Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, ундны усны эх үүсвэр дээр газар олгосон Нийслэлийн захирагчийн санаачилга, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлээд байгаа Иргэдийн олон нийтийн /ИОН/ намын дарга, УИХ-ын гишүүн, Боловсрол соёл,спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй дээрх асуудлаар ярилцсан юм.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар Нийслэлийн хүн амын ундны усны эх ундарга гэдэг. Энэ талаас нь эхлээд дэлгэрүүлж тайлбарлана уу?
-Би нийслэлийн иргэн. Тиймээс нийслэлийн оршин суугчдын ундны усны эх ундарга дээр Үндэсний их театр байгуулах гэж байгаа шийдвэрийг эсэргүүцсэн. Нийслэлийн иргэд, энэ хүрээлэнгийн газрын доорх усны ундаргаас эх авсан усаар ундаалдаг. Тиймээс амьд явах эрхийн нэг үндэс болсон уух усны асуудал хөндөгдөж байгаад сэтгэл зовниж байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр усны эх ундаргын талаас нь тайлбарлавал, бусад улсын ихэнх хот хүн амынхаа ундны усыг хиймэл нуураас мөн гүний худгаас ундаалдаг.
Зарим нь тухайлбал, Сингапур улс ундны усаа Малайзаас импортолдог.Тэгэхээр хот болгон ундны усны эх сурвалжтай. Харин манай улсын нийслэл Улаанбаатарынхан бид гүний усаар ундаалдаг маш цөөхөн хотын иргэд. Өөрөөр хэлбэл, хиймэл нуураас биш, голоос биш далайгаас ч биш бид гүний усаар ундаалдаг.
Түүнчлэн усаа импортлох шаардлага ч манай улсад байдаггүй. Тиймээс нийслэлийнхэн бид усаа гүний худгаас уудаг. Гүний худаг борооны усаар тэжээгдэн хөрсөөр шүүгдэж хөрсөн дэх усны судлаар дамжин гадаргын дээр гарч ирдэг. Тэгвэл манай улсын ундны усны эх ундаргын гүний худгуудын газар доорх байгууламж болох усан сан маань Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тушаа байгаа гэж ойлгож болно.
Тэр хавьд уулнаас урсаж ирсэн борооны ус ихээр хуримтлагдаж хөрсөөр шүүгдэж цэвэр усны эх сурвалж болдог. Түүнчлэн олон км үргэлжлэх хөрс, гол, горхиор шүүгдсэн ус маань уг худгуудын цэвэр усны эх сурвалж нь юм.
Байнга тэжээгдэж байдаг тул нийслэлийнхэн бид уух усаар тасралтгүй хангагдаж байдаг гэсэн үг. Тиймээс хаанаас уух ус маань тэжээгдэж байгаа вэ гэдгээ мэдэх нь усныхаа эрхийг хамгаалах маш том мэдлэг юм. Ус уух эрхийнхээ төлөө тэмцэж байгаагийн зэрэгцээ усыг бүрдүүлж буй эх сурвалж, эх ундаргыг бүрдүүлдэг газрын төлөө бас тэмцэх хэрэгтэй болж байна л даа.
-Эл шийдвэр Усны тухай болон Газрын тухай хууль гэх мэт бусад ямар хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэх вэ?
-Усны тухай хуулийг зөрчсөн. Уг хуульд усны эх, усан санг бүрдүүлэх тухай том заалт бий. Гэхдээ манайхан усны эх гэдгийг голын эх, булгийн эх гэж тооцоолдог. Тэгвэл усан сан, худгийн эхийг бүрдүүлж байгаа уул, хөрс, голын ай сав, голоор урсаж байгаа илүүдэл ус хөрсөн доогуур урсаж хаана тунаж усан санг бүрдүүлж цэвэр усыг гаргаж байна тэр газрыг усны эх ундарга гэж үздэг. Тэгэхээр тэр том талбай газраа авч үлдэх, хамгаалах нь усны хамгийн том бодлого байдаг.
