2111-р сар, 2026Бямба гараг

Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч 300 ам.долларыг солиулахыг завджээ

11 сар 19. 14:122 мин унших

Кино зураг авалтад ашиглах зориулалттай хуурамч 300 ам.долларыг солиулахыг завджээ

Кино зураг авалтад ашиглах зориулалттай долларыг солиулахаар завдаж буй үйлдэл ихээр бүртгэгдэж байна. Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ дардастай хуурамч валют буюу кино зураг авалт үзүүлэнгийн зориулалттай долларыг банк валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэлд бүртгэгдэн цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Энэ сарын 6-наас 11-ний өдрүүдэд энэ төрлийн нийт 4 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

 

Тухайлбал Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт энэ оны 11 дүгээр сарын 6-ны өдөр дугаар хорооны банкны салбарт хуурамч 100 ам доллар солиулсан гэх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

 

Мөн Дархан уул аймагт хувиараа валют сольдог нэр бүхий иргэнээс мянган доллар солиулж худалдан авсан боловч 300 амдоллар нь хуурамч байна гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Бүртгэгдсэн гомдол мэдээлэлд илэрсэн мөнгөн тэмдэгтүүд нь кино зураг авалтад ашиглах зориулалттай кофи мошн пикчер профокс гэх бичиглэлтэй мөнгөн дэвсгэрт байсан нь тогтоогдсон. 

 

Та бүхэнд сэрэмжлүүлэг мэдээллийг ЭЦА-наас хүргэж байна аа. 

 

Хэрэв ийм хуурамч дэвсгэртийг мэдсээр байж санаатайгаар ашигласан мөн бусдыг төөрөгдөлд оруулах оруулсан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ээ. Иргэдэд сэрэмжлүүлэхэд та бусдаас валют хүлээж авч байгаа тохиолдолд банк болон санхүүгийн байгууллагад заавал шалгаж баталгаажуулах мөн эрсдэлтэй сэжиг бүхий мөнгөн дэвсгэрт илэрсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна аа.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.