
Т.БАТСАЙХАН
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу "илт худал мэдээлэл тараах" нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэж байна. Хуралдаан өнөөдөр үргэлжилж шийдвэрээ танилцуулна. УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуваарийн дагуу хуралдаж, зарим асуудлыг хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Ардчилсан намын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээний танилцуулга мэдээллийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж гишүүдэд танилцуулсан бол Улсын хэмжээнд татварын орлогын гүйцэтгэл, татварын өртэй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Татварын Ерөнхий газрын бэлтгэсэн мэдээллийг сонсжээ. Улсын төсөвт төвлөрөх ёстой 6.5 их наядын өр байгаа бөгөөд үүнээс 74.389 компани 6.2 их наядын өртэй байгаа талаар мэдээлэл өгсөн зэрэг багтаж байна.
70 мянган аж ахуйн нэгж татварын өртэй байна
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Татварын ерөнхий газарт 320 мянган иргэн, ААН-ийн 6.5 их наядын өр, хүү алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, ААН байсан бол жилийн дотор 6.5 наядын өр, хүү, торгууль хуримтлагджээ. Та нар энэ тоог харьцуулаарай. Өнгөрсөн жил 50 мянган ААН өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгджээ. Мөн 220 мянган иргэн ямар нэгэн байдлаар татварын өрийн асуудалтай байна. Үүнээс бизнесийн орчин, татвар төлөлт яаж муудаж байгааг энэ тоо дүгнээд хэлчих байх. Татварын өрийн цаана төрийн оролцоо, дарамт, авлигал, Монгол Улсын иргэний олж байгаа ашиг зэрэг олон зүйл харагдана. Эдгээр тоо баримтыг харахад татварын өршөөлийн талаар ярих болсон. Олон улсад ч 10 жилийн давтамжтай энэ асуудлыг хардаг туршлага бий. Үүнд хуулийн тогтоолын төсөл бэлдэж байгаа. Гэхдээ үүндээ томоохон ААН том дүнгийн хязгаарыг тавих шаардлагатай. Магадгүй эдийн засгийн, татварын өршөөл жижиг, дунд ААН-үүдэд түлхүү хамаарах хуулийн зохицуулалтыг хийх шаардлагатай болно. Гуравдугаарт, татварын өршөөл гээд өмнөх жишгээр 100 хувь өршөөхөөр төлсөн иргэд, ААН-үүдийг хохироодог тал гардаг. Хуулиа биелүүлээд явж байсан иргэд, ААН сэтгэл дундуур байх нөхцөл үүсдэг. Иймээс тодорхой хэмжээний хувиар хуримтлагдсан татварыг төлөхөөр судалж байгаа. АН бизнесийн орчныг сайжруулах замаар хувийн хэвшлийн орон зайг, бэхжүүлж эдийн засгаа тэлэх ёстой гэсэн үзэл баримтлалтай. Сүүлийн жилүүдэд ААН-үүдэд дарамт маш өндөр, төрийн хүнд сурталтай холбоотойгоор бизнесээ тэлж чадахгүй, монголд бизнесийн орчин суларч байгаа үзэгдэл гарч байгаа. Татварын өр төлбөртэй холбоотой мэдээллүүд ч үүнийг илтгэж байна. Татварын өртэй ААН-үүдийн тоо нийт ААН-үүдийн тал хувь нь байна. Энэ татварын дарамтыг хэрхэн яаж бууруулах уу гэдэгт АН бодлого, шийдвэрүүдийг Засгийн газраас шаардаж ажилласаар байгаа. Харамсалтай нь, шинэ төсөв өргөн баригдахад Засгийн газар татварын хууль тогтоомжийн шинэчлэлийг огт хийсэнгүй. Үүнийг халахгүй бол цаашдаа Монгол Улс ардчилал, эрх чөлөөнөөсөө ухрах байдал зогсохгүй үргэлжилнэ. Уг нь татвар төлөгч иргэдийнхээ эрх, ашгийг хамгаалсан бодлого Засгийн газар хэрэгжүүлэх ёстой гэлээ.
Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томилно
МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсчээ. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарыг томилж буй талаараа танилцууллаа. Бүлгийн гишүүд дэмжжээ. Мөн УИХ-ын чуулган хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд,
1. УИХ-ын дэгийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр боловсруулжээ. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх дэгд Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр заасныг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцүүлж 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр өөрчлөх
2. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тав хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сонсохоор тусгасан байна.
3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэргэжлийн Байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвхөн дэмжсэн саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураах буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмжих эсэхээр санал хураах гэсэн гол өөрчлөлтүүдийг оруулах юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 222 (7719)

ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ
ТАНИЛЦ: Ирэх оны төсөвтэй холбоотой есөн шийдвэр
"Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг Цонжинболдог руу нүүлгэн шилжүүлнэ
Сошиал буллид сайн юм бас байна
“Арвайхээрийн дулааны станц” төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо
Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой
Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.