
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт, гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилж тогтоол баталсан бол УИХ-ын даргын үүргийн гүйцэтгэх тогтоол мөн баталсан. Улмаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах үүргийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд шилжүүллээ.
“Эрдэнэт”-ийн мафийнхан хамгийн муу технологиор зэс хайлуулах үйлдвэр байгуулах лобби хийж байна”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаас тоймлон хүргэе.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Үндсэн чиглэл батлах тухай тогтоол мэргэжлийн байнгын хороон дээр унасан юм байна. Их хурал давахгүй гэсэн үг. Мэргэжлийн асуулт асуухад сайд нар нь хариулаагүй гэсэн үг. Ерөнхий сайд аа таныг танай сайд нар хүндэтгэхгүй энд хуралдаа суухгүй байна, зургаа, долоохон сайд л оролцож байна. Т.Доржханд сайд чинь бүр засгаас гарах юмсан гэчихсэн явж байна лээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хөгжлийн банкны захирлаар манай З.Нарантуяа ажиллаж зардлуудыг багасгасан, бага хүүтэй бонд гаргасан тэрний үр дүнд зардал бууруулсан. Саяхан түүнийг Хөгжлийн банкны захирлаас халчихлаа. Засгийн газар Хөгжлийн банкийг бодлогоор дэмждэггүй, зээл гаргах эрхийг нь өгдөггүй. Тэнд 100 гаруй хүн цалин аваад сууж байх санаатай. Хумсаа нуусан муур шиг хүмүүс л тэнд байдаг гэсэн. Хөгжлийн банкны өрөнд Гантиг вилла дээр байр хурааж авна гэсэн, яг ямар байр авах юм.”Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Зэс хайлуулах цогцолбор байгуулна гэсэн. Гэтэл “Эрдэнэт”-ийн зэсийн мафийнхан ажлыг нь зогсоогоод санхүүжилт өгдөггүй. Хамгийн муу технологиор зэс хайлуулах үйлдвэр байгуулах гээд лобби хийж байна. Сайн технологи оруулж ирэхийг зөвшөөрдөггүй. Илүү сайн технологитой үйлдвэр байгуулахад бодолтой хандаарай. Нэг тэрбум ам.долларын үйлдвэр байгуулна.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Баруун тийш харвал Т.Доржханд сайд хажууд чинь сууж байна, зүүн тийшээ харвал бүх сайд нар сууж байна. Улстөржсөн томилгоо засгийн ажлыг явуулахад саад болдог. Тийм учраас Хөгжлийн банкны тухай хуулиар олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох ёстой албан тушаалууд дээр улс төрийн шинжтэй томилгоо хийгдсэнээс зарим ажилд саад учруулдаг.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Цэнгэл:
-Ерөнхий сайдын 75 дугаар захирамжаар энэ асуудлыг хариуцсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсэг таван удаа хуралдсан, газар дээр нь очиж ажилласан. Эхний ээлжинд Хөгжлийн банк, Чингис хаан, Капитал, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ууд дээр төртэй холбоотой 1.4 их наядын өр төлбөрийн асуудал байна. Хөгжлийн банкны активыг сайжруулах чиглэлээр өр төлбөр барагдуулахар ажиллаж байна. Энэ арваннэгдүгээр сардаа багтаад Засгийн газарт танилцуулж тогтоол гаргуулахаар ажиллаж байна. “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” ТӨК-тай холбоотой 460-аад тэрбум, Шинэ Яармаг хороолол, Гантиг вилла, гурав дөрвөн аж ахуй нэгжтэй холбоотой асуудлаар Засгийн газраар шийдвэр гаргуулан ажиллаж байна.
