2111-р сар, 2026Бямба гараг

Архины хордлого тайлах эмчилгээг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй

11 сар 14. 15:282 мин унших

Архины хордлого тайлах эмчилгээг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй

2026 оны улсын нэгдсэн төсвийг Улсын Их Хурал (УИХ) эцэслэн баталсан. Тиймээс зарим сайд нар энэ талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр сэтгүүлчид улсын төсөвт Эрүүл Мэндийн Даатгалын Сан (ЭМДС)-тай холбоотой ямар өөрчлөлт орсон талаар тодруулахад шадар сайд Х.Ганхуяг "ЭМДС-гийн санхүүжилтийг 190 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа. 

Үүгээр тооцоход эрүүл мэндийн салбарт ажилладаг бүх хүмүүсийн үндсэн цалин 15 хувиар нэмэгдэх дүн. Гэхдээ эрүүл мэндийн салбарынхан дотроо ярилцаад аль мэргэжилтнийх нь цалинг хэрхэн нэмэх гээд Засгийн Газрын тогтоолоор шийдэгдэх болов уу" гэлээ.

Үргэлжлүүлээд Сангийн сайд Б.Жавхлан "ЭМДС-гийн зардал нь эрүүл мэндийн зардал дотроо шингэдэг. Боловсролын салбарын цалингийн систем, эрүүл мэндийн салбарын систем хоёр өөр. Эрүүл мэндийн хувьд өдөр тутамд үзүүлдэг эмчилгээнийхээ тарифаараа сан нь орлогоо бүрдүүлдэг.

Боловсролын салбарын хувьд хэдийгээр гүйцэтгэлд суурилсан санхүүжилт боловч хагас жилээр тооцоолж явдаг.

Эмнэлгийн ажилчдын цалин одоо байгаа суурь цалин дээрээсээ нэмэгдээд явна. Тодруулбал эхний хагас жилийн хугацаанд 35 хувиар, 2026 оны долдугаар сарын 1-нээс эхлээд дөрвөн сарын хугацаанд тус бүр 9 хувиар цалинг нэмнэ.

Ингээд жилийн эцэстээ одоо байгаа суурь цалингаасаа 75 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Мөн ЭМДС-гийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийнэ. Энэ талаар салбарын сайд нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Өөрөөр хэлбэл нийгмийн суурь өвчлөлүүдийг ЭМДС хариуцна. Түүнээс биш хувь хүний хариуцлагаас болсон өвчлөлийг санхүүжүүлэхгүй. Жишээлбэл архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хордлого тайлах эмчилгээг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй.

Амны хөндийн өвчлөлтэй холбоотой асуудлыг хувь хүн арилжааны даатгалаар шийддэг байх тогтолцоо руу шилжинэ. Энэ мэтээр ЭМДС-гийн хамрагдах хүрээг шударгаар хумина. Мөн сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаар энэ сантай холбоотой олон зөрчил илэрсэн.

Зарим иргэд маань өөрсдөө эмнэлэгт хандсан түүхээ мэдэхгүй байхад өмнөөс нь иргэний үнэмлэх нь яваад байна. Үүний эсрэг иргэдийг хурууны хээгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх гэх мэтээр өөрчлөлт хийнэ. Ингэснээр энэ салбарын зардал суларна гэж харж байна" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

545

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 364

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

670


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.