-Уг газраас нийслэлийн ундны усны 88 худаг эх авдаг гэж та мэдээлсэн. Үүнийгээ тодотгож тайлбарлана уу?
-Нийслэл гүний 88 худагтай гэсэн мэдээлэл бий. Харин яг хаана, хаана байршиж байдаг вэ гэсэн мэдээллийг Усны газрынхан сайн хэлэх байх. Гэхдээ хотоос зайдуу худгуудыг өрөмдөж ус гаргаад хот руу тээвэрлэхэд их зардал гарах учраас хот доторх худгуудыг өрөмдөж цооног гаргаж хотын хүн амаа ундаалахад зориулж цооногуудаа бэлтгэсэн байдаг байх.
Ингэж бэлтгэсэн 88 худгийн 70 хувь нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр байгаа гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь цэцэрлэгт хүрээлэнгээс эх авсан усан сан бүхий худгуудын усаар ундаалж байна гэсэн үг.
Мэдээж орон сууцны өрх бүрийн крантаар ирж буй ус маш сайн хамгаалагдсан нэгжийн дор ямар нэгэн бохирдолгүй, стандарт шаардлага хангасан, эрүүл ахуйн шинжилгээг байнга авч байж түгээх үүрэгтэй, хуультай. Өөрөөр хэлбэл, ус нь ч тэр газар нь ч ялгаагүй Улсын тусгай хамгаалалт дор ундны усыг нийлүүлж байгаа учраас бид цэвэр ус ууж байна шүү дээ.Тэгэхээр ууж байгаа ус, усны эх газраа хамгаалах эрх нь танд ч надад ч бий. Үүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй.
-40 га газар гэдэг нэлээн том газар. Үүний хоёр га -д нь НҮБ-ийн хуралд ирэх 10 мянган төлөөлөгчдийг хүлээн авах театр барихад зориулах бол үлдсэн 38 га нь авто зогсоол болох хэрэг үү?
-Төр иргэдээ эх оронд нь амьд, мэнд, урт удаан амьдруулахын төлөө л байгаа бол ундны усаар хэрхэвч оролдох ёсгүй. Ялангуяа Улаанбаатар хот ирээдүйд устай, ундтай байх уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Ус, газар болон зүлгээр тэжээгддэг учраас усанд хамаагүй гэж харанхуйгаар сэтгэж болохгүй л дээ. Газраа хамгаалж байж усаа хамгаална. Боловсрол дутуу удирдагчтай байгаагийн уршгаар өнөөдөр уух усгүй болох дээрээ тулаад байна. Түүнчлэн олон га газрыг сэндийчиж авто зогсоол барих гэж байгааг эрс эсэргүүцэж байна. Усны сав газар, усан сан бүрдүүлдэг эх ундаргатай газрыг цементэлж болдоггүй. Тэр ч байтугай хучиж болдоггүй гэдэг. Ерөөсөө зүлгээрээ л байх ёстой гэдэг. Тиймээс энэ шийдвэрийг маш буруу гэж үзэж байгаа.
-Энэ шийдвэрийг НИТХ-ын 15 төлөөлөгч гаргасан гэж байсан.Та нэрийг нь нь хэлэх боломж байна уу?
-Усан сан яаж бүрэлддэг вэ гэдгээр БОУӨЯ болон Усны газрынхан Нийслэлийнхэнд хичээл заах хэрэгтэй. Эсвэл ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө суралцах, мэдлэг, мэдээлэл авах хэрэгтэй. Усны сан бүрдүүлж байгаа зүлэгтээ ингэж хайнга хандаж болохгүй. Энэ бүгдийг нэн даруй зогсоох хэрэгтэй. Театрын барилгыг тойроод олон тооны үйлчилгээний газар, автомашины зогсоол, үзэгчид гээд байнга тэр орчныг талхлах нөхцөл үргэлжилнэ. Хамгийн стратегийн чухал газраа дэмий цементэлж хаях гэж байгаад үнэхээр харамсалтай. Усны эх олон газар байдаггүй. Усны эх газар зөвхөн усныхаа дээд талд л байдаг. Тэгэхээр Улаанбаатар хотын усны эх талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар.
