2111-р сар, 2026Бямба гараг

О.Цогтгэрэл: АН Засгийн Газарт орох уу? гэдэг асуултад би 100 хариулсан. Дахиад хариулах хэрэггүй байх

11 сар 13. 15:053 мин унших

О.Цогтгэрэл: АН Засгийн Газарт орох уу? гэдэг асуултад би 100 хариулсан. Дахиад хариулах хэрэггүй байх

УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Энэ үеэрээ: "АН-ын бүлэг тодорхой байр суурь илэрхийлсэн. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн тэр тусмаа Их суудлын хуралдааны дүгнэлтийг одоо УИХ хүлээн зөвшөөрч ажиллах нь зүйтэй. Хүлээн зөвшөөрч ажиллахаас гадна үүнийг даган биелүүлэх шаардлагатай. Биелүүлэхийн тулд хуулиуд дээр тодорхой зохицуулалтуудыг бид нар хийх хэрэгтэй. Одоо ингээд чимээгүй ганц хоёр хариуцлагын асуудал яриад өнгөрөх биш, хууль эрх зүйдээ тодорхой болгох ёстой. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй, ирцийн асуудлууд тодорхой. ҮХЦ-ийн дүгнэлт чинь олон зүйлээр гарсан шүү дээ, үүнийг хуулийг нь дагаж засах ёстой юм байгаа биз дээ.

 

Түүнээс цаг хугацаа алдаад явах биш, хуулийн өөрчлөлтийг яаж хийх юм, энэ дэгийн тухай хуулийн асуудлууд, хуулийн хоорондын нийцэл, зөрчлийн асуудлууд олон бий. Хуулийн өөрчлөлтөө хийе, эхний ээлжинд.

 

Хоёрдугаарт хариуцлагын асуудлаа ярья. Хариуцлага гэдэг чинь огцруулах, бүрэн эрхийг түдгэлзүүлэх болон бусад гэсэн гурван чиг үүргийн заалтууд. Тэр хүрээнд асуудлаа ярья. Цэцийн дүгнэлтийг биелүүлэх ёстой гэдэг ийм байр суурьтай байна” гэв.

 

Мөн сэтгүүлчийн “УИХ-ын гишүүний цалинг дундаж түвшинд хүргэснээр парламентын дархлаа суларна, авлига нэмэгдэнэ гэж зарим гишүүд үзэж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?” гэсэн асуултад “Үгүй ээ, тэгвэл Монгол Улсынхаа иргэдийн дундаж цалинг л өсгөөөд өгчихье л дөө, тэгээд тэр чинь авдаг орлого нь нэмэгдэнэ биз дээ” гэж хариуллаа.

 

Харин 5 жилийн хөгжлийн бодлого, эдийн засгийн байнгын хороонд хэлэлцэж буй асуудлын талаар “Энэ чинь одоо хоёр дахь 5 жилийн төлөвлөгөөгөө ярьж байна л даа. Та нар бод доо, хоёр дахь 5 жилийн төлөвлөгөө ярьж байна. Шинэ төлөвлөгөө ярихын тулд өмнөх төлөвлөгөөний жилийнхээ биелэлтийг эхлээд ярих ёстой юм байгаа биз дээ.

 

2020-оос 2025 онд юу болж өнгөрөв, юу гэж төлөвлөсөн юм, яаж биелэв, хэдэн хувьтай биелэв, юун дээрээ алдсан, юун дээрээ онов, цаашид юун дээрээ анхаарах юм гэдгээ эхэлж хэлэлцэх ёстой. Гэтэл одоо эхний гүйцэтгэлээ хэлэлцээгүй. Зүгээр л нэг ийм форматласан, аргацаасан байдлаар ярьж байна. 30 жилийн төлөвлөлт, 5 жилийн төлөвлөгөө, 4 жилийн мөрийн хөтөлбөр, нэг жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дээрээс нь нэг жилийн төсөв гээд бүгдийг гаргаж байгаа ч үнэндээ бүх зүйл төсөв дээр л төвлөрч байна.

