2111-р сар, 2026Бямба гараг

Б.Энхбаяр: Монголын сэтгүүлчид МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан тэр хүндээ гомд

11 сар 24. 14:322 мин унших

Б.Энхбаяр: Монголын сэтгүүлчид МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан тэр хүндээ гомд

"Худал мэдээлэл тараах" заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг ҮХЦ өнөөдөр хэлэлцсэн юм. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн гомдлоор ҮХЦ маргаан үүсгэсэн. ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хүний салшгүй дөрвөн эрхэд хязгаарлалт тавьдаггүй. 2023-2014 онд гүтгэх заалтыг Эрүүгийн гэмт хэргээс хасч, зөрчил рүү оруулаарай гэсэн лоббиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй хийж байсныг Э.Энэрэл сэтгүүлч хэллээ. Ингээд буцаагдсан. Дорлигжав сайд байхдаа буцаан өргөн барьснаар батлагдсан. 2018 оны 08.08-нд миний бие ХЗДХ-ийн Дэд сайд болоход батлагдсан Эрүүгийн хууль сарын дараа хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулийн үйлчлэлийг зургаан сараар хойшлуулах шаардлага үүссэн. Улмаар хойшлуулсан. Ингэж Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг боловсронгуй болгох ажлыг миний бие ахалсан.

Гүтгэх бол зөрчил биш гэдгийг ямар ч эрхзүйч хэлнэ.

Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн сэтгүүлчдийн тоо Эрүүгийн хуулиас шийтгүүлснээс даруй 4,5 дахин их. Зөрчлийн хуулиар шалгахдаа санаа, сэдлийг нь огт тогтоодоггүй. Тиймээс зөрчлийн хуульд байх нь буруу гэдэг нь нотлогдсон. Иргэн 2 сая, хуулийн этгээд 20 сая төгрөгөөр торгуулдаг. Гэтэл Эрүүгийн хуульд 540 мянган төгрөгөөр торгуулдаг буюу дөрөв дахин хямд.

БНХАУ гурав хүртэлх жилээр хорьдог. Монгол Улс 100-400 мянган төгрөгөөр торгодог. Хамгийн хөнгөн ялтай нь Монгол Улс. ҮХЦ-д гоомдол гаргагчид "Эрүүгийн хуульд байх ёсгүй" гээд байна" хэмээлээ. Улстөрчдийг хувь хүнийх нь хувьд нэр төрд нь халдаад байж болохгүй. МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаярын хар гайгаар "илт худал мэдээлэл тараах" гэдэг заалт орж ирсэн. Сэтгүүлчдээ хамгаалах нэрээр шоронд оруулсан, шалгуулах болсон. Тэрнийх нь горыг сэтгүүлчид үүрч байна. Монголын сэтгүүлчид тэр хүндээ гомд". "Эрүүгийн хуулийн 13.14-ийг боловсронгуй болгохыг үгүйсгэхгүй. "Гүтгэх" гэдгээрээ байх ёстой" хэмээн ярив.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

396

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

600

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

783400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

569


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.