Хотоороо нэг урсаад бохирдсон газраас бид усаа уудаггүй. Голынхоо дээд талаас ундаалдаг. Дээр үед усны цагдаа гэж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, ундны усны эхийг буутай цагдаа нар хамгаалдаг байсан гэсэн.
Тэгвэл өнөөдрийн эрх баригчид МАН-ын харанхуй бүдүүлэг, боловсролгүй гишүүд бидний ирээдүйг баллах дээрээ тулаад байна. Уншиж, судалж шинжлэх ухаанчаар ханддаг байгаасай. Амьдралын цикл, физик газар зүйн анхны мэдэгдэхүүнтэй болж бичиг үсэг тайлагдаасай гэж харж байна. Харанхуй шийдвэрийн харгайгаар ирээдүйд Улаанбаатар хот усгүй болох эрсдэл маш ойрхон боллоо. Усны эх, ус уух эрхийнхээ төлөө усан сан болон усны ундарга болсон газраа хамгаалахын төлөө хүн бүхэн дуу хоолойгоо нэгтгээсэй гэж уриалж байна.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулан дахь хоёр шүтээн рүү тээврийн хэрэглэсээр гарахыг хоригложээ
Б.Наранцэцэг: Зүрх бол хамгийн их үхэлд хүргэдэг ч, хамгийн амархан оншлогддог эрхтэн
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд болно

Үерийн ус тогтсон, урсаж буй хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байхыг анхааруулж байна
Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон
ВАШИНГТОНД COP17 БОЛОН ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Маргаашаас Х:8, Ч:44, Ч:14, Д:8 чиглэлийн автобусны замналд орох түр өөрчлөлт
Сургуулийн хүүхдийн үдийн хоолны бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийг татан буулгахаар болжээ
Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ
500 мянган ахмадын тэтгэврийг ₮100-300 мянгаар нэмэх агуулгатай хуулийн төслийг УИХ яаралтай хэлэлцэхээр боллоо
Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ
П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн хоёр бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?
ХУУЛЬ: 18 нас хүрсэн иргэн скүүтер, мопед жолоодох хууль батлагдлаа, торгуультай танилц
“Эрдэнэс Метан“ ХХК-ийн үзэглэсэн хөрөнгө оруулалтын гэрээний үр дүнд Монгол Улсын түүхэн дэх анхны метан хийн нөөцийг бүртгэлээ
Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно
Ц.Магалжав: Улсын арслан Р.Пүрэвдагва найман удаа залуучууд хэрэглэхээ больсон хараалын үг хэлж, ёс зүйгүй үйлдэл гаргасан
Ши Жиньпиний БНАСАУ-д хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд шинэ түлхэц өглөө
Элсэлтийн шалгалтын 2026 оны суудлын хуваарь гарчээ
Гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь Монголчуудад л ашигтай
Тэтгэврийн хуучин тогтолцоог “тэтгэвэрт” гаргалаа
МУГЖ Лосолын Болдбаатар Төв Цэнгэлдэхэд тоглох гэж байгаа юу?
Говь-Алтайн Засаг дарга Г.Чинбат ААН-ийн өр төлбөрийг барагдуулаагүйгээс болж ирэх өвөл аймгийн төв бүхэлдээ хөлдөх эрсдэл нүүрлэжээ
Угсармал орон сууцуудыг гал дэмждэггүй материалаар дулаалж, метал фасад суурилуулж байна
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар өсчээ
Т.Ариунаа, Б.Сарантуяа хоёрт Ардын жүжигчин цол олгох цаг нь болжээ
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно
Ахынхаа регистрийг ашиглаад хувь хүний нууц задруулсан гэмт хэрэгтэн болов
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.