоор идэх, уух зүйлд нь хор хийн хохирогчид өгсөн боловч тухайн хор хүний амь насыг хохироох бодит боломжгүй буюу хор түүний тооцоолон төлөвлөснөөр үйлчлээгүй, хүссэн үр дагавар бодит байдал дээр бий болоогүй, хохирогчид аливаа хохирол учраагүй ч хүнийг алахаар завдсан гэж үзэх тул хоёр шатны шүүх шүүгдэгч нарыг бүлэглэж хүнийг алахаар завдсан гэм буруутайг тогтоосон нь үндэслэл бүхий болсон байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан хэт хүнд буюу хэт хөнгөн ял оноохоос зайлсхийж, ялын зорилгод нийцүүлэх шаардлагатай байдаг.

 

Хуульд заасан ялын доод ба дээд хязгаарын хооронд тохирох хэмжээний ялыг сонгохдоо тухайн үйлдэлтэй “тэнцэх” байдлаар оногдуулна. Хэрэв хуулиар тогтоосон ял тухайн хэргийг бодитоор харьцуулахад хэт хүнд байвал “proportionality principle” (пропорциональ зарчим)-д нийцэхгүй гэж үзэх боломжтой юм.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт хуульд заасан хэмжээний дотор 13 болон 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсэн боловч хохирогчийн биед гэмтэл тогтоогдоогүй буюу хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учраагүйгээс гадна шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, хүнийг алах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан О-д 10 жилийн хугацаагаар хорих ял, Ц-т 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан өөрчлөлт оруулав.

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2025.10.08-ны өдрийн 2025/ХШТ/97 дугаар тогтоол

Шүүхийн шийдвэрийн тойм: №67 /ЭХТ-22/, 2025.11.05

Төлөв: Хүчинтэй

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.