2111-р сар, 2026Бямба гараг

МАН-аас анх удаа парламентад сонгогдсон 10 гишүүн нэгдэж, бүлгийн гишүүддээ талцал, хуваагдлаа зогсоохыг уриаллаа

11 сар 14. 13:432 мин унших

МАН-аас анх удаа парламентад сонгогдсон 10 гишүүн нэгдэж, бүлгийн гишүүддээ талцал, хуваагдлаа зогсоохыг уриаллаа

Парламентад анх удаа сонгогдсон МАН-ын 10 гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: МАН-ын 10 залуу гишүүн нэгдээд уриалга гаргаж байна.

Маргааш МАН-ын Их хурал болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хоорондоо талцаж, өөр өөр байр суурьтай явж ирлээ. Үүний дүнд МАН-ын нам хоёр хуваагдсан гэдэг ойлголт бий болсон байна.

Тиймээс бид бүлгийн гишүүддээ хандаж “Хагарал, талцалд энэ хүрээд цэг тавья” гэж уриалж байна. Маргааш болох Их хурлаас намын даргаа сонгох гэж байна. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэх ёстой.

Хоёр талд байсан тав, таван гишүүн энд зогсож байна.

Мөн намын Их хуралд ирэх гишүүддээ хандаж МАН-ын бүлэг ямар нэг хуваагдал, талцалгүй болсон гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа: Хангалттай улстөржиж, хангалттай хоёр тал гэж яригдлаа. Одоо бид ажлаа хиймээр байна. Жишээ нь, эрүүл мэндийн даатгал, эмч эмнэлгийн ажилчдын цалин, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр гэхчлэн бидний өмнө том асуудлууд байна.

Хоёрдугаарт, намын Их хурал болох гэж байна. Энэ намын жирийн гишүүд, дэмжигчид биднийг бүлтийтэл хараад байж байгаа. Тэр хүмүүсийн итгэл үнэмшлийн өмнө бид зогсоод хариуцлагаа ухамсарлах ёстой. Ингэхийн тулд эв нэгдэл чухал гэдгийг гүнээ ухамсарлаж байна.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

400

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

562

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

601

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

784400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

571


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.