2111-р сар, 2026Бямба гараг

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

11 сар 13. 17:382 мин унших

Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй

МАН-ын 31 дэх Их хурал энэ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт болох товтой. Их хурлаар МАН-ын дарга сонгогдож, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилж, намын шинэчилсэн дүрмээ батална.

Өнөөдөр намын даргад хэн өрсөлдөх нь олны анхааралд байгаа сэдэв. Өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан нар нэрээ татсан. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатараас намын даргын сунгаанд оролцох эсэх, намын дотоод зөрчлийн талаарх байр суурийг нь тодрууллаа. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хотын иргэдэд өгсөн амлалтаа зөрчөөд намын даргад өрсөлдөх бодол одоогоор алга. Аливаа улсын эрх баригч намын дотоодын зөрчил нийгэм, эдийн засгийн хямралд ч хүргэж болзошгүй. МАН-ын 31 дэх Их хурлаар энэ асуудал нэг талдаа шийдэгдэж, МАН-аас 2024 оны УИХ-ын сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлж, эвлэлдэн нэгдэж ажиллах ёстой.

 

Энэ тухайд хатуу байр сууриа баримтална. Намын даргын сунгаанд өрсөлдөх хүмүүсээс намын эв нэгдлийг хангах тал дээр юу хийхийг хамгийн түрүүнд асууна.

 

Намын эв нэгдлийг хангана гэдэг нь худал, хулгайг нуух бус улс орны хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, эдийн засаг, эрх зүйн реформууд хийхийг хэлдэг. Миний хувьд 2020-2023 оны Засгийн газарт ажиллахдаа Гашуунсухайт-Ганцмодны төмөр зам “Чайна Энержи”-тэй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, уурхайн хөгжүүлэлтийн төслүүдийн ажлын хэсгийг ахалж, ажлыг нэлээд урагшлуулсан. Францын Засгийн газартай хийсэн “Орано майнинг”-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээг ахалж, одоогийн хөрөнгө оруулалтын гэрээний загварыг боловсруулсан. Оюутолгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэх ажлын хэсэг, гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх хэлэлцээр, Дубайн гэрээг цуцлах хэлэлцээрийг ахалсан. Энэ жишгээр ажлууд явж байж эдийн засаг урагшилна. Төсвийн хэдэн төгрөгийг урд, хойно оруулж батлаад юу ч өөрчлөгдөхгүй.

Дэлхийн банкны судалгаагаар НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас эдийн засгийн чадавхаараа Монгол Улс 120-д байна. Улс төржих, хийрхэх, албан тушаалын төлөөх тэмцлээ зогсоож, эдийн засгаа тэлэх, иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулахыг ярих хэрэгтэй” гэдгийг хэллээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.