2111-р сар, 2026Бямба гараг

НЭМҮТ: Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна

11 сар 13. 13:221 мин унших

НЭМҮТ: Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна

Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар Монгол Улсын 15-69 насны хүн амын Биеийн Жингийн Индекс(БЖИ)-ийн дундаж 25.5 кг/м² байгаа. 

Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9)-нээс хэтэрсэн үзүүлэлт юм. Нийт хүн амын 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгаа (2023)-ны үр дүнгээр:

  • Төрөх насны эмэгтэйчүүдийн 53%,
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн 65.4%,
  • 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай байна.

Таргалалт нь чихрийн шижингийн гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Иймд БЖИ хэвийн хэмжээнээс хэтэрсэн бол жингээ бууруулах, хянах арга хэмжээг цаг алдахгүй авч хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал юм.

Та доорх хүснэгтээс өөрийн чихрийн шижингийн эрсдэлээ үнэлээрэй!

Хэрэв таны үнэлгээ:

  • < 5 бол — Эрүүл амьдралын хэв маягаа хэвшүүлээрэй
  • ≥ 5 бол — Харьяа эрүүл мэндийн төвдөө хандах, эрүүл амьдралын хэв маягт суралцах, дадуулах арга хэмжээг авч хэрэгжүүлээрэй.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.