2111-р сар, 2026Бямба гараг

"Ноорог"-ийн О.Уламсайхан: Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ, би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү!

11 сар 13. 16:102 мин унших

"Ноорог"-ийн О.Уламсайхан: Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ, би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү!

"Ноорог"-ийн гэгддэг О.Уламсайхан бусдад хутгалуулж хүнд гэмтэн, хагалгаа хийлгэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр,

"Сэтгэлийн хүчээр л давна шүү дээ.

1. Би уйлан дуугарч та нарын бах тавыг хангахгүй. Хутга байтугай нударга даахгүй гэсэн коммент байна лээ, би нэг ч уйлан дуугаараагүй, дуугарахгүй харин намайг хутгалсан хүн л тэр оройноо уйлагнаад эхэлсэн шүү!

2. Ер нь ч өвдөж айхгүй байна, намайг яаж ч хэлсэн, бие махбод сэтгэл зүйгээр гэмтээсэн би нэг их тоохгүй. Би найз охиноо өөд болоход энэнээс хэдэн мянга дахин их өвдөлт аваад даваад гараад ирсэн.

3. Ер нь ч та нар юм л бол өөд болсон найз охиныг маань ярихаа боль малнууд аа. Тэр хүнд чинь ээж, аав, эгч, дүү, хайртай эмээ нь байдаг юм. (Дүү гэдэг нь тэр талбай дээр зохиомлоор гаргаж ирсэн хөгшин банди биш). Гурван сарын баривчилгаанаас хойш өөд болсон хүний ясыг өндөлзүүллээ, болоо юм биш үү. Нэг салганасан юмыг салганаад энд тэнд бүдчих бүрд бурхан болсон охиныг нь яриад байх хэнд ч шаналантай байгаа.

4. Надад тохиолдсон явдлыг элдэв янзаар улстөржүүлэх гээд хэрэггүй, юу ч тодорхой болоогүй байна. Ер нь ч наад зодолдоод байсан талууд чинь бүгд надад дургүй, би алинтай нь ч хамаагүй. Би ямар нэгэн хэрэг хийж, айл гэр рүү дайрч орсон бол аль аль нь хамгийн түрүүнд намайг дуртай нь аргагүй хорьчих эрх мэдэлтэй улс.

5. Сэтгэлийн хүчээр ч гэж зүгээр "Physical Asia"-гаас болоод ингээд эхэлчихлээ, үнэндээ сайн эмч сувилагч нарын хүчинд л давж байна. Уушгины дөнгөж наагуур өнгөрсөн гэсэн. Гэснээс эмч нарын цалин нэмэх юу болсон бэ" гэжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.