
Өнгөрөгч долоо хоногийг эрх баригчид бүхэлд нь МАН-аар амьсгалсан өдрүүд болгон хувиргаж дөнгөв. Бүх л мэдээллийн хэрэгслийн индрийг энэ намын Их хуралтай холбоотой мэдээллүүд эзлэв.
Их хурлаа ингэж хүчээр олны анхааралд оруулж ирэх шаардлага гарсан нь ойлгомжтой. Үнэн хэрэгтээ намын зодооноо төрийн зовлон болгосон явдал нь нийгмийн дургүйцлийг асар их төрүүлж, шүүмжлэлд булуулж байсан юм.
Нөгөө талаас өвөл хаяанд ирээд буучихсан, ид ажил оволзож буй ийм үед олон түмний хувьд үнэндээ эдний асуудлыг тэгтэл их анхаарч байгаа юм байхгүй л дээ. Цахим орчинд ор дэрээ засаад хэвтчихсэн хэдэн хувь л хэрэлдэх хэлэлцэх сэдэвтэй байсан байх.
Яг борог амьдрал дээр МАН даргатай байх, даргагүй байх нь монголчуудын амьдралд бараг хамаагүй нь саяны сар гаруйн үйл явдал харууллаа. Төсвөө баталлаа, багш, эмч нарынхаа цалинг нэмлээ. Амьдрал хэвийн үргэлжилсээр л байлаа. Харин энэ намынхны хулгай хэрээс хэтэрснийг л ард түмэн мэдэж авав. Тэд төрийн эрхийг барих гэж түмний өмчийг хувийнхаа хэдэн малыг нааш цааш нь болгон тонгочуулж байгаа юм шиг дур зоргоороо аашилжээ. Цаашид ч нарийн ширийн нь илрэх юм шиг байна. Дахиад хоёр долоо хоног тэмцэлдсэн бол хулгай зэлгий нь бүр ч ил болох байв.
Өрнөж буй үйл явц сонгогчдын дунд нэгэнт асар том эргэлзээ үүсгэсэн. Тэдний дунд энэ нам монголын хөгжлийг шинэ шатанд гаргаж ирж чадахгүй юм байна гэх ултай суурьтай яриа хөөрөө үүсээд удаж буй бололтой. Ийм нөхцөлд голоороо хага үсэрсэн нам, голоо гогодтол бие биенээ намнасан энэ нөхдүүд шинэ даргатай болоод гэнэт эвийн цавуугаар наагдсан мэт болно ч гэж юу байх билээ. Одоо л ард түмний төлөө өдөр шөнөгүй ажиллаад, сонгууль болтол биднийгээ диваажинд авааччихна гэж итгэх нь хэт гэнэн төсөөлөл болох биз.
МАН-ын шинэхэн дарга намаа л жоохон эмхлэх гэж үзэх байлгүй. Намаа эмхлэх нь ард түмэнд тийм ч хамаатай ажил биш. Энэ олон жил төр барихдаа өөрсдөө л хулгай хийж, өөрсдөө л баяжсан болохоор гомдол цөхрөл маань олигтой үг унах боломжгүй болтол ийнхүү биднийг боомилжээ.
Энэ өдрүүдэд МАН-ын 31 дүгээр их хурал хуралдаж, намын даргаараа 38 настай Ням-Осорын Учралыг сонголоо. Тэрбээр 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 2247 төлөөлөгчийн 94.95 хувийн дэмжлэгээр МАН-ын дарга болсон байна. Их зодооны дараа болж буй гэхэд эвхэртэл хайрцагласан коммунист дэглэлттэй энэ их хурлыг заалнаас нэр дэвшиж намын даргад өрсөлдсөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, ноён Б.Лхагважав л гаднаас нь гоё харагдуулж өгөв. Түүний энэ сонирхолтой шийдвэр өөрийг нь улс орон даяар сурталчилж өгснөөс гадна ирэх сонгуульд эрчээрээ Их хуралд орж ирэх болзлыг хангасан супер сурталчилгаа болж чадав. Эвлэгхэн, хошигнол егөө дүүрэн, илэн далангүй дүрийг тэр төгс бүтээлээ. Нөгөө талаас 2247 төлөөлөгч дотор ингэж гарч ирээд өрсөлдөх зоригтой залуу байсангүй нь өөрөө дэндүү гунигтай явдал юм. Намын бодлогыг сөрөх гэх мэт том тоглолт хийдэггүй юм гэхэд уран гоё политаймент хийчих хоншоортой залуу байхгүй нь өөрөө энэ хурлыг урьд урьдынхаас илүү коммунист базалттай Их хурал болсныг илтгэж байгаа юм. Тиймээс индэрт суучихаад тохуутай харцаар Б.Лхагважавыг илт урж байсан хэд харин ч түүнд баярлаж, намынх нь Их хурлыг хэлбэрийн хувьд агуулгажуулж өгсөнд талархах ёстойгоо эрхбиш эргэцүүлж байгаа биз ээ. Хэрэв тэр нэр дэвшиж таван хувийн ардчилалтай болгож өгөөгүй бол энэ их хурал нь дэлхий даяар улаан коммунистоороо дуудуулах байлаа шүү дээ.