Шадар сайд Т.Доржханд:
-Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр өмнөх дөрвөн жилд маш сайн гар нийлж ажилласан юм. Одоо ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болсон байна, тэгмээргүй байна. Бид хоёр огт тийм зүйл яриагүй. ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг манлайлж хийсний хувьд ачаагаа үүрье, Монгол Улс хоёр талдаа хуваагдаад ажил хийдэггүй хий эргэдэг байдлыг зогсооё гээд маш их итгэл үнэмшилтэйгээр Засгийн газарт ажиллаж байгаа шүү. Өнөөдрийг хүртэл улс төрийн мэдэгдэл огт хийгээгүй шүү. Энэ нам муу ажиллаж байна, энэ нь сайн ажиллаж байна гэж. Намууд төлөвшөөд бүрэн бүтэн болоод улсынхаа ачааг үүрээд яваасай гэдэг байр суурьтай байдаг. Бид ачаагаа үүрээд явна. Ардчилсан намынхан ХҮН намыг гаргамаар байгаа бол түүнийгээ хэлээрэй. Бид бол муулуулсан ч сайлуулсан ч гэсэн үр дүн гаргахын төлөө зүтгэж ажиллана.
“Та намынхаа хулгайч нартай эвлэрээд нэрээ татсан уу”
УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:
-Баялаг бүтээгчдээсээ илүү баян тансаг амьдарч байгаа хүмүүс МАН-ын цагаан байраар дүүрэн байна. Хулгайч нартайгаа тэмцэхгүй болохоор эмч, багш нар цалингаа нэмүүлье, ахмадууд тэтгэврээ нэмүүлье гээд Сүхбаатарын талбайд жагсах нь нь зүй ёсны асуудал. Харин ч бусад салбарынхан нь гарч ирээгүйд Засгийн газар баярлах ёстой. Авлигатай тэмцэх газар захиалгаар улс төрийн зодооны хэрэгсэл болоод ажлаа хийхгүй байгаа учраас Монгол Улс олон улсад авлигын индексээрээ хойшлоод байна. Одоо бидэнд үр дүн хэрэгтэй. Намынхаа хулгайчтай эвлэрээд нэрээ татсан уу. Төрийн банкаар юу хийх гээд байгаа юм, яагаад хувьчлахгүй байгаа юм. Төрийн банкаар дүүрэн МАН-ын шахааны хүмүүс байна. 2024 оны хаврын чуулган хаах гэж байхад сайд С.Бямбацогт хувьчлах төрийн өмчит компанийн асуудал оруулж ирнэ гэсэн ирүүлсэнгүй.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Банкны салбарт ажиллаж байсан хүн зовлон, жаргалыг сайн мэдэх ёстой. Төрийн банкийг үндсэн чиглэл баталсны дараа оруулж ирнэ. Олон нийтэд хувьцааг нь арилжаалах хувийг 30-60 хувь болгож үр ашгийг сайжруулна. Хууль зөрчдөг, худлаа ярьдаг зүйлээсээ салах хэрэгтэй. Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна. Аль нам байх нь хамаагүй хуулиа дээдэлдэг ёс журамтай байя. Геополитик гадаад дотоод нөхцөл байдал хүнд үед тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалж оршин тогтнож чадна. Тийм учраас хөгшин, залуугүй ёс журамтай байя, авлига, албан тушаалын томилгооноос ангид байж энэ асуудал явна. Хэлсэн үгэндээ эзэн байж, бид нар хариуцлагатай байх асуудалд анхаарах ёстой. Хуулиа дээдэлдэг төртэй засагтай, ард олныхоо орлогыг нэмэгдүүлэхийн төлөө эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө, нэг улс байхын төлөө хүчээ нэгтгэж ажиллах ёстой. Энэ тэмцэл бол таван жилийн үндсэн чиглэлд тодорхой хэмжээгээр суусан.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-2026-2028 онд хувьчлах төрийн өмчит компаниудын жагсаалтыг ойрын хугацаанд УИХ-д оруулж ирнэ. Хөрөнгө үр өгөөжөө өгдөг байх ёстой. Үр ашиггүй, хувийн хэвшилтэй өрсөлддөг компанийг хувьчлах бодлого барина. Монголын Цахилгаан холбоо, Монголын хөрөнгийн бирж, “Эрдэнэс тавантолгой”, Дулааны III цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, МИАТ, Төрийн банк зэрэг компаниудын асуудал түрүүнд орж ирнэ.
