2111-р сар, 2026Бямба гараг

МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна

11 сар 11. 14:132 мин унших

МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна

МАН-ын Их хурал энэ сарын 15-нд болно. Гол ажил нь намын даргаа сонгож, хямралд ороод байгаа төр засгийг эмхлэх юм.

Уул нь бага хурлаараа намын даргаар Д.Амарбаясгаланг сонгогдсон гэж үзээд хуучин дарга Л.Оюун-Эрдэнэ тамга тэмдгээ хүлээлгэн өгсөн. Гэвч дүүргийн шүүхэд энэ хурал луйвартай болсон гэж өргөдөл өгөөд тэр сонголтыг нь хүчингүй болгосон.

 

 

Одоо намын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвээрээ байгаа юм байна. Үүрүүд төлөөлөгчөө сонгон Их хуралдаа илгээх ажил ид өрнөөд одоо дууссан. Төлөөлөгчид очиж байгаад алаад өгнө өө гэсэн хүмүүс л байна.

 

 

Үүрийн хурал төлөөлөгчиддөө “Хурлыг нээлттэй явуул” гэсэн үүрэг өгсөн бөгөөд тэд нь ч очоод чухам сүйдлэх юм ярьцгааж байгаа. Харин энэ намын толгойд байгаа хүмүүс хурлыг яаж явуулах вэ гэсэн уулзалт ид болж байна.

 

Г.Занданшатар, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, бас Д.Амарбаясгалангийн талынхан уулзалт хийцгээж байгаа гэж улс төр ажиглагчид хэлж байна. Үнэн эсэхийг бүү мэд. Тэд юу ярьж байгаа вэ гэвэл намын даргыг сонгоход гурван хувилбараар Их хуралд оруулах гэнэ.

 

Нэгдүгээрт, хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь өрсөлдүүлээд гуравдагч хүн гаргах, Мөн хоёр нэр дэвшигчийг хооронд нь тохироо хийлгээд ялж байгаагаар нь Г.Занданшатарыг намын дарга болгох. Бүр болохгүй бол шууд шинэ хүн нэр дэвшүүлэх. Энэ гурвын алийг явуулах вэ гэдэг дээр тохироо яриа хэлэлцээ ид явагдаж байна.

 

 

Намын даргад шинээр сонгогдох хамгийн магадтай хүнээр Н.Учрал, Ж.Энхбаяр нар яригдсан гэнэ. Намын Их хурлын төлөөлөгчид бол ямар ч хамаа байхгүй.

 

 

Тэд мэдээж нам ингэж шийдсэн гэхэд л тэрүүгээр явж таараа гэж үзэж байгаа юм шиг байна. Олон жилийн туршлага ч үүнийг нотолж байгаа. Тэд ярсхийтэл гар өргөхөд л хэрэг болох төдий зүйл гэсэн шиг байна. Ер нь бол Н.Учрал нэр дэвшвэл хоёр бүлэг аль нь ч гэсэн дэмжих магадлал өндөр гэж үзэцгээж байгаа бололтой. Ж.Энхбаярыг бол туршлагатай намын хурлын төлөөлөгчид бүгд мэднэ гэдгийг ч тооцжээ.

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.