Бас нэгэн зүйл, МАН-ын даргаар сонгогдоод байгаа УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал юун түрүүн Их хурлынхаа индрээс намынхаа эв нэгдлийг хангаж ажиллахаа амлаж буй нь эдний эрх ашгийн эрэмбийн нэгдүгээрт МАН эрэмбэлэгддэгийн тод илэрхийлэл болон бууж байна. Өнөөдөр магтаалд булуулан “Тэнгэрийн хүү” гэх өргөмжлөл зүүж, улаа бутранхан суугаа Н.Учралд ийм үгийг хэн ч нисгэхгүй нь ойлгомжтой. Учир нь миний Монгол бол агуу их бялдуучлалын орон болж хувирсан санагддаг. Тийм болохоор том дарга болонгуутаа, том сэнтийд залрангуутаа бүгд асар хурдан вакумжиж, төрөл арилждаг. Энэ үзэгдэл түүнийг ч мөн хучин авах билээ.
Мөн тэрбээр “…”авлига, ашиг сонирхлын хэргүүдэд манай намын чамгүй олон нөхөд нэр холбогдож, баялгийн хараал, авлигын намагт улс, үндэстнээрээ шигдэх аюул ойрхон ирснийг нуун дарагдуулж, хаацайлан хамгаалах эрх хэнд ч байхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Юутай ч намын шинэ дарга авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдоод байгаа нэр бүхий улстөрчдөд хэн ч байсан цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэж буй нь бас ч гэж төлөөлөгчдийнх нь хувьд түүний явуулах үйл ажиллагаанд итгэл төрүүлж байх шиг байна.
Ажиглагчдын хувьд Н.Учралыг нэр цэвэр, бүх үеийнхэнтэй, тэр бүү хэл хуваагдаж хагаралдсан талуудтай ч баланс бүхий харилцаа үүсгэж чадна гэж харж байгаа юм. Хор хонзон тээсэн, хагалж хуваасан, тойрон хүрээлэгчиддээ зориулсан явцуу эрх ашгийн бодлого явуулсан түүх одоогоор түүнд алга байгаа нь давуу тал болж байна.
Өөр нэгэн зүйл, намынх нь их хурлын хойморт буй “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн уриа анхаарал татаж байлаа. Тэгэхээр МАН өнгөрсөн арван жил засаглахдаа Монголын ард түмний дэргэд байгаагүй юм байна. Тэрийгээ өөрсдөө ийнхүү Их хурлаараа хүлээн зөвшөөрлөө гэж би хувьдаа харж байна.
Ийнхүү олон сонирхолтой үзэгдлүүд дүүрэн эрх баригч намын Их хурал хуралдаж өндөрлөлөө. Одоо Монголын ард түмний хувьд тэдний гэрийн ямар ч асуудал сонин биш. Эдийн засгийн өсөлт авчрах, хөрш орнуудтай ухаалаг тоглох, улс орноо хараат байдлаас гаргахын төлөө тодорхой ажил хийж чадах Засгийн газар л бидэнд хэрэгтэй байна. Дахин хэлэхэд, бидэнд ямар нэгэн мундаг намын дарга ерөөсөө хэрэггүй.
Дэлхий дээр эрчим хүчний төлөөх тэмцэл ид өрнөж байна. Харин Монголд бүх төслийг маань хэрүүл тэмцэл хэрээд баглачихсан байна. Монголын ажлыг урагшлуулах хүсэлгүй гадаад дотоодын бүлэглэлүүд эдүгээ манайд “засаглаж” байна гэхэд хилсдэхгүй. Энэ гинжийг тас татаж чадах эсэхээр л бид засгийн газрыг дүгнэнэ. Өөр юугаар ч биш..
СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ


ТАНИЛЦ: Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгч нарын хэн нь, хэн бэ?
Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
Газрын тосны хайгуул хийж байж үйлдвэрээ түүхий эдээр хангана. Уг суурь ажлыг эсэргүүцэн турхирч мэдээллийн зөрүүтэй байдал үүсгэж байна
КОП17: Ногоон бүсэд иргэдэд зориулсан 481 арга хэмжээ зохион байгуулагдана
“Чамдаа хэлье”: Дуучин Д.Болд, Ука нарын хамтрал
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ
АИ92 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ
Хятад аялагчийн цүнхнээс 2900 юань хулгайлжээ
Ховд аймагт алга болсон охинтой холбоотой эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явагдаж байна
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь
Ховд аймгаас алга болсон хүүхдийн асуудалд холбогдуулан хоёр хүнийг цагдан хорьжээ
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?
ГЕГ: Шүүхээс шийдвэр нь гарсан 22 албан хаагчийн эрхийг түдгэлзүүлсэн
Х.Болормаа: Иргэдээ сонсож байж дараагийн хийх ажил, санаачлах хуулийн төслүүд тодорхой болно
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Хайрын хүч” тоглолт энэ сарын 15-нд SocialPay Park-д болно
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?
Т.Даваадалайг Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлан, суллажээ
ХУУЛЬ: Өндөр үнэтэй автомашины онцгой албан татварыг нэмэгдүүллээ
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ
Бага зэргийн аадар бороо орно
Жагсаалтын "хөөрхөн" С.Цэнгүүн намынхаа даргыг хормойтож гүйсээр АЗХ-ны ерөнхийлөгч болох уу?
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой
“COP17”-гийн үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн нээх цагийг хойшлуулж, хаах цагийг урагшлуулна
Б.Дашпүрэв: Энэ сарын 15-наас эхэлж тэгш, сондгойгоор шатахуун олгохгүй
Монголд метро барих ямар ч хэрэггүй
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
О.Саранчулуун: Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр ийм олон удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар ярьж байсан түүх байхгүй
Сэрэмжлүүлэг: Сүхбаатар дүүргийн Их Баян орчимд баавгай хүн рүү ойртон ирсэн мэдээлэл бүртгэгджээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.