Эмч, багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэх болсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр сурагчдын дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой мэдээллийг нийслэлийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Батхишиг "Ерөнхий боловсролын сургуулийн орчинд өсвөр үеийнхэн электрон тамхийг түлхүү хэрэглэж байна. Электрон тамхи гарахаас өмнө янжуур тамхийг татдаг байсан. Харин одоо хүүхдүүд электрон тамхийг хаа дуртай газраа татдаг болжээ.
Зөвхөн өсвөр үеийнхний асуудал бус энэ төрлийн хэрэглээ бага ангийнхан руу ч чиглэж байна. Саяхан манай сургуулийн тавдугаар ангийн хүүхэд хүртэл vape буюу электрон тамхи барьчихсан явж байсан. "Ахаасаа авсан, ангийнхаа найзуудад амсуулж, үнэрлүүлж үзүүлэхийн тулд авчирсан" гэж хариулсан.
Хэдийгээр бид сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж, сургалт орж, тодорхой шалгалтыг явуулдаг ч яг л баллуур, үзэгтэй адил хичээлийн нэг хэрэглэгдэхүүн мэтээр сурагчид цүнхэндээ авч явж байна.
Бидний зүгээс эцэг эх, сурагчдад шаардлага тавьдаг ч эрх зүйн орчин алга. Электрон тамхи сургуулийн орчинд хориотой гэсэн хуулийн тодорхой зохицуулалтгүйгээс хүүхдүүдийн ирээдүй маш их эрсдэлд орж байгаа" гэлээ.
Мөн Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан "Хүүхдийн эрүүл аюулгүй байдалд анхаарах асуудал
нийгмийн ажилтнуудын өмнө тулгардаг.
Сүүлийн жилүүдэд сургуулийн орчинд сурагчид электрон тамхи авчрах, татах явдал түгээмэл гарч байна. Үүнд багш, нийгмийн ажилтан болон эцэг эхчүүдийн зүгээс зохих арга хэмжээг авч ажиллаж байна.
Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн 200 гаруй хүүхдийг хамруулсан тамхины хэрэглээтэй холбоотой асуумж, судалгааны үр дүнг энд товч танилцуулъя.
2023 онд "Электрон тамхи тамхинаас гарах хэрэгсэл мөн үү?" гэж 200 гаруй сурагчаас асуумж авахад "50 хувь нь тамхинаас гаргана" эсвэл "мэдэхгүй" гэх ойлголт дутмаг хариулт өгсөн.
Мөн "Эрүүл мэндийн болон санхүүгийн хувьд ямар хор нөлөөтэй вэ?" гэдгийг тодруулахад энэ талын мэдлэг хомс байсан.
Хүүхдүүдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх ёстой гэж үзээд электрон тамхины сургалтуудыг мэргэжлийн хүмүүстэй болон өөрсдөө эх сурвалжуудаас мэдээлэл авч хамтран сургалт бэлтгэсэн байдаг.
Сургуулийн багш нар, үйлчилгээний ажилтнууд, эцэг эх, эргүүл жижүүрүүд энэ чиглэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэж 2023 оноос эхлээд үе шаттай сургалтуудыг явуулсан. Үүний үр дүнд 2025 онд дахин судалгаа хийхэд "мэддэггүй байсан хүүхдүүд маань зохих хэмжээгээр мэдээлэл"-тэй болсон.
Электрон тамхийг тамхи гэж үзэхгүй, утаанд нь хордож байгаа хүүхдүүд дам тамхидалтын талаар мэддэггүй байсан.
Харин сургалт нөлөөллийн ажлыг явуулсны хүчинд “Электрон тамхинаас болж хорддог юм байна” гэдгийг мэддэг болсон гэсэн үг" хэмээв.
Энэ талаар "Сурагчдаас электрон тамхи илрүүлсэн бол хурааж аваад эцэг эхэд нь өгдөг. Ингэхдээ хор нөлөөг нь давхар зөвлөдөг.
Гэтэл нэг хүүхдийн ээж “Манай хүүхэд утаат тамхи татдаг. Би хүүхдээ тамхинаас гаргахын тулд электрон тамхи авч өгсөн. Би өөрөө зөвшөөрсөн” гэж хэлсэн удаатай.
Мөн нэг аав орж ирэхдээ энгэртээ электрон тамхи зүүчихсэн байсан. "Энэ чинь тамхи биш, тодорхой хуулийн зохицуулалт хаана байгаа вэ?
Бидний эрхэнд халдаад хурааж авах хууль зүйн зохицуулалт байхгүй" гэж хэлсэн.
Эндээс харахад электрон тамхийг зохицуулсан хууль зайлшгүй хэрэгтэй юм байна. Ингэснээр өсвөр насны хүүхдүүдийг тамхинаас гаргах, энэ төрлийн хэрэглээнд илүү хяналт тавих боломжтой.
Боловсролын байгууллагын зүгээс өөрсдийн хэм хэмжээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Цаашлаад эцэг эх, залуучуудын зүгээс энэ чиглэлд маш сайн ойлгож, тал талын арга хэмжээг авснаар хүүхдүүдийг электрон тамхинаас гаргах бүрэн боломжтой" гэлээ.

ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмжийг олгох хуваарь
ТАНИЛЦ: ЦЕГ-ын дэд даргаар эгүүлэн томилогдсон Б.Дэлгэрсайханы ХОМ
СОНСГОЛ: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 7 төрлийн бүтээгдэхүүнд урамшуулал олгосон ч үнийн дүн нь 349 тэрбум төгрөгөөр зөрүүтэй байна
Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Т.Даваадалайн авлигын хэргийг шүүхэд шилжүүлжээ
ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн: Би хүүгүй мөнгө зээлсэн
12 дугаар ангийн сурагчид эвхдэг самаар тоглож байх үедээ нэгнээ хутгалж гэмтээжээ
БИЧЛЭГ: ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарын 11 хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал завсарлав
Ж.Баясгалан: Засгийн газар болон иргэдийнхээ эсрэг ажилладаг сайд Т.Аубакирыг ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна
Г.Энхтамир: Технологийн дэвшлийг ихээр ашигладаг болчихсон хүүхдүүдийг багш зөв чиглүүлэх хэрэгтэй
Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
Улстөрчдийн хэн нь юу хэлэв
Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
Сурагчид аравдугаар сарын 30-нд хичээллээд нэг долоо хоног амарна
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна
Бэк буюу Г.Мөнхбаяр “Eurovision Asia”-д Монгол Улсыг төлөөлөн оролцоно
А.Баярцэцэг: “Монгол хаан” жүжгээ үргэлжлүүлээд явмаар байна, цагдан хорихгүйгээр шалгаач ээ
Найруулагч Б.Баатар шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хурал түр завсарлав
ФОТО: С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршуулжээ
ШУУД: Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ
Аймгууд өвөлд бэлэн үү
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Хүний амь нас хөнөөж, хэргийн газраас оргон зайлсан этгээдийг баривчилжээ
Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
128 иргэнд ЭМД-ын сангаас 119 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ
Монгол хэл бичгийн болон Элсэлтийн Шалгалтын бүртгэл эхэллээ
Ахмадын баяр: Монгол улсын хамгийн өндөр настай ахмад 108 настай, урт нэртэй ахмадыг Гурвындавааотгонбаатар гэдэг
“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ
"АИ-92 автобензиний 5-6 хоногийн нөөцтэй байна"
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.