2111-р сар, 2026Бямба гараг

Пара бочигийн шигшээ багийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл “World Boccia Challenger 2025” тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ

11 сар 8. 13:122 мин унших

Пара бочигийн шигшээ багийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл “World Boccia Challenger 2025” тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ

Пара бочигийн шигшээ багийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл “World Boccia Challenger 2025” тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ 

Пара бочигийн Үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Т.Мөнхдэмбэрэл Австрали улсын Канберра хотноо 2025 оны 11 дүгээр сарын 4-нөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “World Boccia Challenger 2025” олон улсын тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Энэхүү тэмцээнийг Дэлхийн Боччагийн Холбоо (World Boccia Federation) зохион байгуулдаг бөгөөд дэлхийн 25 гаруй улс орны 100 гаруй шилдэг пара тамирчин BC1–BC4 ангиллаар өрсөлддөг хэмээх нэр хүндтэй уралдаан юм.

“World Boccia Challenger” цуврал нь 2028 оны Лос Анжелесийн Паралимпийн наадамд оролцох эрхийн оноо цуглуулах чухал тэмцээнүүдийн нэг юм.

Манай улсаас оролцсон спортын мастер Т.Мөнхдэмбэрэл тэмцээний эрэгтэй BC1 (single BC1) оролцож буй Пара Бочигийн Үндэсний шигшээ багийн тамирчин спортын мастер Т.Мөнхдэмбэрэл алтан медалийн төлөө Сингапур улсын тамирчинд ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Тайван, эзэн орон Австралийн тамирчдыг хожиж хэсгээсээ шалгарсан юм.

“World Boccia Challenger 2025” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Т.Мөнхдэмбэрэл нь  Боча спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ХОЁР удаагийн мөнгөн медальт, Монгол Улсын ЗУРГААН удаагийн аварга, спортын мастер зэрэг цолтой юм. 

Тэрбээр тун удахгүй буюу 12 сард Дубай хотноо болох Азийн залуучуудын пара наадамд мөн оролцох билээ. 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Э.Цэндбаатар мэргэжлийн рингэнд 16 дараалан яллаа

Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр WBC холбооны WBC USA super featherweight буюу 58.97 кг-ын жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч Тажикистаны боксчин Мухаммад Якубов байсан ба бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 23 ялалт, нэг ялагдал, нэг тэнцээтэй амжилт үзүүлжээ. Харин Э.Цэндбаатар мэргэжлийн бокст 15 тулаан хийж, нэг ч ялагдалгүй явсан юм

1 100

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг

844

“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ

2026 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн тэмцээнд түрүүлсэн Бүгд Найрамдах Кени Улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос тухайн өдөр авсан допингийн хяналтын сорьцын лабораторийн шинжилгээгээр Триметазидин (Trimetazidine) илэрч, шинжилгээний сөрөг дүн (Adverse Analytical Finding) тогтоогдлоо. Триметазидин нь Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн Хориглосон жагсаалтын S4.4 ангилалд хамаарах бөгөөд тэмцээний үеийн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон бодис юм. Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь холбогдох үр дүнгийн удирдлагын ажиллагааг Дэлхийн Допингийн Эсрэг Дүрэм, Олон улсын үр дүнгийн удирдлагын стандарт болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу явуулж байна. Шинжилгээний сөрөг дүн нь дангаараа Допингийн эсрэг дүрмийн зөрчил эцэслэн тогтоогдсоныг илэрхийлэхгүй бөгөөд тамирчинд тайлбар гаргах, Б сорьцын шинжилгээ хийлгэх болон үр дүнгийн удирдлагын ажиллагаанд оролцох эрх бий. Үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл нэмэлт мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй

1 644


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.