“Ажил хаялтыг улс төрийн шалтгаанаар өдөөн турхирч байна”
Мөн УИХ-ын гишүүн Д.Энхтуяа тэтгэврийн нэмэгдлийн талаар Ерөнхий сайдаас тодрууллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар:
-Тэтгэвэр 689 мянга авч байгаа нь 50 хувь, 1.5 сая төгрөг авч байгаа нь 10 хувиас дээш нэмэгдэнэ. Ингэж байж суурь тэтгэврээ 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. Мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм. Жишээ нь 4.5 сая авдаг хүн байна. Түүний тэтгэврийг 8.6 хувиар нэмлээ гэж бодоход 400 мянга гаруй төгрөг нэмэгдэнэ. 689 мянга авдгийг мөн тооны хувиар нэмэхээр 60 мянгаар л нэмэгдэхээр байгаа учраас бага тэтгэвэр авч байгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Гэхдээ цалин нэмэгдэхийн хэрээр инфляц, талхны үнэ өсөөд байх юм бол цалин нэмсний хэрэг алга. Бид эдийн засгийнхаа боломжид тааруулах ёстой. Бидний ажил бол иргэд, дундаж давхаргынхны нийт орлогыг тэлэхэд л оршиж байна. Дөрвөн жил яриагүй, таван жил тэмцээгүй мөртлөө улс төрийн шалтгаантай юм шиг нэгэн зэрэг дарамт шахалт үзүүлээд байж болохгүй. Ойлголцоод явах ёстой. Бидний шалгаж тогтоосноор улс төрийн шалтгаанаар өдөөн турхирч байгаа асуудлууд бий.
Төр гэж байгаа бол хатуу тэмцэж, тогтоох ёстой. Юмны үнэ тэнгэрт хадахаар нийт иргэдийн эрх ашиг хөндөгдөнө шүү дээ. Эдийн засаг мөнгөний бодлоготой уялдах ёстой. Түүнээс биш байгаа мөнгийг Занданшатар харамлаад байгаа юм бол байхгүй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин



Ши Жинпин даргаас хариу захидал авсан монголын ЗАЛУУ СУДЛААЧ
Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн гэрээг өөрчлөх ёстойг нотлон тогтоож чадвал сонсголын үр дүн гарна
Маргааш "3улын-25" тохионо
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ ухаан алдуулж тоглох нь хэвийн үзэгдэл болсон гэв
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Худалдааны хуулийг өргөн барих бэлтгэл ажлыг хангаж байна
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Улаанбаатарт өдөртөө -15 градус хүйтэн
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Л.Эрдэнэчимэг: Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна
БНСУ-ын виз мэдүүлэгт орсон шинэчлэлтүүд
Байр суурь: Өнөөдрийн сонсголын "гэрчүүд" юуг онцлон өгүүлэв
ОБЕГ: Барилгад гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Таван сарын өмнө таазанд тулсан мөнгөтэй гэсэн Б.Жавхлан өнөөдөр данс улайснаа ярих эрхгүй
Гаалийн ажилтнуудтай холбоотой 11 гомдол, мэдээлэл бүртгэгджээ
Найз хөвгүүн рүү нь захидал бичсэн гэх шалтгаанаар бусдыг зодож танхайрсан охидыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ
Согтуурсан үедээ дахин машин барьсан бол 3 жил хорих ял онооно
“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ
Байр суурь: Хамгийн олон удаа томилолтоор явсан гэх тэд тайлбар хийлээ
ГИХГ: Долоон байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Булган аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
Н.Энхбаяр: 2009 оны сонгууль хуйвалдааны шинжтэй болж Монгол Улсад ашиггүй гэрээг хийсэн
Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү
Ирэх онд 189 мянган хүүхдэд сүү өгөхөөр 8.9 тэрбум төгрөгийг тусгажээ
Эдийн засгаа аврах "гурван сайд"-ын мэдэгдэлтэй танилц
Д.Батбаяр: Асуудлыг шийдэхийн тулд эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх хэрэгтэй
Солонгост хүчингийн хэрэг үйлдсэн Монгол залуусыг баривчилжээ
Цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна
Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 148кг өргөж алтан медалийн болзолоо хангалаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татварыг нэмнэ. Электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй болгож, зар сурталчилгаа явуулахгүй байх бодлого барина
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Яндангаас татгалзсаныхаа төлөө тэд хохирч байна
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагийн 4.8 км цэвэр усны шугамыг шинэчилж дуусчээ
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Нэгдүгээр хороолол хүртэл явах дүүжин тээврийн барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.