 

Төсөв батлагдахдаа энд тэндээс гарсан шаардлагуудыг л тусгадаг. Энэ нь бодит төлөвлөлт биш. Тиймээс эхлээд энэ төлөвлөлт гэдэг зүйл маань хаанаа алдагдаад байгааг олж тогтоох хэрэгтэй. Үгүй бол цаг барж, цаас барьж, төлөвлөгөө хийсэн нэр зүүгээд өнгөрч байна.

 

Их хурал дээр хэлэлцсэн нэртэй, Засгийн газар өргөн барьсан нэртэй ч бодит үр дүнгүй ажил болж хувирч байна. Үүнийг л бид одоо ярьж, хэлэлцэх ёстой. ”хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Мөн "АН Засгийн Газарт орох уу? "гэсэн сэтгүүлчийн асуултад: "АН Засгийн Газарт орох уу? гэдэг асуултад би 100 хариулсан. Дахиад хариулах хэрэггүй байх" гэж хариулав.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа. Нөгөө талаас МАН өглөө болгон бидэнд бэлэг барьдаг боллоо.

Хошууч генерал Б.Хурц: Нам минь болохоо байлаа гээд залуучууд маань нэгдэж өнөөдрийн "ОНЦ" их хурлыг зарлалаа

1 077

Хяналтын байгууллага нь намын удирдлагаа огцруулах ямар ч боломжгүй тул С.Баярцогт АН-ын ЕНБДарга хэвээрээ

Ардчилсан Намын Хяналтын Ерөнхий Хороо өнгөрсөн Баасан гарагийн орой яаран хуралдаж, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Баярцогтыг огцруулж байна гэх мэдээлэл хийв. Тэдний гаргасан албан мэдээнд: "Хяналтын Ерөнхий хорооны 15 гишүүнээс 13 гишүүн оролцож, 100 хувийн саналаар С.Баярцогтыг АН-ын ЕНБДаргаас чөлөөллөө. “Ардчилсан намын дотоод сонгуультай холбоотой гарсан будлианы улмаас АН-ын зарим хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргаж, АН-ын ХЭЕГ, түүний удирдлага буюу ЕНБДаргад чиглэл өгсөн хэдий ч удаа дараа өгсөн үүргийг биелүүлэлгүй олон сар болсон учраас Ардчилсан намын гишүүдийн гомдол, саналыг биелүүлэхгүй байгаа ЕНБД С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан болно.” гэсэн байлаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн асан, ХЕХ-ны гишүүн Д.Ганхуяг : "АН-ын гүйцэтгэх удирдлага дүрмээ ягштал мөрдөх ёстой. Гэтэл дүрмээ биелүүлэхгүй байна

1 022

АН: Оюутолгойгоос орж ирэх 3 их наяд төгрөг ногдол ашиг мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2026.11.05/ Төрийн ордонд болж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар оролцов. ​​​​​​​ Энэ үеэр Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл: "Сүүлийн үед улстөрд өрнөөд байгаа олон асуудал бий

907

Ж.Баярмаа: Төрийн аль аль байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байгааг шалгана

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний тухай асуудлыг хэлэлцсэн болохыг бүлгийн дарга Б.Түвшин танилцуулав

1 6437802185652519accb4c45

Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж

Ардчилсан намын “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа шударгаар шүүлгэх эрх буюу иргэний үндсэн эрхийн заалт байна. Энэ шударгаар шүүлгэх эрх дотроо хоёр агуулгатай

1 083

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Оюутолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг болон 2027 оны төсөвтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тус гурван их наяд төгрөгийг ард иргэдэд тарааж өгөх ёстой асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Үнийн дарамтад байгаа монголчуудын төлөө УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ гэдэг асуултад хариулах цаг нь болсон. Тиймээс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг авах хэрэгтэй

1 002


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.